Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 15 March 2014

Хальт сонирхвол...

Өчигдөр сургуулийн номын сангийн үүдэнд байхаар нь шүүрээд авлаа

Энэ дотроос жаахан юм уудалж бичдэг юм бил үү гээд. Яасан нарийн нандин чухал бичиг баримт дэлгэдэг юм бэ?

Тэр нь тэгээд хүн бүхэнд нээлттэй. Сайхан юмаа. Бид ийм болох л байх даа тиймээ.


  1. Хүн амын тоог ёстой янз янзаар нь гаргажээ. Хамгийн эхлээд 10 муж 2 том нутгаараа гаргажээ. Хамгийн их хүн амтай нь Онтарио муж юм байна. Даанч тийм байхаа. Өмнө хүн тээглээд урагшаа алхаа вий дээ. 
  2. Цагаачид нь төрөлтөөсөө мэдээж бага. Цагаачдын тоо нь жил ирэх тусам л ихсэж байгаа юм байна. Мөн энэ улсаас бүр явж байгаа тоо ч бас жил жилээр ихэссэн байна.  
  3. Сонин юм нь эд нар чинь нөгөө хуулиараа хамтран амьдрагч их байдаг гэж бодсон ёстой гэрлэх шиг болдог юм байна. Гэхдээ бараг л цагаачид л байхаа даа. Ганц бие хүмүүс ч мөн их байна даа. 
  4. Эх хэлээр нь хүн амыг нь гаргасан байна. Англи, Франц, Хятад, Panjabi, Испани, Итали, Герман, Филиппин тэгээд бусад гэсэн дараалалтай байна. 
  5. Хараагүй хүмүүсийнх нь тоо хүртэл байхын. Ер нь ихсээд байгаа юм байна. 
  6. Хамгийн их хүн амтай хот нь Торонто 5 583 064 дараа нь Монриал 3 426 350, Ванкүүвэр 1 986 965, Оттава 1 063 664 за бусад нь саяаас доош хүн амтай гэх мэт. 
  7. Эрүүл мэндийн статус гэдэг дээр биеийн жингийн алдагдал их асуудал болж байгаа юм байна. Ялангуяа эрчүүд гэнэ шүү. 
  8. Урт насалдаг золигнууд юмаа. Эмэгтэй нь 83, эрэгтэй нь 78 гэнэ шүү. 
  9. Хоргүй неоплазмаар хамгийн их нас бардаг юм байна. Дараа нь Зүрх. 
  10. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү ихээр хавдараар өвчилдөг юм байна. 
  11. Ажил хийж буй хүмүүсийнх нь боловсрол гэсэн чинь 33 хувийг нь зөвхөн л мэргэжилийн курс төгссөн хүмүүс эзэлж байна ш дээ. 19 хувь нь ахлах сургууль төгссөн хүмүүс. Баклавар зэрэгтэй нь 15 хувь, сургууль завсардсан нь 13 хувь, баклавараас дээш зэрэгтэй нь 7 хувь. Манайх одоо тас эсрэгээрээ гарах байх даа. 
  12. Баклаварын сургалттай сургуулийн төлбөрийг муж мужаар нь гаргажээ. Пээ би чинь хамгийн үнэтэй мужид нь сурч байгаа юм байна ш дээ. Хамгийн хямдхан нь Кюбэк муж байна шүү. 
  13. Олон улсын оюутны тоо Канад оюутны тооноос хэд дахин илүү хол тасарчээ. 
  14. 100 000 хүн амд ногдох цагдаагийн тоо гэсэн чинь 200 ч хүрдэггүй юм байна. Манайх 3 сая хүн амд хэдэн цагдаатай вэ?
  15. Барилгын зөвшөөрөл өгсөн муж болоод үнийг нь гаргасан байна ш дээ. Хамгийн үнэтэй нь Онтарио, тэгээд Кюбэк юм байна. 
  16. Шинэ байшингийн үнээ гэсэн чинь ер нь буураад байгаа юм байна шүү. 
  17. Зээлгүй хувийн байшинтай нь зээлтэй хувийн байшинтайгаасаа бараг адил  юм байна ш дээ. Юун баян юм бэ? Хөлсөлдөг нь бас энэ 2-тойгоо адил л юм байна. 
  18. Айл гэрийн эдийн засгийн чадавхийг үзүүлжээ. Хүүхэдтэй хүмүүсийн орлого хүүхэдгүй айлын орлогоос өндөр байхын. 
  19. Өрх гэрийн жилийн зарлагыг гаргажээ. Орон сууц, тээвэрт хамгийн их мөнгө зарцуулдаг юм байна. Их л аялдаг байх даа. Хувьдаа зориулах мөнө гэсэн чинь жилд 900 доллар гэнээ. Манайхан бол хамгийн их нь энэ тээн ва ха ха ха ха ха ха ха ха. Хувцас гэхэд л 3000 доллар л байна ш дээ жилд. Бүтэн өрх гэр шүү дээ. 
  20. Засгийн газарын санхүү гэж байгаад тийм мөнгө тэгж олоод тэгж үрээд гээд бүгдий нь нарийн бичсэн байна. Манайхан жаал ууж идсэнээ далдлах гэж нойргүй хонодог байлгүй. 
  21. За тэгээд бусад орнуудтай хүн ам, насжилт гээд баахан юмаа л харьцуулж. Манайх даанч алга. Байсан бол хэмх харьцуулахгүй юу тээн. 
  22. Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдээс өндөр байна. Ажилгүйдэл нь мөн адил. 
  23. 7 хоногт хамгийн их орлого олдог салбар гэсэн чинь уул уурхай, загасны аж ахуй, ойжуулалт, тос шатахуун л гэнэ шүү. 
  24. Ажилгүйдлийн түвшин гэсэн чинь 8 хувь. 
  25. ДНБ-ий үнэ, үйлдвэрүүд л өндөр юм байна. 166 131 сая доллар гэнэ. Гэтэл уул уурхай бусад гэсэн чинь 124 158 сая доллар. 
  26. Мотоцикл болоод түүний сэлбэг л их зарагддаг юм байна. 100 006 сая доллар. 
  27. Газар тариалан л эзгүйдэж байгаа юм байна. Нам буурчээ. 
  28. Америк, Англи, Франц, Герман, Хятад, Австрали, Япон, Энэтхэг, Солонгос, Мехсик жуулчид хамгийн ихээр айлчилдаг юм байна. Бүр энд үрсэн мөнгийг нь гаргаад тавьжээ. 
  29.  Канадууд өөрсдөө Америк, Мехсик, Куба, Англи, Доминкан, Франц, Итали, Герман, Хятад, Испани уруу их жуулчилдаг юм байна. Халуун орнууд эхэнд байх нь аргагүй. Бүгд л урт өвөл тийшээ явдаг. 
  30. Бензиний үнэ нь бол байнга өсч байгаа юм байна. 
  31. Цаг агаар нь ер нь бол дулаараад байгаа гэнэ. Жилээс жилд. 
Дээр баахан эдийн засаг банк санхүүгийн үзүүлэлтүүд байлаа. Түүнийг нь нэгдүгээрт сонирхсонгүй. Хоёрдугаарт ойлгох чадал хүрсэнгүй. 

Манайх одоо хүнээ тоолж чадахгүй байгаа юм чинь ийм нарийн зүйлүүдийг нэлээд удаж байж гаргах байхаа. 

Ер нь бид нар чинь нэг тийм багцааны хүмүүс ш дээ. Тэд хавьцаа энэ хавьцаа л гээд гүйж байдаг. Тоодоггүй ч гэх юм уу, хайнга ч гэх юмуу бүү мэдээ. 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment