Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Thursday, 16 April 2009
Бүүр нар гарчихлаа хэ хэ хэ
За хайртууд минь сайн уу? Би гэдэг хүн чинь ажилаа хийсээр сууна даа. Гадаа аягүй нам тайван гэхдээ гоё дулаахан байна.
Урд шөнө яг үнэнийг хэлэхээд унтаад ч байгаам шиг сэрээд ч байгаам шиг байсан шүү. Мэдкүү эээ мэдкүү. Ядаж байхад манай яг хөрш айлын ах бас над шиг нойр муутай гэсэн. Өглөө бид 2 гал тогоо уруу уралдаад явчина шүү дээ. Би гэхдээ дандаа түрүүлдийн хэ хэ хэ.
Өө тийн нар гарсан юм маань гэвэл компьтер нь эвдрээд 15 хонож буй хайрт минь ярьсан гээч. Хүүх бүх юм нүдэнд гоё болж харагдаад нэг муу ааш муутай гадаад байдгийн тэр хүртэл аягүй хөөрхөн болж харагдсан гээч.
Өө тийн хажуу өрөөний найз хүүхний маань нар бас гаржийх шиг байна. Хайртынхаа зургийг ламинатордоно гээл гүйгээд байна. Түрийвчиндээ хадгалах гэжийгаам бол уу. Түрийвчиндээ хадгалчихвал тэр дотор зураг нь байгаа хүмүүс мөнгий нь сэгсрээд байдаг гэсий ш дээ ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
За за бүр хадуурчихлаа. Өчигдөр нэг ганц 0.5 Tiger уучих гэсэн чинь оркүү байгайн биш үү. Яачдийн бүү мэд. Тэгэхээр нь больчихгүй юу гээд усан оргилуурын хажууд тавьчаад хүрээд ирсий ш дээ.
За за одоо ажлаа хийлээ. Оройхон тийшээ дахин уулзаяааа.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment