Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 17 November 2009

Найз хүүхэн Нью-Йорк явлаа

Санаж байгаа биз дээ манай ангийн Бермудагийн охин сая хичээлээ тараад Нью-Йорк ниссэн.
Маргааш өглөө ирэх намар сурах сургуульдаа шалгалт, ярилцлага өгөх гэж байгаа юм.
Өглөө ээж нь Бермудагаас Нью-Йоркт нисч ирсэн. Маргааш өглөө эндээс дүү нь нисч очиж нөгөөдөр ээж нь 2 охинтойгоо Нью-Йоркийн дэлгүүрийг суллахын байх.
Бермудагийнхан зөвхөн дэлгүүр хэсэх гэж Канад, АНА явдаг гэнэ хэ хэ хэ хэ. Тэдний нутаг майр баян юм байх. Олон улсын бизнесээр баяжсийн гэнэ.
Манай энэ найз хүүхэн дүүтэйгээ сарын 2600 долларын өрөө хөлсөлдийн. Харуул, цагдаа юм юмтай л байр юм байх.
Дүү нь манай сургуулийн 4 курсын оюутан. Бас л биологи.
Өчигдөр ангийнхандаа нийслэл салат, бууз 2 хийж аваачсан чинь энэ гурилы нь яаж хийсийн л гээд байна. Мексик хүүхэн бүр олон дахин асуугаад л байна. Тэгж байгаад үзүүлнээ. Их ажиллагаа орноо гэж хэллэээ.
Араб залуу саяхан завсарлагаанаар нутгийнхаа тухай яриад бид татвар төлдөггүй манай хаан төлдөг. Хааны мөнгөний гараш нь хааш хаашаа 2 км гэсэн чинь манай ангийнхний нүд нь орой дээрээ гараад унасан.
Би нэг удаа хичээлийн тухай ярьж байгаад автобусанд 1 цент төлдөг гэсэн чинь манай ангийнхан ухаан алдаад унацан ха ха ха ха.
Синга залуу их хөөрхөн ааштай. Энэ семестэрээ дуусгаад нутаг буцна гэсэн.
Нэг дэх өдөр Солонгос хүүхэн хоол хийж ирнэ гэсээн. Намайг хоол битгий авчраарай гэж байна.
Дараа ангийнхныхаа зургийг оруулнаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment