Хоолны нэг цагийг эхлээд нэг л чухал хичээл энэ тэр хийсэн шиг өнгөрөөдөг байсан бол байхгүй ээ хө. Одоо бол элдэв хавийн сонин хачин солжуу галжуу бурж өгнө дөө.
Саяхан Колумб, Солонгос, Экватор, Мексик, Сингапур, Монгол бид хэд хоолны цагаар ёстой дуртай сэдвээрээ бурлаа. Эхлээд идэж байсан хоолоо ярьж байснаа бүр цаашлаад явж өгсөн дөө харин нэг. Ажил төрөл, эхнэр, нөхөр, хүүхэд нууц амраг /хэзээ ч орхихгүй сэдэв юмаа/ тоглоом, наргиа, эрдэм ном, эрэл сурал, үзсэн харсан юу эсэв дээ.
Колумбийн залуу л манай хүйтнийг сонсоод шууд хөлдчихдийн. Монтриал хамгийн хүйтэн нь гэнээ. Энд хэд гээч зүгээр л 9 градус гээл бодчих.
Хүүхнүүд шилэн тирконоосоо салаагүй л байна. Би гэхдээ шилэн тирко өмсөж канкаркүү байгаа л даа. Хүний нутагт шилбэ, гуя, хасаа хөлдөөгөөд яахав яашиг зүгээр.
Солонгос хүүхэн АНУ-д 8 жил амьдарсан тэндэхийн иргэн болсон гэнэ. Тэндхийн нэг шар толгойтой гэрэлсийн байх. Нэг ресторан, бар юу ч юм дээ тийм газар тогооч хийдэг байсын гэнэ. Хоол ундны өргөн мэдлэгтэй өөрөө ч хоббитой хүүхэн дээ.
Баячууд их ирдийн гэнээ. Тэгсэн нэг үйлчлүүлэгч нь нэг өдөр эхнэртэйгээ нөгөө өдөр нь дуртай өнгө, төрөл, ёозын хүүхэнтэйгээ ирдийн байх. Манай хүн хүүе дахин ирсэнд баярлалаа гэж аман дээр гарч ирээд л залгичдийн гэнэ. Тэгснийх нь төлөө нөгөө үйлчлүүлэгч нь хэд ч гэнэв дээ 3 оронтой тоотой мөнгө өгсөн л гэнэ.
Колумб залуугийн аав нь бага байхад нь Канад гарах гээд л гэр бүлээрээ хөөцөлдөөд байж. 7 жил өнгөрсөн гэнэ. Хүүхдүүд нь өссөөр том болох үед 9 жилийн дараа Канад уруу гэр бүлээрээ цагаачлах виза нь гарсан чинь мань хүний сэтгэл санаа өөр, орон нутгийн амьдрал тэгшрээд сайхан болсон байсан тул 3 хүү, охиноо явуулаад өөрөө эхнэртэйгээ үлдсэн гэнэ. Хүүхдүүд нь 2-2 жилийн зайтай төрсөн дэрсхэн хүүхдүүд тул бүгд л нэг нэг сургуульд сурч байгаа гэнэ. Өглөө ирээд л мань хүн яасан ийсэн гээд л ярьж өгнө.
Аан тийн манай ангийнхан миний нэрийг хамгийн хэцүү нэр гэсэн ха ха ха. Т үсэг хэлээд л хүүхдүүд өнхрөөд унана даа.
Тэгээд цаашаа яриад л байлаа дэлхийг сөнөөлөө, буцаагаад сэргээлээ бүр Обамаг хүртэл бааахан ярив. Тэгтэл багш хүүхэн орж ирж бид яриагаа өндөрлөлөө.
Аан тийн завсарлагаанаар Англиар ярьдийн. Багш байвал францаар түк так гээд үзэж тарна даа.
Хамгийн наана сууж байгаа хүүхний бөгс нь аврага том юм
ReplyDeleteЭквадорын хүүхэн байхгүй юу даа Убаа.
ReplyDelete