Ард түмэн мину сайн уу? Сайхан намаржиж байгаа биз дээ. Өнөөдөр гэнэт харсан чинь навч шаралчихжээ.
Нэг үеэ бодвол сэтгэлийн чилээ арай гайгүй болж байна. Хичээлээ хийсээр хоромсом, бөөм, бөөмхөн, эд эс, цитоплазм...........гээд хичээлээ уншсаар л байна.
Нөгөө аймшигийн 2 хичээлийн багш нартай уулзсан. Нэг нь тэгж байгаад их эрээ, аягүй гоё гоё юм ярьж байснаас яг очоод уулзсан чинь Логарифм л байгаа ш дээ хэцүү юм юу байгаан гэж авдын. Нээх ня ня ня ня гээд байсан чинь, Араб багш шүү дээ.
Нөгөө нэг нь манай тэнхимийн эрхлэгч. Хархад ёстой тас хяргамаар багш тэгсэн надад бүтэн 1 цаг 30 минут физик заагаад, би чинь ммхмм, өө за ойлголоо гээл суугаад байлаа. Гэхдээ яахав дээ эрх биш дээр болсон. Хэцүү юм байхгүй чи энэ энэ тоог бодоод буцаад хүрээд ирээрэй гэсэн.
Тооны ангиас зугатаагаад тоо боддоггүй ангид орчлоо гэсэн чинь бүр өөрийгөө тооны ангид барьж аваачаад өгсөн байж энэ тэр. Бүх хүн математикч болох албагүй ээ харин аав, ээж болноо гэж хэн хэлсэн билээ?
За одоо тэгээд тэр Логарифмийг нь сурхаас өөр аргагүй болсон. 80 оныхон минь ээ, 10 жилд энэ этгээдийг чинь заасым уу үгүй юмуу? Бүр энэ логарифм миний хаагуур өнгөрчихвөө гэж бодоод бодоод олохгүй юмаа ва ха ха ха ха ха.
Манай сургууль дээр хүн сурч л чадвал зүгээр заахгүй л юм алга. Англи хэлээ дээшлүүлж болно, математикийн мэдлэгээ дээшлүүлж болно, бие бялдараа хөгжүүлж болно (үнэгүй бялдаржуулах төв, саун, усан бассейн), тайлан, төсөл бичдэг аргаа сайжруулж болно за яана яана ч гэнэв дээ баахан л үнэгүй хөтөлбөр байна.
Би эхнээс нь хамгийн түрүүнд математикийн давтлагад нь гүйгээд очлоо. Дөрвөлжин шугамтай дэвтэр бариал үзэж тарж, үсэрч наалдий л гэж бодлоо. Тэгсэн багш гээд 2 хүн сууж байна. Ай хүмүүс чинь аймаар аймаар тоо бодоол сууж байдын байна. Би ч одоо ичих шиг л боллоо. Боллоо ч юм үгүй ичсээн ичсээн.
Би-багшаа багшаа би логарифм заалгах гэсэн юм гэсэн чинь бид нар хүнд шинэ хичээл заадаггүй, зөвхөн зөвлөгөө өгдөг, бид нарт дүрэм байдаг гэнээ. Тэгхээр нь одоо яахав дээ. Муу сайн хэдэн найз уруугаа ярьтал нэг Хятад математикч оллоо. Үзэж тарна даа.
Буржгар бид 2 энэ 7 хоногт хоолоо хувааж хийгээд, хананы 2 талаас смс бичилцээл байх нь тэр. Эхний өдөр мань хүн махан хуурга, төмсөн нухаштай хийчдийн байна. Би чинь махчин хүн юм чинь махных нь талыг өглөө хичээлдээ аваад явчилгүй яахав ва ха ха ха ха ха ха.
Гэнэт хичээл дээр завсарлагаанаар хоолоо идэж байснаа пэээээээээ махыг нь бага авах байсан байна ш дээ гээд санаж байгаа юм чинь. Одоо яахуу дээ, нээрээ.
Орой ирсэн чинь Буржгар: Би ёстой дараа махы нь ахиухан хийнээ гэж авсан ва ха ха ха ха ха ха ха.
Мань хүн 2 өдрийн хоолыг нэг өдөр хийнэ. Би болохоор 2 өдөртөө хоёуланд нь халуун хоол хийнэ. За яахав залуу хүн юм даа. Юу гэлээ 26 гэсэн байх шүү. Нээх жаахан ч биш л юм байна.
Манай айлынхан яахав дээ. Орой ирэхэд ядарсан уу, өлссөн үү гээл асуудагын. Айлын эзэгтэй дажгүй ээ дажгүй. Хааяа том хүүхдийнхээ хичээлийг надаас асууна.
Тэгсэнээс энэ хажуу өрөөний Канад авгай чинь Ирланд хүн юм байна. Нээх сонин 6,7 дахь өдөр л баахан ууттай юм аваад ирнэ. Буржгар бид 2 нөгөөхий нь зөөхөд нь туслана.
За тэгж байсанаа өрөөнөөсөө гарч ирээл баахан юм авах уу мавах уу гээл шахаж гарна. Мэдэхгүй ээ Буржгарт лав баахан углааш өгцөн байсан уу яасан. Надад нэг ваарны сав ч гэнэ үү юу ч гэнэ үү шахах гээд байхаар нь миний өрөөнд зай байхгүй ээ гээл эелдэгээр татгалзлаа ш дээ. Тэрнээс хойш юм шахах гэж довтлоогүй.
Буржгар жаахан хүүхэд юм болхоороо нөгөө хүүхнээс чинь та хаанаас юу авчираад байгаан гээд асууцан чинь надаас битгий юм асуу гэж авсан ва ха ха ха ха ах ах ха ха ха ха ха.
Энэ айлын гараажийг тэр ууттай юмнуудаараа дүүрэгцэн байна лээ. Хандивын юм юм уу аль эсвэл нөгөө хүмүүс хуучин хувцасаа хаядаг авдарыг мань авгай сулладаг юм уу ёстой мэдэх юм алга. Судалгаа хийдэг ажилтай л хүн юм гэсэн.
Зөвхөн гэр, сургууль гэсэн маршрутаар амьдарч байгаа болохоор гэрийнхээ эсвэл хичээлийнхээ тухай л бичих юм даа.
Баасан гараг бүр метроноос гарч ирээд баахан Солонгос дэлгүүр ордог юм. Хажуугаар өнгөрөх Со-нууд Солонгосоор ярихаар нэг л таатай ч юм шиг, танил ч юм шиг мэдрэмж төрхиймаа. Тэгээл худлаа үнэн 30 минут тэнэж байгаал гэнэт өө Солонгост биш ш дээ гэж санаал автобусандаа суугаал гэртээ ирхийм даа.
Кк багш нартайгаа уулзсан бол болж дээ. Логарифм уул нь амархан даа. Бодлогоо бодоод байвал хэдэн томъёогоо дор нь цээжилчихнэ дээ. 10н жилд 8-р ангид орсон санагджийна миний үед лав. Физик ч одоо би лав таг мартсан нээх дуртай биш яахав чаддаг байсан юмнууд тэгээд дорхноо мартагддийм шиг байгаан. Дуртай юмнууд бол удсан ч гсн сэргэхдээ арай хурдан кк. Надаа бол тэр цитоплазм нтр-ээс тоо физик нь арай ойрхон санагдаад байгаан. За тэгээд хичээгээрэй хичээгээд байхад аяндаа болно доо
ReplyDeleteХичээгээд л байна хө. Физикт нь дурлах гээд байгаам уу хаашаа юм мэдэхгүй ээ хө, хэ хэ хэ.
DeleteЧамд бас амжилт найзаа.