Зиа хонгорууд минь, хоёр нүдний цөцгийнүүд минь сайн биз дээ. Үгүй ээ би чинь энд түмэн завгүй.
Ингэж нэг блогоороо орох зав гарах гэж. Та нар мину сайхан намаржиж байгаа биз дээ. Би чинь одоо намрыг мэдэхгүй явж байтал өвөл болох нь шиг байна.
Хүмүүс чинь хичээл эхлэхээс өмнө тохиждог байтал би гэж хүн хичээл эхэлсэн хойно ингээд тохьжино гээд өдөрт нэг юм чирж ирээстэй. Айлд одоо хугархай тэвнэ хүртэл хэрэг болхымаа.
Бүтэн нэг цаг 2 зээрд, автобус, метро дамжиж сургууль дээрээ очиж байна. Дээрээс нь Торонтогийн метро бол үнэхээр найдваргүй. Дувт гацна. Өдөрт 10-15 минут саатах бол юу ч биш юм байна.
Манай сургууль яг хотын төвд. Завсарлагаанаар гараад ирэхээр түм түжигнэж, бум бужигнаастай. Түрүү 7 хоногт тэр их шоргоолж шиг хүн хараад бараг толгой эргэлээ ш дээ.
Энэ семестэрт 7 хичээлтэй. 7 хичээлийн 6 ном авах ёстой. Бүгд нийлээд 1000 доллар болжий ш дээ нээрээ. Нэг гэм нь нээх дэвтэр гэхгүй. Лекцээ багш явуулчихна. Тэгээд түүнийг нь сургуулийн номын санд хуудсийг нь 7 центээр хэвлэж аваад, лекцэн дээр багшийн ярьсныг нэмж тэмдэглэнэ.
Одоогоор нээх найз нөхөдтэй болсон юм алга. Муугаа мэдэхгүй лекцэн дээр хамгийн урд сууна. Миний баруун гар талд Палестин хүүхэн, цаана нь Орос хүүхэн сууна. Миний зүүн гар талд Итали охин, цаана нь Украйн хүүхэн сууна.
Ингээд бид хэд одоохондоо хүүе хаая тэгсэн үү ингэсэн үү гээл байжийн. Палестин охин багадаа гэр бүлээрээ Канадад ирсэн юм болохоор унаган Англи хэлтэй бид хэд тэгээл нөгөөхөөс чинь сая юу гэчив гээл асуучихна шүү дээ.
Ихэнх лекц нь оюутан ихтэй болохоор кино театрт орно. Хану үзэх гээд байгаам уу хичээл хийх гээд байгаам уу бүү мэдээ бүү мэд. Суудал нь л сайхан еэн. Бусдаар бол тэгээд бичих ширээ байхгүй, нэг тавиуртай. Тэр нь эвгүй гэж яана. Нэг удаадаа 200 оюутан лекцэнд сууна.
Хоёрхон хичээл яг жинхэнэ танхимд орно. Манай анги одоо 90 гаруй хүүхэдтэй юм шиг байна.
Даалгавар энэ тэрийнх нь ихийг яанаа. Багш нар нь араас тэгээрэй ингээрэй гээл цахим шуудан явуулчихын. Сайхан ч юм шиг.
Одоо тэгээд гол дээр нэг асуудал тулгарлаа. Энэ бол ХООЛ юмаа. Айлын гал тогоонд хоол хийнэ гэдэг чинь их хэцүү юм байна. Манай энэ Филиппин айлын эзэгтэй өглөө будаа агшаана, өдөр будаа агшааж л байна, орой ч бас будаа агшаасаар л...
Надад нөгөө өгсөн хөргөгчний булан нь юу ч хийгээгүй байтал дүүрчихийн. Тэгээл одоо хэдэн янзын айлын юмтай идэх юмаа хольно гэдэг их л эвгүй санагдаад байна. Нэг жижиг хөргөгч авч өрөөндөө тавья. Одоо наад зах нь л 150 доллар юм байна.
За мөнгө ургуулаад, худалдаж авлаа гэхэд яаж өрөөндөө авчирхын бүү мэдээ. Машин тэрэг мэрэг л болхын байна. Одоо нэг юм болох л байгаа даа.
