Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 13 February 2010

Олон баярт үйл давхцаад

Өчигдөр орой чинь өвлийн олимпийн нээлт болж зүрх дээш огшиж, булгилж нэг үзэээд Монгол минь гарч ирээд аньсага цантуулаад авлаа. Очирсүрэнгийн Эрдэнэ-Очир гээд хөөрхөн Монгол хувцастай хүүхэн туг барьж гарч иржийн. Уг нь бол 2 тамирчин орж байгаа гэсэн. Гэхдээ 5-7 хүн цуг гарч ирж байлаа. За нээлт энэ тэр нь саак л болжийн. АНУ 216, Канад 210 тамирчинтайгаар манлайлж байна. Манай урд хөрш сураг алга байлаа. Мексик-с нэг тамирчин орж байлааа. Финланд, Швэдүүд олуул байлаа. Япон бас олуул харагдсан. Ер нь Бээжингийн Олимпийг бодуул тамирчидын тоо цөөхөн байлаа. Халуун орныхон ч аргагүй биз дээ. Хаанаас цас импортлохов дээ хөөрхий. Манай нэг найзын танил нь Пара Олимп-д орж байгаа гэсэн. Тоглолт нь болхоор харнаа. Хамгийн сүүлд гадаа бамбар асаах гээд гүйж байхад нь Ванкүүвэрт бороо ороод эд бас бэлэгшээж байна лээ шүү.
Ойрхон юм чинь гээд давхиад очмоор л байна. Одоо хичээлээ тасдалтай биш дээ. 14 хоноод хичээл амрана. 15 хоноод Олимп дуусах нь. ТВ-р харж сууя даа.
Өнөөдөр Монголд маргааш энд Цагаан сар болох гээд сэтгэл зүрх Монголд бие энд байнаа. Ямар ч байсан маргааш өглөө зүгээ гаргана. Цайгаа чанаж ууна. Орой 4 цагаас Монриалын Монголчуудын Цагаан Сарын баярт явна. Хоол нь 20 доллар уух юмаа өөрсдөө авчирна гэсэн. Нэг вино авсан. Би ч уух биш дээ ямар. Ёс болгоод аваад очиноо.
За тэгээд нөгөө хайртуудын баяр болох гээд бас уур амьсгал ороод хаашаа л харна улаан зүрх харагдаадайн. Хайртай шүү гэж.
Ингээд бүх Монголчууддаа 17 жарны Тийн Урвагч хэмээх бар жилдээ цаг цагаа өтгөн сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Сайхан шинэлээрэй.
Нийт хосууд, залуучууддаа бас ирээдүйд 2-уул болох залуучууддаа Гэгээн Хайрын Баярын мэнд хүргэе. Хайр үүрд мөнх үнэнч байж мандан бадрах болтугай.
Олимп, Спортын тэнгэр үүрд мандан бадрах болтугай.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment