Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 20 February 2014

Хожигдож сурна гэдэг...


Хожсон хүн яахав, баярлаж цовхчоод гүйдэг л юм байна. Хожигдсон хүн яах билээ?

Би хувьдаа энэ Олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтыг үнэхээр өрсөлдөөнтэй, шударга болсон гэж үзэж байна.

Оросууд их бодлогтой орж ирсэн ч юм шиг. 15 настай охиныг гаргаж ирээд баахан шуугиулаад яг ард нь энэ аварга охиноо сойж байсан ч юм шиг…

Ким Юна мундаг байсан уу? Мундаг байсаан гэхдээ 2010 онд аварга болсон шигээ гулгаж чадсангүй.

Энэ түрүүлдэг Орос охин 2010 онд Ким Юна гулгасан шиг мундаг гулгана лээ. Техник, ур чадвар, сэтгэл зүй гэдэг зүйл нь яг нэг дороо харагдах шиг болов.

Ким өчигдөр мундаг байлаа. Харин өнөөдөр унаагүй ч гэсэн сэтгэл зүй нь байхгүй болсон харагдсан. Солонгосчууд энэ хорвоо дээр ганцхан Ким Юна гулгадаг юм шиг ямар аймаар дайрж доромжилдог юм бэ? 2018 онд эх орондоо та нарыг будаа болгоноо л гэнэ шүү.

Дөрвөн жил гэдэг хуруу дарахад цөөн ч гэлээ ямар их урт хугацаа байдагыг харуулж байна.

Эндхийн шууд дамжуулж тайлбарласан хүмүүс ч хэлж байна. Орос охин бол үнэхээр мундаг байсан. Аварга болохоос ч өөр аргагүй.

Гэтэл Ким Юна Олимпийн аварга боллоо, одоо мөнгө аваад зодог тайлж байна. Чамлахаас чанга атга гэмээр…

Гэтэл эвий муу Мао яав. Юун яасны чинь медаль …өнөө шөнө хамгийн урт шөнийг өнгөрөөж байгаа ч юм бил үү?

Үнэхээр Мао бол мундаг байсан. Даанч өчигдөр уначихлаа. Эндхийн сонингоор чинь дасгалжуулагч нь дарамталсан л юм бичихийн байна ш дээ. Арай үгүй байлгүй дээ.

Ямар хөөрхөн гулгав? Дуусаад бас ямар хөөрхөн уйлав? Би дагаад мэлмэрэх дөхлөө ш дээ. Хэдий медаль аваагүй ч гэсэн өөрийнхөө чаддаг зүйлээ хийчихээд өөртөө сэтгэл хангалуун хожиж сурсан хүн шиг хожигдлоо. Эрүүл энхийг хүсэн ерөөе!

Бид Лондонд алтын төлөө нэг хөл мэдээгүй гарч ирж барилдаж хожигдчихоод хожиж сурсан хүн шиг буусан.

Хожиж ч хожигдож ч сурах хэрэгтэй. Битгий уйлцгаа Солонгосчуудаа. Хожигдож сурах хэрэгтэй. Тэмцээн шударга, өрсөлдөөнтэй болсон.

14 comments:

  1. Энэ хэвлэл мэдээлэл гэж л хамаг сэтгэл санаагаар нь тоглоод байх шиг, Японы хэвлэлээр баталгаатай медаль авна гээд хаа байгаа газар нь дагаж яваад үйлдэл хөдөлгөөн бүрийг нь мөшгөөд байсан нөхдүүд авч чадсангүй шд, тэгж их сэтгэлийн ачаалал өгөхөөр хүн яаж өөрийгөө хүссэнээрээ удирдах билээ. Хүссэн өнгийн биш хүссэнээсээ доогуур медаль авсан хүмүүс бас байнаа. Харин хэний ч санаанд ороогүй бусад төрлийн тамирчид нь тэр төрөлдөө анхныхаа медалийг аваад гараад ирцгээлээ. Хэн ч тэр хүнийг олны өмнө медаль авна гэж сэтгэл санааны дарамт үзүүлсэнгүй, тэр хүн дан өөртэйгөө ажиллаад л гараад ирлээ. Оросууд яг энэ тактикийг хэрэглэв үү эсвэл...

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү? Энэ хөөрхөн охиныг бас дагаад л байсан уу? Тэр эрэгтэй төрөлд алт авсан залуу нь үгүй ээ мөн олон унаваа. Мөнгө авсан Канад залуу бас унаад тэгсэн харин Япон залуу нь өндөр оноо авна лээ. Бас нэг гитарийн үзүүлбэр үзүүлээд тэр Гала дээр баллаваа нэг хөөрхөн Япон залуу хэ хэ хэ.

      Delete
  2. Orsuud hokei deeree medalit bairand orolgui bugdeeree uilj baigaa n Ukrain, Dagestan zereg jijig undestnuudiig uimeen alaand hutgaj baigaagiinh n shiitgel shuult bolj baigaa met l sanagdlaa.

    ReplyDelete
    Replies
    1. Хай золиг хэтэрхий эрдсэн байхаа, нутагтаа байгаа юм чинь гэж мэгээд ккккккк. Манай Украйн хүүхний үзэж байгаагаар эх оронд нь болж байгаа юмыг болох ёстой зүйл, Оросууд хамаагүй л юм байх. Хэн мэдхэв...

      Delete
  3. Сотникова сайн байсан шүү. Би ч хүний таб-аар үзээд нөгөөх маань жоохон байжийгаал гацаал сандраал яанаа энэ яг сүүлийнх дээр гацчих вий гээд байсан сүүлийн 2 гулгалт дээр харин огт гацаагүй шүү. Одоо тэгээд ялагдсан хүмүүс хөөрхий хэцүү байдаг байлгүй дээ. Алт авч үзсэн хүн дахиж авахыг л хүсдэг байлгүй. Олимп сайхан болжийноо компьютергүй ч гсн бас дуртай хэдэн спортоо үзээл байгаа. Сая шорт-трейк үзэж Оросуудтай цуг сандарлаа шд. Унасан тамирчдын өмнөөс харамссаар байтал нээрээ 4-ын 4н жил бэлдээд ганц өөрийн эсвэл бусдын алдаанаас болоод багаараа хойшоо орох ямар хэцүү бол доо.

    Өө энэ завшааныг ашиглаад nogoohon.blogspot.com-ын Наран эгч уншиж байгаа бол намайг блогоо уншихыг зөвшөөрөөч гэж гуйяаа

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн Би бас Сотникаваг сайн байсан л гэж бодсон. Тэгсэн одоо яасан ч гэнэв хэн мэдэх вэ золиг гэж. Би уралдаад унасан бол бас яахав ккккккк.

      Би бас шууд цахим ертөнцөөр л үзлээ ш дээ. Гацсан гэхдээ гайгүй ээ.

      Delete
  4. zohioj bga oron iluu unelgee avdag geel solongoschuud shuugiad bn bas ter orosin tamirchin yasan buduuleg muuhai bvaa hevleliin baga hural deer..kim yuna g yarij bagd hajuud ni aimar chimee gargaad tuchignej bsnaa garaad yavtsan bsan...gulgalt deeree tentsver aldsan sht ug ni...

    ReplyDelete
    Replies
    1. АНУ ч гэсэн хэдэн оны Олимпийг бас өөртөө хэт давуу байдлаар ашигласан л гэх юм байна ш дээ.

      Олимпийн хороо нь үнэхээр асуудалтай гэж бодсон бол анхнаасаа Олимпийн эрх өгөхгүй л байсан байх байхгүй юу тийм биз дээ.

      Түм бумны нүдэн дээр бас арай ч дээ.

      Delete
  5. Тэр хэвлэлийн бага хурал чинь эвлүүлэгч гэдгийг ойлгох чадваргүй юмуу????

    ReplyDelete
    Replies
    1. Би түүнийг нь олж үзээгүй л байна. Үзэхгүй ээ золиг гэж...

      Delete
  6. MAO-ийн хувьд сэтгэл зүйн хувьд маш хэцүү байсан байхаа гэж бодож байна. Олимпийн өмнө ээж нь өөд болсон гэж байсан. Агуу тамирчин байна лээ. 16-с 6 руу шууд л ороод ирсэн.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм гэсэн эвий дээ. Гэхдээ арай Олимпийн өмнө биш эрт болсон юм болов уу гэж бодсон.

      Эвий дээ.

      Delete
  7. Мао хожигдсондоо биш гулгая гэснээрээ гулгаж, өөрийн хувьд "бүгдийг гүйцээсэндээ" уйлсан юм шигээ, эндэхийн ТВ мэдээ, өөрийнх нь өгсөн ярилцлага зэргийг харж байхад. Хэрэв унасан бол уйлахгүй л байсан болов уу

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Хөөрхөн гэдэг нь…Эндхийн тайлбарлагчид ч бас тэгж хэлж байсан.

      Delete