Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 8 November 2009

Анги дэвшив

Франц хэлний 1-р ангиас 3-р анги уруу үсэрлээ. Гэхдээ бүр хол үсэрсээн хө. Нэг түвшин алгасаад дээрээс нь 700 км-ийн зайтай байдаг Монриал хотын McGill их сургуулийн хэлний курс хүрч ирлээ.
Эрчимжүүлсэн анги гэнээ. Хичээл зааж, даалгавар өгөх гэж бол тогонд залгасан юм шиг л ажиллана ш дээ. Нэг өдөр20 хуудас даалгавар өгч байх жишээтэй.
Манай анги 13 орноос ирсэн 17 хүүхэдтэй. Монгол -1, Канад -3, Америк-1, Бразил-1, Мексик-1, Колумб-1, Экватор-1, Бэрмуда -1 (АНУ-ын зургийн баруун талд зүгээр л Бэрмуда гэцэн цэг байгаа нийт 24 км квадрат газар нутагай гэсэн хар охин байдын), Саудын Араб -1, Япон-1, Солонгос-3, Орос-1, Сингапур-1.
Аймаар байгааз дээ. Би ингэдийн баруун тийшээ харж Японоор яриал зүүн тийшээ харж Алексийн дүүтэй Оросоор яриад, хойшоо хараад Англиар яриад урагшаа хараад Францаар ярьдаг.
Аймаар кэцүүн байна лээ. Хэлгий болж дуусхын байна лээ хамаг үг нь орж ирэхгүй муу хэлийг ёстой хачин болгоно доо.
Япон залуу Араб залуу 2 их нийлнэ. Араб залуу гэхдээ толгой сайтай. Байжийгаад хэн ч мэдэхгүй юмыг аймаар хариулна. Дүрмэндээ сайн гэх үү дээ.
Хамгийн ахмад нь Алексийн дүү, Мехсик хүүхэн 2. Бусад нь 25-30 насных гээд бодчих.
3 Солонгосын нэг нь эр нөгөө 2 нь эм. Нэг эр эм 2 нь нөгөө эмдээ дургүй бүр харьцдаг ч үгүй.
Нэг солонгос хүүхэн нь над уруу наалдчихнаа. Хажууд ирж суугаад үнэн ядаргаатай. Өглөө болгон нэг идэх юм өгнө.
Сингапур залуу аймаар их иднэ. Эквоторын охин бас завсарлагаа болгоноор гарч машинаас чипс, шоклад авч иднэ.
Би Бермудын охинтой жаахан найзалдын. Тэр маань энэ сургуулийн Биологийн ангийг баклавраар дүүргэж байгаа гэсэн. Энэ хавар төгсөөд ирэх намар Нью-Йоркт мастерт сурна гэсээн.
Сургуулиас мэйл хаяг өгсөн. Өдөр бүр шалгах ёстой. Тэнд энд хурал, цуглаантай гээд мэйлээр зар явуулна.
Багшаасаа асуух юм байвал мэйлээр асуунаа.
За ингээд өөртөө онц сурах ерөөл дэвшүүлье!

5 comments:

  1. Сайна уу? Цоогий чи Бермуд хүүхнээс танай Бермудийн гурвалжиний оньсого тайлагдасануу? гэж асуугаарай

    ReplyDelete
  2. Асуусан чинь тэр зүгээр л явган яриа гэж хүмүүс үзсээр байгаа. Одоо болтол үнэн гээд баталчаагүй гэж байнаа.

    ReplyDelete
  3. Ziak, Tsok Tsok mini sur sur bas dahin sur gej Augaa Ih bagsh Vladimr Ilich Bayartsengel helseniig yamagt sanaj yav ohin mini... KKKKK

    ReplyDelete
  4. Уучлаарай хувийн асуулт байж болох ч одоо франц хэлээ ашигладаг уу, эхлэлээ яаж тавьсан бэ? энэ 2009 оны нийтлэл байна л даа гэхдээ 2015 онд үүнийгээ ашиглаж байна уу гэж асуумаар байна. Монголчуудын хувьд нэг том асуудал нь сурах чиглэлээрээ шууд гадаадад сурч чаддаггүй, эхлээд хэлийг нь сурах гэж муйхарлаад эхнээсээ шантрах нь шантраад хаядаг гэж боддог. Хэл нээрээ асуудал юмаа, гэнэт л хаанаасаа тархинд минь наалдчихав би англи хэлэндээ төдийлөн сайн биш мөртөө 2 3 сарын өмнөөс франц хэл сурч, дараа нь францад юмуу Кьюбект очиж амьдармаар санагддаг болчихсон юм л даа хаанаас харван ирсэн бодол юм бол доо? франц хэлтэй хүмүүсээс туршлага судлан таних танихгүй олон хүмүүсээс л сонирхож байна даа

    ReplyDelete
    Replies
    1. Франц хэлээ мартахгүй юмсан гэж хичээж байгаа, ер нь франц хэлтэй хүмүүстэйгээ байнга харьцаж ярьж байгаа. Уг нь сурчихвал гоё хэл шүү. Сурья гэсэн хүсэл байвал тэгээд болно доо.

      Delete