Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 16 March 2014

Тест бөглөх

100 тест бөглөнө гэдэг чинь ямар чамбай юм бэ?

Монголд би ер нь жолооны тестнээс өөрөөр шалгалтыг тестээр өгч байл уу яалаа гээд л бодохын.

Манай сургууль, тооны шалгалт нь хүртэл тестээр ирэхийн. Зарим багш нь бодолтоо хавсарга зарим нь бүр тэр чинь хэрэггүй гэхийн.

Тооны тест чинь бүр аймаар аюултай юм байна шүү. Томьёогоо мэдэхгүй бол тэгээл буруу хатирнаа л юм байна.

Би энэ ярих, илтгэл тавих, эссэ бичих дээр санаа зовох юм алгаа. Харин энэ тест бөглөх дээр нэг л сайн хатирч өгөхгүй байнаа.

Яагаад тэр вэ?

Хичээлээ хийгээд л байгаа. Чухам л завгүй байгаа. Сүүлдээ бүр энэ тест бөглөхөд арга тактик байна гээд бүр ном хайж уншиж байна. Жаахан тактик байнаа байна.

Ялангуяа би эндхийн шалгалтын арга барил, хэв маягыг ойлгохгүй байна уу гэж бодох боллоо.

Баруунд сурч байсан болоод багшилдаг хүмүүс надад зөвлөгөө өгөөч. Тестийг ер нь яаж бөглөвөл 100-ны 80 хувиас дээшээ авах вэ?

Би нэг л буруу аргаар үзээд байна уу яагаад байна нэг л санасанд хүрэхгүй байна даа.

Зөвлөгөө хүлээн хүлээн сууна. Баярлалаа.

4 comments:

  1. test bogloh mangar amarhan shd hehe. ehleed songoltuudaasaa hamgiin oilgomjtoi buruunuudiig ni shuud hasaad uldsen songoltuud deeree ajillaarai. neg negeer ni oilgomjtoi buruunuudiig hasaad bhaar zov ni uldene dee hehe.

    ReplyDelete
    Replies
    1. Харин уг нь би тэгж л үзээд байгаа. Олон хариулттай тест баахан судаллаа. Бас их юм байдаг юм байнаа. Баярлалаа.

      Delete
  2. ta ali surguulid surdag yum be temeechin egchee?

    ReplyDelete