Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 18 February 2010

Сайхан цагаан сар болов

За сар шинэ болж сэтгэлээрээ сайхан шинэлж авлаа. Хэ хэ хэ. Гэртээ бууз хийж идсэн битүүний орой. Шинийн нэгний өглөө зүгээ гаргаад цайгаа уугаад за тэгээд ангийнхаа хүүхдүүд дээр очиж хичээлээ давтаад үдээс хойш 15 цагт Монголчуудын шинэ жил болох газрыг сураглаад өмнө нь танилцсан нэг эгч рүү ярьтал манайд хүрээд ир манайх ойрхон гэж байна. Заасан метро, автобусанд нь суугаад очоод утсаар ярьтал хүүхэд нь одоохон тосоод авья гэлээ. Охин нь ирээд тосч аваал гэрт ортол бууз үнэртээд л яасан сайхан байсан гээч бас тэр айлд Монгол 3 зочин байнаа. Өө тэр эгч надад бууз жигнэж өгөөд л бид хэд баахан бууз идээд баахан Монголоор ярьж байгаад тэгээд нөгөө газар уруу явлаа. Аан орсон чинь коридор-р Монгол хувцастай хүүхдүүд гүйлдээд бууз үнэртээд сайхан байнаа. Нөгөө хүмүүстэйгээ нэг ширээнд суугаад тэгж байтал эхэллээ дээ, ээ хүмүүс ёстой нэг гангарчээ монгол гутал, дээл энэ тэр өмссөн ч байх шиг. Гол нь Халимаг, Буриад, Өвөр Монгол энэ тэр ирсэн байна лээ. Тэгсэн Монгол үндэстэний сар шинэ юмуу хаашаа ч юмб дээ. Нөгөө ширээнд суусан хүмүүс ч ииш тийш тараад хүн хартай уулзаад буу халаад яваад өгсөн. Би яахав танихгүйм чинь бууз гарахаар нь очиж идээд л . Сүүлдээ бууз орохоо больсон . Аан хүмүүс сайн дураараа бүжиглээд дуулаад хөөмийлөөд л. Гадаад хүмүүс ч бас харагдаж байсан. Тэгсэн нэг Өвөрмонгол гарч ирээл дуулхын монгол-р л дуулаад байх шиг байгаан. Би ойлгоо ч үгүй. Хүн нээх ойшоохгүй байсан. Өвөрмонгол болхоор нутаг байхгүй сайхан сэтгэлтэй хүүхэн гээл манайхан хүлээж авч үйл ажиллагаандаа оруулдаг гэнээ. Тэгсэн нөгөө эндхийн Монголчуудын холбооны ерөнхийлөгч нь гэсэн байхаа гарч ирээд л баахан оюутнууд бас нэг хоёр тэмцээн зохиосон түүнийхээ шагналыг өгнө гээд л баахан гэрчилгээ шагнал гардуулав. Шагнаад л байсан. Арай л би шагнуулчаагүй ха ха ха ха ха ха.
За тэгээд орой ч болоод сүүлдээ жаахан халах шинжтэй болоод би өндөрлөсөн дөө. Зарим хүмүүс нь бүр танил болчихсон Чингис энэ тэрээр нэгнийгээ дайлаад байсан. Нэг ширээ айраг шиг цагаан юм бас уугаад байсан.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment