Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 19 April 2009

Шуурга, Угалз за за юм юм....

Зиа манай энд бараг л аймаар хүчтэй шороон шуурга за бараг л угалз болжийн бурхан минь. Угалз чинь үнээр аймаар юм билээ. Энд зөндөө үзсээн. Нүүр нүд харагдахгүй болтлоо шуурна. Бүр гэр дотор байгаа өрөөний охиноо харж чаддаггүй ш дээ ха ха ха. Манай энэ ангорыг бараг л авч шидэх гээд байна. Бурхан минь өглөө ирэхэд байх л байгаа даа. Бичиг цаасаа сайн далд хийчээд явахгүй бол тиймээ. Хотод бүр цас ороод хайлаад байна гэсэн үү. Гэхдээ манай цаг агаарын мэдээ өнөөдрийнхийг лав буудчихжээ. Үнээр сайхан нарлаг +18 байна гэсий ш дээ бүр үндэс, UBS 2-оор би хоёр нүдээрээ харсийм чинь. Өглөө хальт нар гарах гэж байсан л даа. Удалгүй шуураад эхэллээ. Ёоох энэ нэг PDF-с хөрвүүлсэн юм болдоггүй юм орчуулах биш засвар хийсээр байгаад таарлаа ш лдээ. Гэхдээ өнөөдрийн нормоо хүргэсэн л дээ. Энэ компьютерийг үнээр тасарцан сурхиймсан. Mulu надад зөндөө тусалсан баярлажийнаа хө. Өө энэ G2 кофе найруулаад өг гээд байхиймаа явчаад ирэхээс. Найруулаад өгчихлөө. Баярлалаа гэнээ. Өнөөдөр уг нь зулын 25 гээд манай зарим охид мацаг барьжийн. Би аягүй бол хугараад уначих юм байгааз. Тэгээд дэмий юм ярьж байгаад нөхөртөө хэлчихвэл загнана. Учир нь хүмүүс намайг улам тураад байна гээд байгаам даа. За энэ шуурга чинь ёстой нэг сонин байна даа. За гэртээ харих ч яахав. Харьчаад юу хийнээ. Өө тийн Аниа дээрээ очино ш дээ. Аниа бол миний нэг хуурай эгч ш дээ. Гэхдээ гадаа шуурга тавьжийсан ч шуургагүй юм шиг сэтгэлийг цэлийлгэдэг зүйл байдаг тээн. Хэ хэ хэ тэр нь юу гээч та нар мэдхийм байгааз дээ. Одоо яг Сараагийн дуу явжийн. Маргааш тоглолт нь болно ш дээ. 20 000 гэсэн бас хүн бүхэнд CD-ээ өгнө гэжийлээ ш дээ. Манай их сургуулийн ангийн багш манай найз хүүхэн 2 үзнэ гэж байна лээ. Манай зарим хүмүүс маргааш амрана. Би тэгээд 4 дэх өдөр амрана. Бөөн төлөвлөгөөтэй амарч байгаа. За өөр юмгүй дээ түр баяртай.

1 comment:

  1. ter odor chn shono n end boroo orood ogloo n cas orson. gadaa ymar goy bsan gj sanana... ter uner n... yooooh

    ReplyDelete