Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 30 November 2009

Нэг өдрийн тайлан

Яаая том том цасан ширхэг дээрээс хаялаад жаатай байнааа. Тэгсэн яасан ганган хүүхнүүд тиркогоо тайлаагүй л байна. За ингэжийн сарын сүүлээр блог уруугаа өнгийсөн чинь нийт таны уран бүтээл 7 байна гэнээ ядаж 8-ын тоо харжийвал гоё байгааз дээ.
Тэгээл энэ өдрийнхөө тэмдэглэлийг бичихээр шийдлээ. Болсон юм нь үнэн л юм чинь тээн.
Өнөө өглөө эхний нэг цаг сонсголын шалгалт авлаа. Майр хэцүү юм байсан даа. Тэгээд дуусаад Бермуда уруугаа хараад амар биш байна шүү хөө гэсэн чинь тийм байна л гэжийн.
Дараа нь нэг цаг шинэ хичээл ороод тэгээд хоолны цаг болж хоолны өрөө тэр чигээрээ олон янзын хоолны үнэрт дарагдаад явчихлаа. Дунд нь миний цуйван явж байгаа шүү дээ.
Солонгос, Синга бид 3 л байнга хоолоо авчирч иддийн. Өмнөд Америкийн 3 бол дандаа гуанздана. Би нэг өдөр дагаж намираад иддэг шөлийг нь авч идсэн чинь биш ээ. Тэгж гуяа хөлдөөгөөд яахав гээд больсон.
Синга залуу дан ногоо зажлаал суужийдийн. Нэг өдөр майлах байх шүү.
Со залуу хачиртай хааяа махтай будаа л авчирсан байдын. Араб залуу турна гээд 2 ширхэг алим иддийн.
Нэг өдөр Бермуда бид 2 хоолонд орох болоод тэгсэн мань хүн үхэр, гахайн мах идэхгүй би далайн амьтан идэхгүй арай л 2 ширээн дээр суугаагүй ш дээ.
За ёстой хадуурч өгчийн. За тэр яахав дараа нь ангиараа Күбекийн аялал жуулчлалын яаман дээр 01-30 минутын хичээлд ангиараа багштайгаа суугаад тэгсэн миний утас дугараад намайг од болгодог байна ш дээ. Ангид дуугарвал бас өөр ш дээ тийм биз дээ.
Өмнө нь нэг ч дугараагүй байжийж. Нээрээ хэн залгасийн бол шалгая байз мартчиж.
Дараа нь хичээлээ тараад замынхаа дэлгүүр орж нүдээ хужирлаад тэгээд нэг дэлгүүр орох гэсэн чинь олддоггүй ээ тэгсэн өмнөөс явж байгаа 2 ч хүүхнээс асуух гэсэн чинь ам нээгээгүй байсан чинь но гээд зугатдаг байна ш дээ. Би тийм аймаар харагдсийм уу яасын бүү мэд.
Тэгэхээр нь нэг эрэгтэйгээс асуусан чинь аягүй хол ш дээ. Метрогоор явна гэнээ. Бас тэр доогуур орж явах гэсээр байтал харанхуй болчино яшиг зүгээр шууд гэр лүүгээ хүрээд ирлээ.
Энд нээрээ орой 04-30 гээд л харанхуй болчино өглөө 07-00-с нааш гэгээ орохгүй ш дээ. Ёстой нээрээ хүн ам нь сайн өсч байгаа байхаа ха ха ха ха ха ха ха.
Гэснээс энэ автобус их өдхиймаа. Би өглөө метро уруу автобусаар явдаг байхгүй юу. Эндхийн автобусны буудал нь гэрлэн дохион дээр байдын. Би гэрээсээ гараал зам гараад автобусанд суудаг. Эхний 21 хоног аягүй сайхан таарч гарч ирээд байсан чинь сүүлийн үед нэг бол түрүүлээд нэг бол хоцорчоод байх боллоо.
Намайг 3 минутын өмнө гарч ирвэл 3 минут хоцроод 3 минут сүүлдээд гарч ирвэл 3 минутын өмнө түрүүлээд явцан байдаг байхгүй юу. Өнөөдөр цас ороод нэлээд хүлээсий ш дээ.
За за одоо ингээд бичлэгээ өндөрлөе.
Ум сайн амгалан болтугай.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete