Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 26 February 2010

Олимп-2010

За Олимп сайхан болжийнаа. Хичээлээ хийх нэртээ дэвтэр, номоо гаргаж тавиад тэгээд бараг л Олимп үзчихлээ. Анх хараад энэ спорт мөн үү гэж байсан Көөрлинг /Мөсний шагай/-даа бүр дурлаад сая бүр эмэгтэйчүүдийн финалыг үнэн хөөрөлтэй үзэв. Канад, Швэд хоёр үнэн ана мана үзээд адил оноотой явж байгаад сүүлийн шагайн дээр л амьдрал шийдэгдэж Швэд ялж алт авав.
Аан энэ хоккэйд бас үнэн дурлажийнаа. Үгүй нээрээ сагс тоглоод жаахан гүйхэд л эцэж, цуцдаг биз дээ? Үгүй нээрээ мөсөн дээр тэгээд тоглоод бас л их чадвар шүү.
Үгүй бас харамсмаар юм их болжийнаа. Хэдэн жилийнх нь хөдөлмөр ганцхан хоромд л шийдэгдэхиймаа. Тэр нөгөө уран гулгалт дээр бол нэг үеийн тоглолтонд Хятадын багаас бусад нь бүгд давхар эргэхдээ унаад баларсооон. Эмэгтэйтээ шиддэг нь бас эгзэгтэй мөч юмаа.
Насаараа бэлтгэчихээд нэг хоромд алдаа гаргаад л тэгээл будаа. Тэр нэг мөсний чарга гэж нэг спорт үнээр аюултай юмаа. Эмэгтэй хүн хүртэл орхын. Германы эмэгтэй багын чарга нь эвдрээд нэг тамирчин нь шидэгдээд нөгөө нь нэлээд давхиж давхиж чарга нь зогссон. Тамирчин нь гарч ирээд уйлаал аврахынхан тамирчидын эрүүл мэнд нь яаж байна гэж асуугаад санаа нь зовоод тамирчин маань уйлаад л............................................................
Энэ хоккэй-оо Канадууд үнэн хорхойтой үзэж байнаа харин ч нэг. Бүр Торонто хотод бол бар, сав ресторан нь дүүрцэн хөгжөөн дэмжиж байвал яах уу.
Маргааш эрэгтэйчүүд нь алтын төлөө АНУ-тай тоглоно.
За тэгээл нөгөө медаль гардуулах мөч нь үнэн сайхан юмаа. Тэр болгонд би чинь өөрийгөө тийм авьяастай гэж төсөөлөөл, арай л нулимс дуслуулахгүй л суужийн.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment