Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 1 May 2009

Эхийн сэтгэл

Эхийн сэтгэл... гэж энэ хорвоо дээр хэн ч хэмжиж чадахгүй тэр л хайрыг хэлнэ тиймээ. Энэ эхнэрийн урхи дээр хүртэл муу санаатай шулам Эри-ийн хүүхдийн сэтгэл гарах юм. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэж ямар сайхан үг вэ? Энэ хэлц үгийг гаргаж ирсэн хүнд баярлалаа гэж хэлье. Яг үнэндээ жилд ганцхан удаа ээж дээрээ би очихдоо энэ хорвоо дээр шархадсан, зовсон, ганьхарсан, бэтгэрсэн тэр л сэтгэл, цангаагаа тайлж авдаг. Уг нь ээж дээрээ би очооод ээж минь ямар үр төрүүлснээ мэдрэх сэтгэл, санаа, зүрх баймаарсан. Гэтэл тэгдэггүй ээ миний ээж намайг нэг алхахад 2 алхчихсан намайг нэг тан буцалгахад 2 аяга борцтой шөл буцалгачихсан байдаг. Хэн ч надад өгдөггүй, хэнээс ч хайгаад олдоггүй, хэдий үнээр ч аваад ханадаггүй тэр сэтгэл, хайр миний ээжид байдаг. Та нарын ч ээжид бас байгаа. Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юмсан Миний ээж настай хүн Хайртай ээждээ өгөх юмсан... Анх хэдгэнэ мөнхийн ус авч явсан шувууг хатгаад мөнхийн усыг нь асгуулчихсан гэсэн домогыг сонсоод их эвгүй байдаг байж билээ. Усан дээр очоод таарсан хэдгэнэ болгоныг барьж авч алаад л... Бургас модыг хайлаас гэж үзээд Ботгон гунганааг мэлмэрээ гэж ч бодоод Бодролын ягаан сэтгэлийг сүү гэж тайлбарлаад ч Бижигхэн ээжийнхээ хайр, сэтгэлийг хэмжих нэгж энэ дэлхий дээр алга шигэээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment