Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 7 March 2010

Үнэн сонин

Бичих юм их байнаа. За яасан гэж боджийн ха ха ха үнэн сонин. Манай дунд түвшиний-1 ангийнхан бүгдээрээ орон орны хоол хийж ирж идэх л юм болов. Тэгсэн манай ангид 4 Канад байдын байхгүй юу. За тэгээл би чинь бөөн бууз салад сүүтэй цай энэ тэр чанаал очсон. Тэр өглөө автобуснаасаа хоцроод метроны буудал уруу нөгөө хоол, цайгаа бариад явган алхсан гээл бодчих. Үнэн дуртай наасан кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк. За тэгээл Иран, Бразил, Со, АНУ, Африк гээл баахан янзын хоол, идээ, ундаа ирсэн. Тэгээд хоол ундаа бэлдээд ширээгээ засаал 2 багшаа дуудаал идэх болсон чинь нөгөө 4 Канадын 3 нь хоосон байгуул яахав юу ч авчираагүй. Нэг Канад хүүхэнтэй нь Со бид 2 их найз л даа. Тэгээд бид 2 түүнд хэлэв за чи болохгүй бол сандвич хийгээд ч гэсэн ирээрэй за юу гэсэн чинь За л гэсиийн. Тэгсэн маргааш нь би жүүс л авчирсийн гээд 2 жүүс бариад ирсэн. За яахав оргүйгээс ортой нь дээр гэж. Тэгсэн нөгөө 2 эр 1 эм Канад хов хоосон тэгээл дажгүй бүр тоохгүй идэж байгаам даа. Санаа энэ тэр зовно гэж үгүй ээ. Колумб залуу хоосон ирчээд санаа нь зовоод ресторанаас хоол, салад аваад ирсэн тэгсэн тэр 3 тэгээ ч үгүй. Бүр нэг эмэгтэй нь санаа зовохгүй байгаамаа. Сонин байгааз. Би өмнөөс нь жаахан ичсээн. Идэх юмандаа биш гол нь хүний сэтгэл бусдыгаа хүндлэх ш дээ.

2 comments:

  1. Тэгвэл энд байгаа канадуудаар хоол хийлгэж иднээ яадгийн тээ???

    ReplyDelete
  2. Тэгээрэй за юу. Нөгөө талхаа л барьж ирнэ байх даа хэ хэ хэ.

    ReplyDelete