Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Thursday, 30 April 2009
Аянгын бороо миний нүдээр...
Өчигдөр 3 цаг чилийтэл суун, инээж, баясаж, нулимс цантуулж "Аянгын бороо" уянгын драм үзлээ.
Гоё юмаа их гоё...Хэдий урд хөршийн зохиол ч гэлээ хэний ч тойрч гардаггүй тэр л амьдрал, үхтэл үрээ гэсэн эхийн сүүн цагаан бас нандин сэтгэл эрэгтэй хүний уужуу бас өөдгүй ч гэх юмуу тийм нэг хатуу сэтгэл хүний өөрийн хүүхдийн анхы хайр бас амьдралын зугаа тэр бүхнийг харуулсан үнэхээр сайхан драм байсан шүү.
Шаахай өмсөж Пин, Чин, Жоу нэрээр овоглосон аавын хүү, ээжийн охин амьдралд алдахгүй гэж алдсан нэг нь шантрахгүй гэж хатуу зүтгэж яваа тэдний шаргуу хүчин, сэтгэлийг харуулсан...
Үнэндээ баян, ядуу 2 айлын тухай гарсан ядуу нь мэдээж зарц. Эхлээд хөшигний наана баян л айлын дүр төрхийг хараад суусан. Бүх юм бэлэн ундаа, жүүс, тамхи, эм бас болоогүй хор байгаа тэнд.
Нэлээд үзэгдлийн дараа баян айлд зарцлагдах ядуу гэр бүлийн амьдралыг хөшигний наана гарч ирснээр харсан. Ямар уран, тансаг, агуу, сайхан байсан гээч. 3 үзэгдлийн дараа баян айлын дүр төрхийг харах сайхан байгаагүй.
Ядуу байна гэдэг ямбагүйн шинж биш яахаа алдчихсан амьдралын дүр биш яг л байгаагаараа яг байгаагаа идэж уусан яг байгаагаа хайрлаж эдэлсэн тэр л амьдрал.
Яанаа гэж нойргүйдэх, яасан гэж бодлогошрох, яах вэ гэж гиеүрэх, яачихлаа гэж бэтгэрэх хувь заяа билээ яахын аргагүй тайван, сайхан амьдрал тэнд л байсан.
Би 2006 оны 06 сард Бээжин орохдоо замаар хөглөрөх дугуйтай зорчигчдыг хараад гайхаж байсан боловч дараа нь өөрийн орчин тийм гэдгийг мэдээд дассан.
Гэтэл мөн оны 11 сард дахин Бээжин ороход яг л тэр замаар яг л нөгөө дугуй унасан ажилчин ангийн хүмүүс хөвөрч л байсан.
Яг эхэндээ сэтгэл нэг л эвгүйрч, өрөвдөж байсан боловч дараа нь түүнээс маш олон юмыг ухаарч бодож олсон.
Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ драмнаас ёс заншлын талаас харах юм ч байсан бас амьдралыг нөгөө өнцөгөөр харах ч зүйл байсан.
Хүмүүсээ боломж гаргаад энэ жүжгийн үзээрэй гэж.................................................
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment