Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 13 November 2009

Ер нь бол хөгшрөөд байгаан байна

Саяхны нэг өдөр гэрийн даалгавараа хийхээ мартсанаа мэдэх хүртэл өөрийгөө нэлээд залуу гэж тооцож байв.
Шөнө дунд хүртэл даалгавараа хийгээд маргааш нь хар үүрээр босч хийсээр очтол бүтэн нэг бүлэг хичээлийн дасгалыг хийхээ мартсан бүр ор тас мартсан байсан гээл бодчих. Амьдралдаа би даалгавраа хийгээгүй очиж үзээгүй учир зүрх хүчтэй цохилж, нэлээд эвгүй байв.
Аз болоход нэг Канад охин бас даалгавараа хийгээгүй байж таарч багш ч бид 2-ыг нэг дор суулгаж ханьтай болж авлаа.
Сэтгэл жаахан уужирч яагаад энэ дасгалыг хийхээ мартсанаа нэлээд бодлоо. Эцсийн бүлэгт би гэдэг хүн чинь залуужиж биш хөгшрөөд байгаан байна.
Үүлэн сүүдэр дайрахаар даардаг болж
Үдийн цай ходохоор ядардаг болжээ.
Оюутан байхдаа 12 байтугай цаг өлсөөд гүрийгээд хичээлээ хийгээд, ойлгоод яваад байсан чинь яаж байна гээч өглөө жаахан юм идсэн хэрнээ л 11 цаг өнгөрч эхлэхэд толгой өвджий ш дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ.
Зай завсаргүй хичээл хийгээд, гүрийгээд байгаа хэрнээ л бас 100 хувь болохгүй байна ха ха ха ха ха ха.
Өөрийгөө одоо 18-т гэж бодоод байсым уу хаашаа еэн ха ха ха ха ха ха ха.
Гэсэн чинь бас би анги дотроо залуу биш хөгшинд тооцогдож байх шиг байна.
Учир нь манай ангийнхан харахад бүгд л нэг 20-25 насны залуучууд шиг. Гэсэн чинь саяхан санамсаргүй байдлаар Америк, Бразил 2 залуугийн насыг мэдсэн чинь нэг нь 20 нөгөө нь 18 настай гэсэн гээл бодчих. Итгэдэггүй ээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment