Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Friday, 17 April 2009
Чацарганы шүүс
За энэ өглөө ажил дээрээ ирээд чацарганы шүүс ууж байгаал баахан хүний ад боллоо. Юу юу гэнээ наадхыг чинь үнэрлэсэн чинь бөөлжлөө, шивэр шиг еэн цаашаа цаашаа гэнээ. Сонин юм бэ тиймээ, яаж үнэрлэхээрээ ургамалыг шивэр гэжидэг байнаа.
Уур ч хүрэх шиг ядаж байхад халуун уснад найруулчихсан байсан болхоор цааш нь тавих боломжгүй халуунаар нь адлуулан барин уужийгаам чинь.
Маргааш өрөөндөө гаднаасаа түгжүүлж байгаад чацарганы шүүсээ уунаа яадийн. Энэний буянаар л өвлийг ханиадгүй, сайхан давлаа ш дээ. Гэтэл юү гээд адлаад байдийн зүгээр.
Хүмүүсээ чацарганы шүүс сайн ууж байгаарай. Үнээр эрүүл мэндэд сайн шүү.
Өнөөдрийн тухайд:
Гадаа жаахан салхитай байнаа. Өглөө гэхдээ гоё дулаахан салхитай л байсан. Гэрт амьдрах сайхан юм нь хаалгаараа шагайгаал ямар хувцас өмсөхөө мэдчижийгаам чинь байшинд бол амжихгүй ээ.
Өө тийн манай ах хөдөөнөөс ярьжиин. Мал төллөөд дуусч байгээ гэнээ. Морь уралдуудах гээд явжиин гэхийн. Үнээр хорхойтой юмаа. Би одоо Дэлгэрмөрөнгийн тоглолтыг үзэх гэж Асашюрогийн Циркийн хаалгаар чихэлддэг шиг л юм болжийгаан байна.
Удахгүй амрана гэсэн чинь ирж тогоо бариарай гэнээ. Уг нь бол санаа их байнаа. Даанч хол болхоор тэгээд унаагүй болхоор нааш цааш явжийтал дуусчдийн.
Гэхдээ 5 сарын үед очинооо хөдөө гэртээ.
Өглөөнөөс хойш нэг мэдсэн чинь аймаар их юм орчуулчиж тэгээд жаахан амрах санаатай блог руугаа ороод ирлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment