Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 4 December 2009

Араб ганбир хоолойгоор арай давсангүй

Соёлыг таних, дэлгэрүүлэх юу ч гэмээр юмб дээ хичээл болоод 3 оюутан нэг баг болоод 21 хоног л юм хийлээ. Би Бразил, Канад 2-той хийсэн.
Хамгийн гол нь миний бүтээл хамгийн сонирхолтой нь болсон гол нь онгон байгалийг шүтэж бишрээд л байна. Дараа нь барьж идэх дөхлөө намайг чинь.
5 настай хүүхэд хурданы морь унадаг гэсэн чинь итгэдэггүй ээ. Хөдөө нэт, гар утас байхгүй гэсэн чинь итгэдэггүй ээ. Жорлон байгаа юу гэнээ. Хөдөө жорлон бариад суужийдаг юм гэж хаана байсийн тэр байтугай 00-ийн цаас байхгүй гэсэн чинь ухаа алдцоооооон.
Багштайгаа ангиараа зөвлөлдөж байгаад дараа нь өөр өөрийн орны хоол, зууш, ууш авчирч ангидаа идлээ дээ.
Би хүний тоогоор хуушуур, нийслэл салат, сүүтэй цай аан тийн бас боорцог хийж очсий ш дээ. За нөгөөдүүл чинь тавгаа бариал дайраал байна дайраал юу юу ч байсанб дээ. Колумбийн ундаа, гамбир, Экваторын салат, Мексик гамбир, Канад сандвич, печень, Япон гамбир /амбан/, Солонгос краб, Арба гамбир гээд л ёстой бүх юм байлаа даа.
Хүн болгон миний хуушуурнаас аваал байна би зургий нь дараал байлаа, Багш харин дундуур нь зүсээд авжийн. Өө нөгөөдүүл чинь дажгүй иджийн. Би жаахан сүүлээр л тавгаа бариад орлоо доо. Бүгдэнгээс нь л идэж үзлээ за тэгээд нөгөө янз янзын юм чинь хоолойгоор даваалайн даваалайн аакккккккккккк Араб гамбир арай л давсангүй.
Нэг тийм цагаан ганбир шиг тэгсэн мөртлөө хатсан таана шиг юм хольцон. Энэтхэгүүд идээдайдаг гамбир ч юм шиг. Үнэр нь нэг л бүтсэнгүй. Араб залуугийнхаа нүдийг буруулж байгаад хог уруу голдцон.
Тэгээд л дараа нь өдөр бүр ингэж хоол авчирч иджийе гээл нөгөөдүүл чинь халжийнаа харин ч нэг.
Би бараг 6 цаг хуушуур хийх гэж зарцуулсий ш дээ. Тийн ш дээ гурилаа зуурна, элдэнэ, махаа амт оруулна, бооно, хайрна энэ тэр гээд. За тэр яахав маргааш нь тэр чигээрээ хиншүү л яваадайлааа ш дээ. Арилахгүй байгаа хиншүүг чинь би яахын.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment