Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Monday, 27 April 2009
Хоккейчин
Зиа харин сүүлийн 3 өдөр ердөөсөө уртаашаа өргөөшөө хоккейчин л хийлээ. Ёстой үнэн тасарцан байсан шүү. Байнга ширээний ард суугаад оюуны ажил хийгээд байсан болохоор хоккейчин хийсэн чинь үнэн саак байсоооооооооон . Би лав харамсаагүй харин ч сонирхолтой чиг байсан шүүүүүүүүүүүүүүүүүүү.
За тэгээд тэр шүршүүрийн өрөөнд хоккей тоголсон чинь зүгээр л саун өөр хэлэх юм байхгүй.
Учир нь бөөн зочид, дарга нар манай ажил дээр ирнэ гээд өглөө эрт хоккей тоглуулахгүй бол болохгүй гээд манай дарга хоккейчин болгож хуваарилдиййм даа.
Бүр тэр хойгуур өргүүрийн өрөө, коридор, дэкэн дээгүүр уурхайчидтай цуг хоккей тоголсон шүү дээ. Ёстой саак байсооооооооооооооон. Хөгжилтэй, зугаатай гоё л байсан.
Гэм нь жаахан ууц, нуруу чилээд байсан бусдаар бол хэлэх юм байхгүй шүү. Аан тийн жаахан өлсдийм байна лээ шүү. Аргагүй ш дээ хоёр суганы булчин үнэн ажиллагаатай дээрээс нь хөл, гар, бас гэдэсний таталт энэ тэр орсон байхааааааааааааааааааааааа.
Эхний өдөр Түк Түк бид 2 хоккей цуг тоглосон. Дараа өдөр нь Туяа эгч бид 2 дараа өдөр нь би ганцаараа хэ хэ хэ хэ.
Хоккейчиний үндсэн зэмсэг болох шар сагсыг яаж ашиглах талаар Нямка биеээр үзүүлсэн шүү.
Хүмүүс минь хааяа хоккей тоглох санал ирвэл татгалзалгүй хүлээж авч байгаарай нэгэн төрлийн спорт гэдгийг хэлэхэд таатай байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Зө зө ер нь бол шүршүүрийн өрөөнд дасарцан бикинитэй л хоккей тоглох хэрэгтэйм шүү дээ ;)
ReplyDelete