Үнэн бакь хүнтэй уулзлаа. Юун Бороо, юун Шрэк цээж мээж ёстой үнэн байнаа. Зүгээр л тасарцан гээл бодчих. Ямар хүн гэж боджийн Канад, Мексик, Америк хүн гэж боджийн уу үгүй ш дээ. МОНГОЛ залуу ааая яаяаааааааа. Үнэн бакь нээрээ. Цагаан сарын баярт очих гэж явахдаа замаараа нэг Монгол айлынд зочилсон чинь тэр бакь залуу гэр бүлтэйгээ суужийн. Золгочооод л ойр зуур юм яриал буу халжийсан чинь нутгаасаа гараад 17 жил болж байна гэнэ. Канадын Нарны Цирк гээд алдартай цирк байдым гэнэ. Би анх удаагаа л сонсжийн ха ха ха. Манай ангийнхан Нарны цирк гээл дуу алдаад байдын. Тэр циркэд ажиллаад 17 жил болж байна. Европ, Америк тивээр их аялдаг. Нэг улсад үсрээл 2 сар болдог гэнээ. Монриал хотод харин уджийгаан байхааа. 6 сард Европ гарч тоглолтоо хийнэ гэсэн. Та юу хийдэг вэ гэсэн чинь хүн шиддэг гэнээ. Циркэд нөгөө хүмүүс дээр дээрээ давхарлаал зогсоод байды ш дээ. Тэр зогсдог хүмүүсийг ганц ганцаар нь шиддийм гэнээ. Арга ч үгүй биз дээ. Тийм бакь юм чинь дээ. Цээжний өргөн нь одоо мэдкүү хэдэн см юм. Нэлээд их тоо гарна байх.
Эхнэр нь харин над шиг туранхай хүүхэн байна лээ. За тэгээл ярьжийсан чинь эхнэр нь өө чи ОТ-д ажиллаж байсымуу чи нөгөө манай улсын хамаг алтыг Канадуудад өгцийм байна ш дээ. Ашгүй барьлаа одоо бараг шоронд хийнэ гэх нь халаг болж дайрав. Миний бүр инээд хүрээд хэн одоо хамаг алт гаргацын бэ гээд шөнийн ээлжнийхнийг баахан хардав ха ха ха. 2 цаг гаруй яриал айлд буузаар дайлуулаал суулаа, тэгсэн эхнэр нь нэг зөөлөрлөө дөө.
Цаг болоод нөгөө айлаас хэдүүлээ гараад нөгөө Цагаан Сарын баяр дээр очоод нөгөө бакь залуугийн гэр бүлтэй хамт ширээнд суув гэтэл нээх удалгүй нөгөө залуу эхнэрийгээ явья нээх онцгүй байна таньдаг хүн ч алга гэсээр байгаад яваад өгөв. Даруу над уруу утасдаж бид хэд бие биенийдээ зочилж пян пян хийх юм болоод утас шөрмөсөө өгөлцөж авалцаад тарав. Нээрээ амралтын өдрөөр тэднийх рүү ярьь байз.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment