Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 26 February 2014

Гадаадад суралцах тухай

Миний бяцхан зөвлөгөө хэсэг бүлэг хүмүүст хэрэг болж магад.


Гадаадын сургуульд сурна, зөв сургуулиа олох энэ тэр гээд учир явдал их. Би нээх олон оронд сурч байсан биш. Гэхдээ ганц орон гэхгүй л бяцхан зөвлөгөө маань хэн нэгэнд хэрэг болж магад гэж бодлоо.

Хамгийн нэгдүгээрт өөрийгөө олох. Өөрөөр хэлбэл яг ямар мэргэжилээр чин сэтгэлээсээ сурах хүсэлтэй байгаагаа олж мэдэх. Энэ их учир явдалтай.

Намар физикийн Иран багш анхны хичээл дээр орж ирээд за энэ ангид хэдэн зорчигч байна гэж асууж байсан. Бид нар юу асуугаад байгаа учирыг нь олж ядаж байтал багш өөрөө тайлбарлав.

Үнэхээр та нар энэ мэргэжилээр сурья гэж орж ирсэн үү? Зүгээр л явж байгаад ороод ирсэн үү? Үүнийг ялгаж салгах хэрэгтэй гэж хэлж байсан. Үнэхээр ч тийм.

Зун Цагаан ордонд ажилладаг гээд хоёр хүүхэнийг аялалд авч явахад энэ талаар нэг тест байдаг гэж хэлж байсан. Тэр тестийг бөглөхөөр ер нь бол та ямар зүйлд сонирхолтой, юу хийх дуртай гэдэг нь гарч ирдэг юм байх. Мэдээж 100 хувь юм гэж юу байхав гэхдээ бас нэг зүг чиг гардаг болов уу гэж бодсон. Би тэр тестийнх нь нэрийг мартжээ. Уучилж хайрла.

Хоёрдугаарт сургуулиа олох. Ямар мэргэжилээр сурмаар байгаагаа олчихвол сургуулиудын цахим хаягыг харж байгаад үнэхээр өөрийн тань сурхыг хүссэн анги байгаа үгүйг олж харж болно.

de Facto нэвтрүүлэгт нэг мундаг математикч залуу орсон байдаг. Сэтгүүлч маань та яагаад Дани улсад сурахаар сонголт хийсэн бэ гэж асуухад: Миний хүссэн мэргэжилийн анги мөн энэ салбартаа мундаг багш энэ сургуульд байдаг болохоор би энэ орныг сонгосон гэж хариулж байсан.

Гуравдугаарт хэлний бэрхшээл. Ямар хэл дээр сурмаар байгаа гэдэгээсээ хамаарч хэлний мэдлэг тань сайн байх ёстой. Нөгөө олон янзын шалгалтуудыг давсан байх ёстой. Ихэнх хүмүүс очоод хэлний бэлтгэл хийж байгаад мэргэжилийн ангидаа орно гэж бодоод байдаг.

Тийм тохиолдол мэдээж байгаа гэхдээ ховор. Ялангуяа Англи хэл дээр бол хэцүү.

Жишээ нь Англи хэл сурахаар гадаадын оронд виза мэдүүлэхэд уучлаарай манай нөгөө олон чанартай, чанаргүй хэлний сургуулиудын тоо хүн амынхаа тооноос хэт давсан тул уучлаарай та эх орондоо гадаад хэл сурах бүрэн боломж байна хэмээн няцаадаг болсон тухай сонсож байсан. Энэ бас зөв ч шийдвэр байх.

Юу юуны духанд хүрэлгүй би тийм улсад сурмаар байна гэхээр нөгөө зорилгынхоо жимд ороход их хол юм шиг санагдаад байдаг. Зөв юмнаасаа эхлээд дээрээс нь хөөвөл жимдээ хурдан орж ирэх болов уу.

Гадаадын сургуулиудыг мэдээж сайн муу гээд ялгадаг л байлгүй. Гэхдээ манай нөгөө хээл хахууль ихтэй сургуулиудаас тэс өөр шүү дээ. Сургалтын чанар, материаллаг бааз гээд ярилтгүй шүү дээ.

Жишээ нь миний хувьд би энэ сургуулийн чанар чансаа нэр хүнд гэдэг талын нэг ч мэдээлэл олж хайгаагүй. Зөвхөн миний сурахыг хүссэн анги Канадын 100 гаруй их сургуулиудаас энэ сургуульд л байсан болохоор би сонгосон.

Тэгэхээр зөв мэргэжил, зөв ангиа л олчихвол тэгээд бусад нь ар араасаа хөврөөд ирэх бус уу?

Үнэхээр зүг чигээ олсон байхад виза болоод жижиг сажиг асуудал болох байлгүй дээ.

Зуучилдаг энэ тэр газрууд ялангуяа манайд жинхэнэ бизнес шүү дээ. Бараг л жилийн сургалтын төлбөрөө тэнд давхар төлнө гэсэн үг ш дээ.

Хэлний шалгалтаа сайн өгчихөөд тэгээд л өөрөө шууд сургуульдаа хандсан нь хамаагүй баталгаатай. Сонгосон анги, сургуулийнхаа цахим хаяг уруу захидал явуулахад наад зах нь ажилын 3 хоног цаад зах нь 7 хоногийн дотор хариу ирүүлнэ.

Тэгэхээр сургуультайгаа шууд л харьцсан нь дээр. Үнэхээр элсэлтийн анкетаа бөглөхөд мэдэхгүй зүйл тулгарвал бас л сургуулиасаа асууж болно. Цаадуул чинь бүгдийг хэлж өгнө.

Тэтгэлэг энэ тэрийн талаар надад мэдээлэл ховор байна. Би гэхдээ нэг ийм цахим хаягт бүртгүүлсэн байнга л тэтгэлэг зарлалаа гэж ирж байдаг. Зүгээр сонирхуулаад энд орууллаа. Орж үзнэ биз. Би өөрөө яг туршаагүй болохоор сайн баталгаа хэлж чадахгүй нь ээ.

Гэхдээ Монголд бол тэтгэлэг их олдоцтой гэж боддог. Гол нь хэлний шалгалтаас авхуулаад олон шалгалтуудыг л давах юм даа. Би энд TOEFL-ын шалгалт давсан тухай бичлэг бичсэн. Хэрэгтэй зүйл байвал авна биз.

За тэгээд манай мундагууд бас зөвлөгөө бичээрэй.

ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭХ ҮЛ ХҮРЭХ ГАЗАРААС ХҮНИЙ ХҮҮ ЭРДЭМ ӨВӨРТЛӨН ИРНЭ. Д.НАЦАГДОРЖ

2 comments:

  1. Тийм шүү! Таны хэлсэнтэй санал нийлж байна :)

    ReplyDelete
    Replies
    1. Нийтлэг юм л бичих шиг боллоо.

      Delete