Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 27 February 2014

Канад улсад суралцах тухай

Канад улс 34. 88 сая хүн амтай бөгөөд 100 гаруй их сургуультай.

Газар нутаг том учираас 10 мужуудад хуваагддаг. Хэлний хувьд Франц болон Англи гэсэн албан ёсны хоёр хэлтэй.

Франц хэлээр ярьдаг ганц мужтай, Кюбэк. Бусад мужууд нь Англи хэлээр ярьна. Тэгэхээр эндээс мужаар нь их сургуулиудыг нь харж байгаад сургуулиа олж болно.

Улс дотроо Торонтогийн Их Сургууль, McGill Их Сургууль хоёр нэр хүнд, чанар чансаагаараа нэг хоёрт явж байдаг.

Торонтогийн Их Сургууль Торонто хотод, McGill Их Сургууль Монриал хотод байдаг. Франц хэлээр ярьна.

Манайхныг харж байхад том хотуудад л их суралцаж байдаг. Монриал бол арал дээр байдаг, жижигхэн яг арал дээрээ 2 сая хүн амтай, цэвэрхэн. Хүмүүс ярихдаа Европжуу хот гэж ярьдаг.

Хүйтэн болохоор халуун орны хүмүүс ховор. Европууд их. Бас Франц хэлээр ярьдаг Африкууд их.

McGill Их Сургууль нь Англи хэл дээр хичээлээ явуулдаг. Мөн Guy Concordia Их Сургууль бий. Мөн Англи хэл дээр хичээлээ явуулдаг. Дажгүй сайн сургууль. Франц хэлээр сурья гэвэл Монриалын Их Сургууль мөн Кюбэкийн Их Сургууль гэж бий. Сайн л сургуулиуд.

Торонто хотод сургууль олон. Онтарио мужийн зарим сургуулиуд гэсэн үг. Хүн ам олон хаа ч явсан өмнө хүн тээглээд алхахгүй шүү дээ. Тал дээр харсан зүг рүүгээ давхиж сурсан над мэтийн хүнд жаахан бухимдмаар л байдаг.

Оттава бол нийслэл хот болохоор засаг захиргааны нэгжүүд их. Хүн ам цөөтэй. Тайван, амгалан газар шиг санагддаг. Оттавагийн Их Сургуульд бас хүмүүс их сурдаг юм билээ.

За тэгээд бусад мужуудад нь бас сургуулиуд бий. Би одоо өөрөө тэнд сурч байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Цахим холбоосоор нь ороод судалсан нь дээр байх.

Ажил хийгээд сурахын хувьд бол ер нь жаахан ярвигтай. Ер нь цагаачид ихтэй болохоор өрсөлдөөн их.

Би зун хичээл багатай болохоор ажил хийх санаатай ажил хайж л байна. Тэр үеэр бас мэдээлэл өгье.

Амьдарлын өртөгийн хувьд өндөр гэж ярьдаг юм. Гэхдээ Монголд ч бас өртөг өндөр болсон байна лээ шүү. Чанартай юмаа үнэлээд байгаа юм уу, чанаргүй юмаа үнэлээд байгаа юм уу бүү мэд.

Төлбөрийн хувьд бол ер нь Монголтой харьцуулахад харьцангүй өндөр шүү. Эндэхийн байнгын оршин суух виза буюу үнэмлэхтэй бол иргэнтэй нь адил төлбөрөөр сурдаг. Гадаад оюутан бол хэд нугарна.

Жишээ нь манай сургуулийн дотоод оюутны төлбөр жилийн 6000 канад доллар байхад гадаад оюутны сургалтын төлбөр 22 000 канад доллар байх маягтай.

Мэргэжилээсээ бас хамаарч хэлбэлзэнэ. Инженер, эмч гэвэл тэгээд бас өснө.

Дээрээс нь сарын хэрэглээ гэвэл жишээ нь Торонто хотод сарын 700-1000 Канад доллар гэж тооцож болно. Хотоос зайдуу нэг өрөө 400-500 доллар, Метро сарын 106 доллар. Хоол сарын 100-150 доллар. Гар утасны төлбөр сарын 50 доллар.

Энэ бол гадуур хооллохгүй, гадуур зугаалахгүй, яг гэр сургууль гэр гэсэн маршрутаар тооцож байгаа өртөг шүү.

Анх ирж байгаа оюутан бол тогоо шанага, ядаж л нэг ус буцалгагч, будаа агшаагч энэ тэр гээд нарийн ширийн зардал эхний удаад их л орох байх.

Уг нь манайхан цээрлэхгүй бол Second hand дэлгүүрээс л юм аваад болгочихмоор юм шиг. Даанч сэтгэлд сэвтэй эвгүй байдаг тиймээ. Тэгэхээр зузаан түрийвчтэй ирээрэй гэж захья.

Ер нь тэгээд сургуулиа олоод сургуультайгаа шууд харьцаад, юу болох юу болохгүйгээ мэдэж аваад зүтгэвэл тэгээд бүтнэ дээ бүтнэ.

За өөр мартсан зүйл байвал асуугаарай. Мөн temeechinbusgui@gmail.com хаягаар лавшруулах зүйл байвал асууна бизээ.

5 comments:

  1. Mundag busgui yum :) amjilt khuseye... ikh saikhan medeelel ugch bdagt yamagt uramshij yavdag shuu :)

    ReplyDelete
  2. Баярлалаа. Өөрт тань бас амжилт бүхнийг хүсэн ерөөе!

    ReplyDelete
  3. sain baina uu
    holboo barih bolomj bga yu

    ReplyDelete
  4. zoblogoo abah gesen ym
    ddemchigjav@gmail.com

    ReplyDelete
    Replies
    1. temeechinbusgui@gmail.com уруу бичээрэй. Зөвлөнөө.

      Delete