Би бол амьдралдаа мод тарьж үзээгүй хүн л дээ. Мод байтугай цэцэг ч тарьж үзээгүй хүн. Нэг кактус аваад хатаагаад бүтээгүй. Тэгээд түүнээс хойш бүтээж бий болгож чадахгүй бол ядаж сөнөөж, доройтуулахгүй байя гэх хандлагатай болсон.
Тэгэхээр би ийм нэг тал нь хоосон цаас, тал хоосон цаас, ер нь юм биччихмээр цаас энэ тэр үзэж чаддаггүй хүн л дээ. Тал дээр нь юм хэвэлсэн цаас байтугай нэг тоо бичих зайтай ч цаас хаяж үзээгүй.
Бид нарын үед чинь дэвтэрээ дүүргээл, гадуур хавтасыг нь авч хөдөлмөрийн хичээлийн өнгийн цаас болгоод дэвтэрээ ангид тушаадаг байсан юм. Нэгдэлжих хөдөлгөөн гэж байлаа ш дээ. Тэр үеийн анги хоршоо яриад байна л даа.
Энд бол цаасаар бол тоглодог ш дээ. Их модтой улс юм даа. Насаараа үрэх цаастай хүмүүс л гэж бодоё. Гэтэл манайд модтой газар хэд билээ, зарим газар цаас хийх мод байтугай гал асаах сэрвэн ч байхгүй л байна ш дээ. Хүүхэд насаа уут үүрж, малын хатсан баас л хайж түүж өнгөрөөлөө ш дээ.
Тэгэхээр чинь ийм хүнд одоо багахан ч гэсэн юм биччихмээр зайтай цаас хаяна гэдэг их хэцүү санагддаг юм. Ямар их шат дамжлаг давж бидний гар дээр ирж байгаа билээ. Гэтэл тэр зайг ашиглахгүй эсвэл талыг нь ашиглаад хаявал одоо ярьдаг бол гомдож байнаа л гэж хэлэх байсан байх.
Цаасыг ингэж л ашиглаж байна |
Манай ангийхан нээх гайхдын. Чи одоо цаасыг ямар их хайрладаг юм бэ гээд л. Хайрлаж, хамгаалж л байхгүй бол болохгүй ш дээ тийм биз дээ.
Та нар ч гэсэн цаасыг яаж ашигладагаа нэг бодоод үзээрэй. Гамнаж хайрлахыг хичээгээрэй. Ямар олон мод цаас болох гэж үгүй болж байна. Бид тэр бүхнийг хэрэглэж чадаж байна уу?
Энэ ширээгээр дүүрэн л цаас байна. Бүгдийг нь ашиглаал пиг дүүргээл дахин боловсруулах сав уруу хийнэ дээ. Тэгж байж л санаа амрах юм байна ш дээ. Эс бөгөөс нэг л сэтгэл тавгүй болчих юм. Хүний сурсан зан гэдэг ийм байдаг юм байлгүй дээ.
Цав цагаан цаас битгий хаяж байгаарай.
Ёстой зөв, бүрэн дэмжиж байна. Би бас энд цаасны асуудлаас болж их "нервтдэг". Жишээ нь хурлын материалыг бүх оролцогчдод нь хэвлэж тараадаг. Нөгөөдүүл нь тэр олон хуудсыг нэг хараад л болчихно. Ганц хоёр хариуцсан хүн, хараа муутай хүмүүст л хэвлэж өгөөд бусад хүмүүст мэйлээр явуулаад хуралд note-тэйгээ ирж, компьютерийнхээ дэлгэцнээ хар гээд нэмэргүй. Ёстой балай... Хурлын материал хэвлэх хориотой, цэвэр дижиталд шилжсэг компаниуд байдаг л даа уул нь ... энэ компанийг өөрчлөхөд зай ч байна, лай ч байна...гээд л сууж байна даа
ReplyDeleteЭндхийнхэн цаасны зөвхөн нэг талыг ашигладаг ш дээ нээх сонин. Хайран цаас гээл би хүний өмнөөс харамсаал.
DeleteБи хүртэл өөрийнхөө цаасны хэрэглээг багасгах гээд үзээд л байна. Дижитал дээр цаасгүй 100 хувь ажиллаж сурахад бас цаг хугацаа шаардагдах юм байна.
Гэхдээ ямар ч байсан алган дээр ирсэн цаасыг 100 хувь ашиглаж байна.
Монголд очоод цаас харамлаал асуудал үүсгэх байх даа би гэдэг хүн кккккк.
Ёстой зөв, бүрэн дэмжиж байна. Би бас энд цаасны асуудлаас болж их "нервтдэг". Жишээ нь хурлын материалыг бүх оролцогчдод нь хэвлэж тараадаг. Нөгөөдүүл нь тэр олон хуудсыг нэг хараад л болчихно. Ганц хоёр хариуцсан хүн, хараа муутай хүмүүст л хэвлэж өгөөд бусад хүмүүст мэйлээр явуулаад хуралд note-тэйгээ ирж, компьютерийнхээ дэлгэцнээ хар гээд нэмэргүй. Ёстой балай... Хурлын материал хэвлэх хориотой, цэвэр дижиталд шилжсэг компаниуд байдаг л даа уул нь ... энэ компанийг өөрчлөхөд зай ч байна, лай ч байна...гээд л сууж байна даа
ReplyDeleteЁстой зөв, бүрэн дэмжиж байна. Би бас энд цаасны асуудлаас болж их "нервтдэг". Жишээ нь хурлын материалыг бүх оролцогчдод нь хэвлэж тараадаг. Нөгөөдүүл нь тэр олон хуудсыг нэг хараад л болчихно. Ганц хоёр хариуцсан хүн, хараа муутай хүмүүст л хэвлэж өгөөд бусад хүмүүст мэйлээр явуулаад хуралд note-тэйгээ ирж, компьютерийнхээ дэлгэцнээ хар гээд нэмэргүй. Ёстой балай... Хурлын материал хэвлэх хориотой, цэвэр дижиталд шилжсэг компаниуд байдаг л даа уул нь ... энэ компанийг өөрчлөхөд зай ч байна, лай ч байна...гээд л сууж байна даа
ReplyDeleteАшгүй, адилхан хүмүүс байдаг л юм байна. Нэг талы нь ашиглаж болох цаас ажил дээр цуглуулаад л байдгийн, даанч тэрнээс минь хэрэглэх ажилтан алга өөөө. Гэхдээ энэ үйлээ таслахгүй ээ.
ReplyDeleteСүрэн, 3-лаа нэг газар ажиллавал компаний зардалыг тас хэмнэх нь дээ.
DeleteХэмнэсэн мөнгөөрөө харин яах уу? кккккк