Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 7 March 2014

Сэтгэл хангалуун амьдарцгаая!

Юу байгаа, юу байхгүйгээрээ сэтгэл хангалуун сайхан амьдарч сурья тэгэх үү? Байхгүй юмыг байсангүй гэж гомдоллох, байгаа юмыг байлаа гэж гомдоллохгүйгээр баярлаал, сэтгэлээ цатгаж сурсан нь хамаагүй эрүүл мэндэд ашигтай ч юмуу даа.

Юун түрүүнд Эмэгтэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүс тэгээд ойлгож байгаагаараа баярладаг нь баярлаал, тоодоггүй нь тоодоггүйгээрээ л сайхан ш дээ. Тийм биз дээ.

Нүүрномоор яваад байсан Америкт ажиллаж, амьдарч буй Монгол залуугийн Монголын хатуу амьдарлын талаар бичсэн тэмдэглэлийг уншив уу?
Дээшээ огшоод зүүдэлж хонов. Монгол улсын хийморь, сүлд ирээдүйд өсөн дэгжинэ гэдэгт маш их итгэж найднам.

Би яагаад Монголд байхгүй байна вэ гэж эхэлж байгаа. Уншаарай.

За тэгээд гарчигтайгаа холбоотой нээх сүрхий шинжлэх ухааны нэр томьёо тэмдэглэл хэлж чадахгүйгээс хойш өөрийнхөө амьдрал дээр жишээ аваад явчихсан нь хамаагүй амар биз дээ.

Сургуулиасаа хол мол байна гээл орилоод байсан больсы ш дээ. Сайхан талуудыг харж эхэлсэн. Нэгдүгээрт манай энэ айл. Явж явж бас ч гайгүй айлын өрөө хөлсөлсөн юм уу даа гэж бодох болсон. Тэр халаалтын систем бол байгаа нь л энэ юм билээ. Зарим өдөр хүйтэн зарим өдөр халуун.

Манай Ирланд хүүхэн чинь нөгөө олон янзын даалгавар, бие даалтын ажилын дүрмийг засч өгнө. Цаадах чинь гайгүй сайн засаад өгдөг шүү.

Айлын эзэн бид 2 ээлжлээл энийг засаад өгөөч тэрийг хянаад өгөөч гээл гүйгээд байх нь тэр. Энэ хүнээс өөр хэн одоо миний даалгаварыг үнэгүй, хурдан шуурхай засаж өгөх вэ. Тийм биз дээ.

Улаан балаар эрээн болгоол өгнө. Зүгээр ч нэг засахгүй, санаагаа хэлж өгнө. Канад, Америк, Англид эрдэм эзэмшсэн хүн гэнэ лээ шүү.

Манай айлын авгай намайг их удаан ажиглав бололтой. Нэг өдөр асууж байна. Чиний наад аяга угаахдаа өмсдөг бээлий лав энгийн бээлий биш. Чи бүр нэг халбага угаасан ч өмсөх юм гэжийн.

Үнэн учир явдалаа хэллээ. Охин үртэй хүн чинь өөр өнцөгөөс хардаг юм байна. Би одоо аяга шанага угаагчтай болчоод байж байна. Би оронд нь хүүхдийг нь тэвэрч, саатуулна.

Намайг угаагуурт аягаа тавьчихаж бай, битгий угаа л гээд байгаа. Би бас санаа зовоод хааяа гал тогоонд байхгүй байхаар нь бээлийгээ өмсөж байгаад гялс манас угаана. Хүний сайхан сэтгэлд сэв суулгачих вий гэж бас их санаа зовно.

Би ганц юм хэлий. Хүнийг хайрлах амархан. Үүе л дээ яажийн, ийжийн, тэгчих вий дээ, тэгээрэй, ингээрэй. хөөрхөн ш дээ, хайртай ш дээ … гээд л болоо. Харин хүний хайрыг даах хэцүү. Энэ тухай тусдаа бичлэг бичнэ. Гэхдээ болоогүй.

Манай Буржгарын оронд тоомсог шиг бие хаа сайтай Филиппин хүүхэн орсон. Ер нь бол нэг бие хамгаалагчтай болчихсон гээл бодчих. Энэ хүнд зөндөө сайхан чанар байж л таараа.

Энд хагас размерийн гутал олоход аягүй хэцүү ш дээ. Тэгээд яахав дээ, хагас размер өмсдөг хүн чинь хагас размер том цасны гутал авчихсан чинь энэ урт өвөл ёстой үгээ хэлжийн. Өнөөдөрөөс нөгөө муу гутлаа хайрлаж, өөр өнцөгөөс нь харж байгаа. Учир нь өнөөдөр дулаарч цас хайлж байна. Хүмүүс алд дэлэм газраар тойроод гарч байхад би ёстой ус туулаал туулаал гарч ирж байгаам чинь. Ямар уу?

