Энэ том сургуульд чинь жинхэнэ оюутан болоход их цаг хугацаа шаардагдах юм байна.
Түрүү семестэрт хичээлээс өөр юу ч хийгээгүй, сургуулиас өөр хаашаа ч яваагүй ш дээ. Хааяа хүнсний дэлгүүр орсон. Тэгээл тэр.
Энэ семестэрээс яахав ээ бас, сургууль дээр шкафтай боллоо. 1, 3 дахь өдөр усанд сэлэх чамааа аяддаг боллоо. Гүн гэж юүхэв.
Аврагч нь намайг бассейнд орохоор суудал дээрээ сууж чадахгүй байнга өнгийгөөстэй. Энэ нэг бээрсэн аалз шиг хүүхэн сэлнэ ээ сэлнээгүй юу гэж бодож байдаг байх даа.
Хөвөгч мөвөгчтэй л явахаа сэлнэ гэж ярьна шүү дээ одоохондоо. Зун Түргэний голд бас Үүрэг нуурт унах шахаад уснаас айх маань улам ихэсчихжээ.
Үгүй ээ тэгээд тэр сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээ нь ямар их гээч. Над шиг хүмүүс нь хичээлийнхээ араас гүйсээр байтал таарах бололтой.
Тэр биеийн тамирын давхарт нь очсон чинь пээ эээ оюутанууд дүүрэн байдаг юм байна ш дээ. Теннис тоглох, сагсан бөмбөг тоглох, бие бялдаржуулах, зумба бүжиг хийх, иог хийх, агаар магаар дээр үсрээд үсчээд яагаад ч байгаан бүү мэдээ бүү мэд.
Би ч эхлээд эд нар одоо биеийн тамирын ангийхан уу гэж ч бодож үзлээ. Гэтэл хүмүүс чинь сүрхий юмаа.
Сургуулийнхаа 9 давхар номын сангийн учирийг түрүү 7 хоногт л оллоо ш дээ. Эхний давхараасаа авхуулаад дуу чимээгээрээ ангилагддаг юм байна. Хамгийн доод давхарт хичээлээ ярьж хийхээр бол сууна. Хамгийн дээд давхарт нам гүм. Бүр тийм тэмдэг тэмдэглэгээтэй. Тэнд чимээ гаргавал шууд давхар буурна гэсэн үг.
Би ч тэгээл аль ч хамаагүй давхарт очиж суучиахаад байсан чинь тийм учир жанцантай юмыг мэдээгүй нэг семестэр гүйжээ хөөрхий.
Өдөр болгон сургуулиас мэдээлэл ирнэ. Тэнд тийм юм болно, энд ийм юм болно гээд. Өнөөдөр хүртэл Олимпийн нээлт том дэлгэцэн дээр үзүүлхийн гэсэн.
Хүнийг сургадаг газар чинь их өөр юм шиг байнаа. Манай сургуулийн тэнхим бүрт захиалгаар авдаг тийм чив чимээгүй өрөө байдаг юм. Бүрэн тохижилттой.
Бүр тэдээс тэдэн хүний багтаамжтай гээд байдаг юм байна. Өдөр судар цаг нараа захиалаал очоод хичээлээ хийдэг юм байна.
12 ширхэг 7 хоногийн семестэр дунд чинь 6 ширхэг 7 хоног хичээллээд уншлагын 7 хоног гээд амраана. За тэгээд дараагийн 7 хоногоос нь явцын шалгалт авч эхлэнэ дээ.
Тэр 7 хоногт нь багш нар нь бүтэн цагаар оюутнуудад зөвлөгөө өгөх ёстой. Оюутан өөрөө цагаа авна. Бусад хичээлийн өдрүүдэд багш 7 хоногт 2 цаг оюутанд зарцуулна.
Ингээд хүмүүсийг хараад байхаар үнэхээр сурья мэдэе одоо юу гэдиймб дээ тийм хүмүүс нь л их сургуульд сурч байх шиг байхын.
Манай 192 их дээд сургуульд хэн дуртай нь яваад орчихоор чанар гэдэг юм байхгүй болохоос ч яахав дээ.
192 сургуулиа ядаж 20 за болий ядаж 50 болгомоор юмаа. Бүр 3 болгосон ч болох л байх даа.
Энэ семестэрт хими, биологийн баахан лаборторийн хичээл орж байгаа. Би гэдэг хүн шинжлэх ухаанаас үгүй ээ мөн олон жил хол явжээ гэж бодогдохын...
Тэмээчин хүн чинь тэмээчин хүн л байдаг юм байна шүү дээ. Би хоёр нүдний дурангаар харж чаддаггүй байсан юм.
Тэгсэн одоо микроскопоор харж чаддаггүй ээ. Нэг нүдээ аньлаа байдаггүй, хоёр нүдээ аньлаа бас байдаггүй. Бүр гайхаад байхын…
(Жич: Энд маш их хүйтэн бас цастай байгаа болохоор утас маань хөлдчихөөд зураг авч чадахгүй байна. Урин дулаан орхоор зурагтай бичлэг оруулнаа)
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
хэхэ, ингээд л будилж байж жинхэнэ оюутан болдог юм шиг байна өө
ReplyDeleteХарин тийн, төгсөхөөсөө өмнө нэг багцаа авдаг л байгаа даа тиймээ.
DeleteGkk ug n surguuli tiim l bdg daa. Mi bas Microscope-r harj chaddaggui shdee, end master, doctor niileed 4 jil hicheel sonsohdoo microscope hereledeggui neg hicheel; bhgui, bi harj chadahgui, nud gyalbaad. bas tohiruulj chadahgui, ih shiruun gartai ym shig bgaan, ter jijigheen esiig olj harah gej buten tsag notsoldood chaddaggui, jaahan hudulguchihuur nuguu n es n oldohoo baichihana. Focus, tohiruulgandaa uchir n baigaa bhaa. Dadlagiin microscope bdg bol sain ajillaj surah heregtei shuu. Bi odoo ch suraagui heveeree l bgaa, yadaj bhd minii tolgoi bunjignuud bdii shdee bas, nudee anivchihaar sormuus n haragdaad xaxa, urt sormuustai ch ym shig
ReplyDeleteМиний бас сормуус харагдаад байсан ш дээ. Би чинь одоо өөрийнхөө ийм этгээдийг гайхаад барахгүй байсын. Бас чиг ганцаараа этгээд биш л юм байна тийм үү?
Delete2-хон цаг болохоор нүдээ ээлжилж аньсаар байтал таархын. Тэр эргүүлж тохируулга хийх энэ тэр нь бол ярвигтай л золиг юм билээ.
yasan ch goe-n neg ch gesen tiim surguuli mlg-d bdag boloosoi
ReplyDeleteХарин тиймээ, болгож, бүтээнээ...
DeleteБичлэгтэй хамааралгүй нэг зүйл. Урд шөнө зүүдэнд минь ирээд явлаа шүү дээ. Манай 2-той нийлээд 4-лээ нэг газар хоол идэнгээ ТБ надад нэгэн зүйлийг маш уйгагүй ухуулаж байсан. Юу гэдгийг санахгүй байна. Тэрнээс гадна өнгөрсөн зун жуулчидтай хамт хөдөөгүййр яваад нэг нь эргээд чиний зургийг зураад явуулсан байсан даа, тэр зурган дээрхи төрхөөрөө миний зүүдэнд ирсэн шүү хэхэ.
ReplyDeleteЮун хөөрхийн. За би нь нэг очиж хэдүүлээ сайхан хоолонд орий тиймээ. За байз би юуны талаар ухуулж байх вэ бодьё байз хэ хэ хэ.
DeleteSain bna uu ? Bi Canada ruu masteraar yawah geed neg l arga zamaa olohgui bnaa hed heden hunees ortog ondortoi tegeed ajillangaa surgaltiin tolboroo olj surna gedeg ulgeriin dalai ternii orond Usa eswel oor tiishee zugle geed bhiinmaa yawal deer be Canadad tolbor hyamdduu ih deed surguuluud bdag uu ? ali muj hotod ni surwal ajiliin oldotstoi gaigui surguuluud bdag be ene talaar zowloh bolomj bna uu bas Canada ruu surguuluud ruu naidwartai zuuchildag huwi hun alban gazar bdag bolowuu ? hariu huleej baiya . bayarlalaa
ReplyDeleteЗа байз гадаад оюутны визатай бол төлбөр бол аймаар өндөр шүү. Ажиллах боломж ч бас л хатуу шүү дээ.
DeleteБи Канад улсад суралцах талаар бичлэг бичнээ. Мөн асуух зүйл байвал temeechinbusgui@gmail.com уруу цахим захидал бичээрэй.
Zurgaa hezee oruulah yum beee?
ReplyDeleteҮүе л дээ юун хөөрхийн. Цас орж дуусдаггүй ээ. Хүйтэн хэвээрээ. Утсаа гаргаал зураг авах гэхээр хөлдөөд унтарсан байхын байна ш дээ.
DeleteУрин дулаан ирж байгаа байхаа...
ТБ эгч минууу! Би гэдэг хүн бүр байж суух газраа олохоо байлаа шүү дэээ! Таны блог-нд бүр орчихоод байх шиг байнаа. Хичээл дээр ч хүртэл юм хум аа хийж дуусчаад ийшээ л зүглэх юм бна хахаха. Их гоё өөрийнхөөрөө л бичхиймаа. Би чинь тэгээл таны блог-ыг уншаад уярж хайлаал сууж бх шив хэхэ. Амжилт хүсьее ТБ эгчдээ.
ReplyDeleteЗа баярлалаа. Юун ч хөөрхөн юмб дээ. Уярч хайлж байгаа бол сайхан л байна ш дээ, тиймээ.
DeleteАмжилтын дээдийг мөн хүсэн ерөөеөө!