Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Чи захаар явж байхдаа амаа том ангайж байгаад савалт таталттай инээж хэн нэгнийг шоолсонуу?
ReplyDeleteнаад зах дээр чинь мах зардаггүй юм уу??? мах байдаггүй юм бол ядаж цувдай байна уу???
ReplyDeleteМах, далайн амьтаных энэ тэр гээл зөндөө байсан би зургий нь аваагүймаа.
ReplyDeleteХүн амьтан инээлгэтэл нь шоолох хүртэл хэлний чадвар маань хүрээгүй байнаа. Шоолоод савж унагаавал зөндөө л юм байна ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
ReplyDelete