Ганц айдаг юм нь Монгол хүнтэй тааралдчих вий гэж. Тааралдвал шууд маргааш өглөө нь Зууны мэдээ сонин дээр Хөөрхий муу ТБ мөн чиг өрөвдөлтэй явна…гээл гарна шүү дээ ва ха ха ха ха ха ха ха ха.

Айлынханд миний хичээл хийх ширээ багадаад байна гэсэн чинь үнэн гоё том ширээ өглөө ш дээ. Барагтай л дарга ийм ширээтэй байдаггүй байх ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

За одоо өмд хамд, тогоо шанага уруу орлоо болий. (Бурхан: Баахан л өмд хамд л бичлээ шүү дээ)

Гол нь одоо тэгээд та нартаа л уриалах гэсэн юм шүү. Бага гэхгүй чамлахгүйгээр байгаа юмандаа сэтгэл хангалуун өөдрөг амьдарья. Хүний хүсэл хязгааргүй. Гэхдээ хүслээ жолоодож бага зүйлийн амт, шимийг мэдрэх бас л сайхан шүү.

Ийм гоё дуу, ийм гоё дуучин, ийм гоёоор дуулсан байна шүү дээ. Сонсоод сонсоод ханашгүй.


Энэ мундаг дуучинг "Хөөрхөн борлог морь" дууг дуулаасай гэж бодож байсан, тоглолтон дээрээ дуулсан байна лээ. Үнэхээр гоё, бүр сэтгэл сэмрээд, дэвтээд, уярлаа ш дээ.


18 comments:

  1. Гоё бичлэг ховордсон цагт сайхан бичлэг Тэмээчин бүсгүйгээсээ баярын бэлэг болгоод авчихлаа. Үнэхээр л ухаанд нэг юм бодогдуулсан сайхан бичлэг байна. Би ч бас байгаа даа талархаж байхгүй дээ гомдоллохгүй амьдрахсан л гэж боддог юм. Алив байгаа зүйлээс сайхныг нь, болоод бүтээд байгаа талыг нь олж хараад амьдрах юм бол уг нь энэ амьдрал маань зовлон бэрхшээл, сэтгэлийн шаналалаас хол амар амьдарч болмоор л санагддаг.

    Хүн болгоноос, байгаа зүйлээсээ сайныг нь, эерэг талыг нь олоод харж байгаа, харах гэж хичээж байгаа сэтгэл чинь ёстой хөөрхөн.

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа. Ер нь бол өвчин зовлонгоос бусад зүйлд бид сэтгэл хангалуун явах ёстой юм шиг байнаа.

      Янз янзын юм их байна гэдэг бас л их учир утга юмаа.

      Delete
  2. Yostoi goyo bichleg bna, ooriin erxgui nuurend ineemseglel todorloo, omd gutal geltgui bugd l saixan zuils bna

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Их л хичээж явна даа, хэ хэ хэ.

      Delete
  3. Haha bi chin uul n iimerhuu bh geel hicheediishd. Tehdee daanch bi nasaaraa jargaj amidarlaa geed yarichihaar tsagaan hel am hurcheed bdag tal bii l dee haha.

    ReplyDelete
    Replies
    1. Хүмүүс нээх тэр үе рүүгээ очвол юуг нь хасхав гээл тэгж асуудий ш дээ. Юуг ч хасахгүй л байвал тэгээд болоо ч юм шиг. Бүтсэн бүтээгүй бүгд л өнгөрсөн бол болоо ш дээ.

      Delete
  4. yag heregtei uedee unshlaa, odoo arai uur baij hicheenee uurchlultiig uuruusuu ene humuust neeree l zunduu saihan chanar bgaa baih :)

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Сайхан юмыг нь л харахгүй бол саар юманд тээглэж унах байх, хэ хэ хэ.

