Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 25 February 2014

Vanessa-Mae шиг байя л даа.

Саяын Олимпоор Канадууд "We are winter" гэсэн уриатайгаар оролцлоо шүү дээ. Манайх өнөөдөр алт, мөнгөний төлөө уралдана, тоглоно л гэх чинь их сайхан юмаа.




Аргагүй л аварга юмаа
Эрэгтэй эмэгтэй, хоккей болоод мөсний шагайгаараа алт авчихлаа ш дээ.
Нээх том биетэй хүүхнүүд биш байгаа биз
Манайд одоо энэ мөсний шагай энэ тэр гээчийг нь хөгжүүлж сурвал уг нь тээн тэр уул муулан дээгүүр хөлдөө юм углаад өөрийгөө эрсдэлд оруулаад харайж, гүйхээс хэд дахин эрсдэлгүй бас амар юм шиг харагдах юмаа.

Мөргөлдүүлээд, хэд сайхан үрээл тэгээл гоол юм биш үү айн? Манайх чинь цохиж нүдэх, мөргөлдүүлэх биеийн хүчний юмандаа их сайн ш дээ тийм биз дээ.

Эрэгтэй багийн ахлах нь, мундаг тоглодог залуу байна лээ

Хүн харууд ялангуяа энэ манай залуучууд юм бодно байгаа. Олимпийн аварга болно гээл хүсэл зорилго, хичээлтэй байвал бүтэх бус уу?

Би чинь одоо худлаа хэлдэг хүнд бол 2008 оны Олимпоос хойш л энэ янз янзын спорт энэ тэрийн нэрийг нь тогтоож авч байна ш дээ. Заримыг нь зурагтаар анх удаа харж энэ тэр...

Үгүй ээ тэр Олимпод хараа, хэдэн малаа цасан шуурганаар яаж нэгийг ч алдахгүйгээр мөн нэгийг ч чононд бариулахгүйгээр өндөр уулаар хариулах вэ гэдэг тэмцээн байвал би ёстой гүйгээл орлоо.

Даанч  тийм хувилбар алга юмаа. Тэгэхээр ТБ нь энэ Олимп энэ тэр гэж ялангуяа энэ хийлч хүүхэн Vanessa-Mae шиг эх орныхоо нэрийг гаргая энэ тэр гээд гүйе гэсэн ч арай л биш байна.


Хамгийн сайхан нь энэ хүүхэн Олимпод ороод сүүлдсэндээ бус зүгээр оролцсоноороо л сайхан сэтгэл хангалуун байна ш дээ. Тэгээл болоо ш дээ тийм биз дээ.

Нэг нь түрүүлж нэг нь хожигдоно. Замаас гарчихгүй, тэр зарим нэгэн тамирчид шиг уралдааны дундаас үнэхээр харамсалтайгаар хасагдчихгүй л бол болоо ш д ээ.

Тэгээл Орос, Солонгос  2 шиг бөөн юм болоол. Манайхан хүртэл 2 тал болж маргалдаал ямар хэрэг байна. Тийм биз дээ. Хожлоо, хожигдлоо. Түс тас… (Бурхан: Та өөрөө бүхэл бүтэн бичлэг бичсэнээ мартаагүй биз).

Өвөл болдог тэгээд цас ордог тэгээд уултай газар энэ өвлийн спортыг үнэхээр хөгжүүлмээр юмаа. Бүр тусгай сургууль мургууль өвлийн хэдэн сар тэр ууландаа л байж байдаг гэх мэт жаахан ажил хиймээр байна.

Тэгэхээр одоо Улаанбаатараасаа биш хөдөө орон нутгаасаа л эхэлмээр байна ш дээ. Сая энэ Канадын 2 охин Ski cross гэдэг төрөлд алт, мөнгө авлаа ш дээ. Хөдөө тосгоны 2 охин байна лээ.

Жаахан охидууд байгаа биз дээ
Багаасаа тэгээл тэндээ ууландаа гулгаал сурчихсан. Жижигхэн тосгоны 2 охин. Энэ уралдаан нь ямар аймаар үсэрч дүүлдэг юм бэ? Би ч энд орилоол яанаа ийнээ ойчлоо гээл таарлаа ш дээ.

За тэгээд залуучуудыгаа спортоор хичээллэж, шантралгүй зүтгэж, амжилт гаргахыг хүсэн ерөөе. Мэдээж бид нар бусад оронтой харьцуулахад хангамж энэ тэр муу. Тэглээ гээд яахав сэтгэл, зүтгэл байвал юманд хүрч л таарна.

Vanessa-Mae шиг цаашлаад Олимпийн аварга болохын төлөө УРАГШАА!

10 comments:

  1. Эндхийн жоохон хүүхдүүд snowboard-р хичээллэх нь огцом ихэссэн гэсэн. Цаанаа л нэг COOL, тэгээд ч сая мөнгө, хүрэл авчихсан болохоор. Манайд нэг үлгэр жишээ болохоор хүн гараад ирвэл, тамирчдаа сайн сурталчлаад өгвөл болж бүтэхгүй юм байхгүй л дээ уг нь.

    ReplyDelete
    Replies
    1. Япон ч мундаг юм билээ. Алт мөнгө хүрэл гээл аваад л байсан. За байз манайхаас хүн удахгүй гарч ирэх байхаа.

      Delete
  2. Olimpia-d amjilttai oroltsohiin tuld ovoliin heden sard uuland ochij beltgel hiigeed ch huchirehgui l bna sh dee huuheed. Tiim amarhan bdg bol mongolchuud olimpiin medali tsugluultsn bhgui yu. Manaid yum2 dutaj mongo bna sanhuu baaz material, orchin, sain bolovsroltoi dasgaljuulagch geh met.
    Steppenlauf buyu Across the Steppe geed mongoliin guiltiin tsanaar hiisen, germanii barimtat kino tod tomruunaar haruulj bna. Trailer-iin Link ni ene bna.

    http://vimeo.com/86994930

    ReplyDelete
    Replies
    1. Ирж яваа цаг юм байна болно байгаа тиймээ. Энэ хүүхдүүд нь залуу юм байна. Мундаг байна ш дээ. Зорилготой байна гэдэг нэг алхам шүү.

      Delete
    2. manaih uvulduu huiten ch gsn tsag tsasnii sport hugjuuleh hemjeenii zuzaan, huwsgur tsas bdaggui gsn. Huiten ch gelee uvulduu tsas ih ordoggui, tsastai gazar n het huiten ch gel uu dee tiimees tsasnii sport hugjuulehed tiim ch taatai bus gsn. Europe-n ornuud tsas n huvsgur bainga shine tsas ordog, dulaahan, tsas oroh hugatsaa n urt bdg ch geluu dee tiimees beltgel hiih hugatsaa, orhcin hamaagu taatai bdg gej unshij bsn shuu. Odoo bol Sport ter chigeeree hurungu, ter hemjeegr techmnology heregledeg bolson ued,.. hetsuu l dee

      Delete
    3. Хэцүү гэхгүйгээр эхний удаа сүүлдсэн ч гэсэн Олимпод орж байвал бас болох байлгүй дээ.

      Өөрөө хийгээгүй байж аймаар том том бичих юм даа би гэдэг хүн ккккккккккккк.

      Delete
  3. Тийншд. Манайхан нэг зүйлийнхээ төлөө шантрахгүй хичээвэл чадна шүүдээ!! Гол нь хичээл зүтгэл л чухал.

    ReplyDelete
    Replies
    1. Хүмүүс зүтгэж л яваа юм байна. Бид өвлийн Олимпийн аваргатай болно байхаа.

      Delete
  4. Sportoor hicheelleheer tamirchin hun asar ih calori shataadag buyu tamirchin hun udurt barag 5-6 tavag hool idej baij chanartia bulchin shurmusuu beltgeleesee hamaaruulj urguuldag yum shig baigaan. Yagaad manaihan 2008 onii olimpt genet olon medal avaad ehelsen be gehleer mun l zunii sportiin tamirchidiin hangamj ers saijiraad hoolloltiig n bur gadnii togooch avchirch tedniig sain bordson geluu. Getel uvliin sport bur nariin balansjisan undur kaloritoi hooloor mash nariin argaar bordoj beltgeljuuleh yostoi yum shig baigaan nogoo aihtar nuuts sportiin eruul mendiin uhaanaaraa. Uvliin sportiin tal deer manai hangamj asar sul l baih tiimees manai ochison tsanachid yostoi hamgiin suuld orohguig zalbirch l dutuu kaloriinhoo bulchingaaraa uralddag baih. Yum n tsaanaa ih nariin baina.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Аягүй бүдүүн тоймоор бичсэн байна уу?

      Мөрөөдөл бий болсон, жигүүрлэсэн. Цаг хугацаа боломж байвал зүтгэнээ.

      Цаг хугацаа боломж байвал

      Delete