Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 4 September 2013

Зөвлөгөө өгөөч найз нөхдөө

За өчигдөр 2 лекцэнд суулаа. Мэдээж сонирхолтой гоё дээрээс нь бөөн физик, хими, биологи, экологи л болж байна.

Хичээлээ ойлгохын хувьд ойлгож байна. Гол нь одоо би багшийн хэлснийг тэмдэглэж авч чадахгүй юмаа. Самбар дээрхийг хуулаад байхын. Миний баруун гар талд суусан Палестин охин бол аймаар мундаг багшийн хэлсэнийг тэмдэглээд байхын.

Зүүн гар талд суусан Итали охин яг над шиг самбар хуулна. Бид 2 бие бие рүүгээ хараал бичээд байх нь тэр.

Сүүлдээ би бичхээ байцан. Одоо тэгээд Палестин охины арганд яаж суралцахын бүү мэд. Зөвлөөрэй.

Дээрээс нь багш асуулт асуухаар нь за байз юу юм бол гээл бодож байснаа арай гэж олоол одоо Англиар юу гэдэг юм бол гээл бодож байтал тээр хойноос нэг нь хариулчихын.

Дараагаар нь одоо бөөн л багын ажил мажил байна. Үүнийг одоо ямар хүнтэй хамтарч хийвэл болхын бэ. Нээх мундаг хүнтэй хамт хийчүүл маныгаа чирээд илтгэлээ тавих болсон чинь миний өмнөөс яриад алаад хаячдын болов уу?

Манай ангид Ази хүүхэд нээх ховрын. Дандаа нөгөө нүүр амаа боосон хүүхнүүд, нэг бол сахал үсэндээ баригдсан Араб залуучууд байхын.  Канадууд нь ч бараг байхгүйм биш үү.

Дээрээс нь манай ангийнхан чинь өмнөх мэргэжил нь дандаа хими,физик, биологи. Над шиг бүр өөр гаригаас нисч ирсэн хүн алгаа.

За тэгээд бас бус нарийн ширийн аргаасаа зааж өгөөрэй нөхдөө. Нэг бол нээх онц сурхым шиг нөгөө бол нээх муу сурхым шиг санагдаад байхын ва ха ха ха ха ха ха.

12 comments:

  1. Uu tegeed bolno biz dee neeh onts surah yum shig sanagdaad baina :)

    ReplyDelete
  2. Наад мэргэжлийн онцлогийг чинь мэдэхгүймаа. Би бол ч багшийн ярьж байгааг багцаалаад, урдах ном дэвтрээ харж байгаад өөрийн ойлгосноороо өөрөө өөртөө тайлбар хийгээд тэмдэглээд авдаг байсан шдэ. Сүүлд нь манай ангийхан миний бичснийг хамгийн ойлгомжтой нь гээд хуулаад авдаг байлаа.

    ReplyDelete
    Replies
    1. Өнөөдөрийн лекцийг их сайн ойлгосон бас тэмдэглэсэн. Өөрийгөө цоорчихов уу гээл бодоод байна ва ха ха ха. Маргааш турший даа хэ хэ хэ.

      Delete
  3. Bi bagshiin yarij bgaag sonsool suuld ni oilgosnoo bicheel dunduur ni bas bicheel yavchdag bsiishdee. Sambar huulah hetsuu bdiiin. Bagshiin yu yarij bgaag barij avj chadkuu sambarluu anhaaral yavchdiin.
    Suuld bol bicheel ipod n deeree bagshiin yariag huulaal martsan zuilsee olool avchdag bsan

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Самбар хуулхаа больсон. Багшийн ярьж байгааг бас бүрэн бичиж чадахгүй л байна.

      Шууд багшийн яриаг хуулахаар муу зан сурах болов уу гэж бас айх юмаа.

      Delete
  4. Hicheeldee Voice recorder awaad oroo, bagshiihaa yariag bicheed awchih, tgd hicheeliin dunduur bagshiin helsen gol gol sanaag n uuriihuu devter deeree bichd. ter oroinoo dahij voice recorder dr bichsn bagshiin yarigaa sonsood temdeglelee dahiad bicherei, Hicheel bichsn temdeglelee neg ungiin balaar, suuld voice recordoo sonsood bichsen temdeglelee bas uur ungin balar bicheerei. Tgvl suuld n temdeglelee unshihad chini amar.

    ReplyDelete
    Replies
    1. За ойлголоо.

      Шууд яриаг нь бичээд байхаар сүүлдээ муу зан сурах болов уу гэж айгаад. Уг нь ч хүмүүс тэгж хэлсэн л дээ. Би бас жаахан харзная гээд л.

      Delete
  5. юу яавал яадын... дуу бичигч аваад гэртээ байнга сонсож байвал яасы

    ReplyDelete