      Delete
  5. sain bn u temeechin egchee. tanii bichleguudiig bainga unshij bgaa. uchir n bi ooroo udahgui canada yavj surah gj bgan. tgd tanii canad dah uuriin amidraliin hev mayg uzsen harsan zuilees chin bi ch suraltsaj sanaa awch todorhoi hemjeend medeelltei bolj bn l daa. bi bodohdoo canadad ochood mongol huntei taaraldwal ih bayarlah bh l gj bodoood bn. bi umnu gadagshaa yawj uzeegui l dee. tgd er n humuusiin yaria ugnees sonsoid bhad mongolchuudaas l hol bh heregtei l gd bhin. ug n ta ene bichlegee mongol humuust zoriulj bichsen bizde tgd ygad mongol hun taarchih vii gj.... gadaaadad garsan mgl hun bolgon l arilsan dotortoi hun chanaraaa ulandaa gishgesen horon sanaatan bdg yumuu bi oilgohgui bn. ene talaarh uuriin bodlooo huvaaltsaaach gj tanias husmeer bn.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу дүү минь ээ, сайн яваад ирээрэй. За байз дээр нэг хүмүүс ирээд би чухам л тэгэрээй ингээрэй, тэгж болохгүй ингэж болохгүй, болгоомжтой байгаарай гэчихсэн чинь нам загнуулсы ш дээ.

      Чи ёстой дандаа сануулга сэрэмжлүүлэг нэг ч гэсэн сайхан юм хэлээч гээд … эвгүй л юм билээ.

      Delete
  6. sain bn u temeechin egchee. tanii bichleguudiig bainga unshij bgaa. uchir n bi ooroo udahgui canada yavj surah gj bgan. tgd tanii canad dah uuriin amidraliin hev mayg uzsen harsan zuilees chin bi ch suraltsaj sanaa awch todorhoi hemjeend medeelltei bolj bn l daa. bi bodohdoo canadad ochood mongol huntei taaraldwal ih bayarlah bh l gj bodoood bn. bi umnu gadagshaa yawj uzeegui l dee. tgd er n humuusiin yaria ugnees sonsoid bhad mongolchuudaas l hol bh heregtei l gd bhin. ug n ta ene bichlegee mongol humuust zoriulj bichsen bizde tgd ygad mongol hun taarchih vii gj.... gadaaadad garsan mgl hun bolgon l arilsan dotortoi hun chanaraaa ulandaa gishgesen horon sanaatan bdg yumuu bi oilgohgui bn. ene talaarh uuriin bodlooo huvaaltsaaach gj tanias husmeer bn.

    ReplyDelete
    Replies
    1. Хүн төрсөн гэрээсээ гараад таньдаг ч бай таньдаггүй бай айлд очиход эвгүй, тухгүй байдаг биз дээ.

      Түүнтэй л адил шүү. Хүний нутагт, бүсгүй хүн хэцүү хэцүү.

      Мэдээж сайн сайхан юм байгаа. Би бол хэцүүгээс нь эхэлж амссан.

      Delete
  7. sain bn u temeechin egchee. tanii bichleguudiig bainga unshij bgaa. uchir n bi ooroo udahgui canada yavj surah gj bgan. tgd tanii canad dah uuriin amidraliin hev mayg uzsen harsan zuilees chin bi ch suraltsaj sanaa awch todorhoi hemjeend medeelltei bolj bn l daa. bi bodohdoo canadad ochood mongol huntei taaraldwal ih bayarlah bh l gj bodoood bn. bi umnu gadagshaa yawj uzeegui l dee. tgd er n humuusiin yaria ugnees sonsoid bhad mongolchuudaas l hol bh heregtei l gd bhin. ug n ta ene bichlegee mongol humuust zoriulj bichsen bizde tgd ygad mongol hun taarchih vii gj.... gadaaadad garsan mgl hun bolgon l arilsan dotortoi hun chanaraaa ulandaa gishgesen horon sanaatan bdg yumuu bi oilgohgui bn. ene talaarh uuriin bodlooo huvaaltsaaach gj tanias husmeer bn.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгэхээр нээх олон долоон юм бичээд яахав дээ. Биеээрээ ирээд үзэх гэж байхад тийм биз дээ.

      Монгол хүний тухайд сайн нь ч бий бас сайн бус нь ч байгаа л байх. Би лав энд ирээд хүнд итгэх итгэлээ алдсан. Хэнбугай ч байсан итгэхэд хэцүү.

      Майкл Жэйксоныг Монголчууд юу гэж муулсан тухай онигоо мэднэ биз дээ. Сайн явсан ч муу явсан ч манайхан бас л баалах шиг болий ш дээ.

      Миний хувьд хүнд худлаа үнэн гүтгүүлээд явж байснаас хүн танихгүй, Монгол хүнтэй уулзахгүй байсан нь дээр.

      Хүн болгон өөр дөө.

      Delete
  8. https://www.youtube.com/watch?v=lA3Asm6cz6g
    iim goyo duu gartsan bna, tsaana chini, sonsood yzeerei, chamd taalagdana daa.

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа. Эмэгтэй нь Монгол хүн биз дээ?

      Delete
    2. mongol, yasan? gadaad xyn shig xaradgdaj bna uu? xexexe

      Delete
    3. Харин нэг л өөр харагдлаа.

      Delete