Анх удаагаа Метрополис гэдэг клубт загварын шоу үзэхээр очлоо. Манай найз хүүхэн Бурмуда загвары нь өмсөж байгаа гээд надад билетий нь авч өгсийн. Тэгээд л өнгөрдөг 5 дахь өдөр байдгаараа будаж, шунхдаад ха ха ха ха бас усанд ороод очлоо. Шоу 10 цагт эхэлнэ гэнэ 9 цагт оруулж эхлэнэ эрт ирж орвоос суудал олж тухлан суунаа гэсэн байхаар нь тухлан суухаар яг 9 цагт очсон чинь хүмүүс үүдэнд нь жагчихсан байна. Хамгийн сүүлийн эгнээнд очоод зогстол ээ тэр хүүхнүүд чинь одоо төмөр юмуу хаашаа юм бэ. Үзвэр үзэхийн тулд плат, туфль, шилэн тиркотой ирсэн байгаам даа. Тэгээл -18 градус байхад чинь л зүгээр зогсоод байхын. Үгүй ээ даардаггүйм байх даа. Би ноосон 2 давхар өмдтэй байж даараад байсыш дэээ. Тэгсэн эгч бол аан үнэн том үстэй гутал өмсчихсөн бас болоогүй тэмээний ноосон юбка цамц энэ тэр хослуулчихсан очсон чинь арай л зузаадсан байна лээ ха ха ха ха ха.
Тэгсэн нэг 2 охин бас хажуу талын Пиззаны газраас пизза авч идээд байгаам даа. Хар хүйтэнд шилэн тирко, туфль, платтай тэгээд зүсэм пизза идэж энэ тэр зургий нь авмаар байсан гэж юүхэвэээ.
За тэгээд орсон чинь нөгөө Метрополис чинь текний ард байдаг шиг суудалтай юмаа. Ээ тэр охидууд одоо Нобелийн шагнал авах гэж ирсийм шиг гангалсан байхы нээ. Би бүр гайхсий ш дээ юу билээ Шинэ жил болох гэж байгаа бил үү энэ тэр гээд аан.
За шоу ч цагтаа эхэллээ. Тэгсэн тэр охидуудын орилж хашгирч байхынээ. Чихний хэнгэрэг хагарчаагүй л гарч ирсэн. Бас дээрээс нь бөгс банз болоод. Манай найз хүүхэн харин хөөрхөн харагдаж байна лээ.
Өө тийн загвараа үзүүлэхдээ зүгээр гарч ирээд тойроод орчдоггүйм байна лээ. Олуул гарч ирээд үзүүлэн тоглолт шиг юм хийгээд дундуур нь загвараа үзүүлдийм байна лээ.
Дараа нь тэгээл диско болно л гэж байх шиг байсан. Би ч дуусгаад л гарсан. Бурмуда хүүхэн намайг хайсан гэсэн.
Жил бүр болдог Азийн Хувцас загвар үзүүлдэг, хүмүүнлэгийн шоу. Энэ жилийн мөнгийг нь Шри Ланкад хүүхдийн эмнэлэг барихад зориулна гэсэн. Аан тийн манай Бермуда хүүхэн дараа жил намайг түүнд нь эрт бүртгүүлээд оруулна гэсэн. Ха ха ха ха загварын тайзан дээр хөл гишгэхийн байхоооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
Шоу нь шал шог юм байна ш дээ. Манай Одгэрэл ганцаараа очоод бүгдийг нь хуйхлах юм байна.
ReplyDelete