Манай энэ амьдардаг газар Орос, Солонгосчууд их. Пээ өглөө чинь би чинь Филиппин айлаас гараал баахан Орос айлуудын хажуугаар алхаал, автобусны буудал ортол дүүрэн Солонгосчууд. Солонгос хүнсний дэлгүүр, үсчин, хоолны газар мэдэхгүй ээ дүүрэн Солонгос бичиг.
Манай ангийн Орос хүүхнийх манайхтай ойр юм байна. Өглөө зам гарч явсан чинь гэнэт хүн ард хашгираад эргээд харсан чинь Орос хүүхэн хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд явж байна.
Энэ Солонгос дүүрэгт байгаагынх ганц ажумматай танилцчих юмсаан. Хааяа очиж хоол моол идээл айн. Энэ Орос хүүхэн хааяа гэртээ намайг хоолонд урихгүй бол ойр байгаагын хэрэг алга ва ха ха ха ха ха ха ха ха.
Өчигдөр орой хүн үүд тогшиж байна. Тэгсэн нөгөө өрөөний буржгар зогсож байна. За юу байна майна гээл тэгсэн чинь намайг эдийн засаг үзэж байгаа юу гэнээ. Юун эдийн засаг үзэх, тооноос зугатаагаад ийм ангид орсон чинь статистик болоод явчихсан гэсэн чинь яанаа тийм үү би даалгавраа асууя гэж бодож байсын гэнээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Өглөгч хүн өөртөө хоосон гэж. Хүний 20 кг ачаа авчирахдаа өөртөө ганц уут еэвэн авчираагүй байвал та нар намайг юу гэх вэ. Үгүй ядаж хэдэн уут чацарганы үрэл ч байхгүй байвал яах уу.
Баахан судалд судалж сарын 45 долларын дугаар авсан. Смс нь олон улс уруу үнэгүй. Ажилын өдөр орой 5-аас хойш, амралтын өдөр бүтэн яриа нь үнэгүй л гэсэн.
Ажилын өдрүүдэд, өдрийн цагаар гаднаас дуудлага ирвэл гүрийхээс өөр үггүй. Эс бөгөөс тоолуур гүйнээ гэж. Тэгээл би чинь смс бичихдээ сайн. Смс-ээр л амьдарна шүү дээ.
За одоо Кюбэк явж ном дэвтэр, хэдэн эрээн даавуугаа авчирчихвал тэгээд тохьжихно тэр дээ.
За тэгээд дараа нэг зав гарахаар бичье. Та нар мину сонин сайхнаасаа бичээрэй.
Гол юмаа мартсан байна ш дээ. Гарчигтайгаа холбоотой юу ч бичээгүй байхын. Гол нь айлын гал тогоонд хоол хийх хэцүү юмаа. Тэгэхээр цагаан хоолтон болчих уу гэж бичих гэж байсын. Жимс, ногоо идээл ямаа шиг сайхан биз айн ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Hurgugchind ih mungu tsatsdag ih bayn l oyutan baina daa ih hurliin gishuunii huuheduu? :D
ReplyDeleteBarag ireh 6 sar hurtel heregleed hayh hurgugchiig craigslistees l avaach bur davraad iim zar tavi torontod irsen shine oyutan jijig hurgugch hyamd avnas geed!! Sain hunting hiivel 20-30 d ch oldoh baih. muu huntin hiivel 50-60 biz.
Toronto gej mash ih hyataduudtai baina uu?
Харин ээ, УИХ-ын гишүүний охин бүр хотын төвд олон одтой буудалд амьдарна биз хэ хэ хэ.
DeleteХүүеээ энэ хөргөгч энэ тэрийг чинь эд нар зардаггүй юм байнаа. Хийдэггүй юм биш үү. Солонгос шиг сайхан элбэг дэлбэг юм алгаа. Шууд гудамжнаас үнэгүй хөргөгч авна биз.
Энд Хятадууд нь гайгүй юм шиг байна. Дундад Азийнхан, Харууд их юмаа.
1000$-r nom avna gedeg mair yumaa
ReplyDeleteӨө харин тийн. Номоо шахаад л ...
Deletesain bn uu sanaanii chi min. UUlzalgui ih udjeee bi ni ergeed irsen chi min sain uu gyalzad l choglogooroo l bgaan bn gej bodloo bichleg unshaad
ReplyDeleteСайн ш дээ хө. За бичээд байдаг юм шүү.
DeleteЧоглог байх гээд үзээд л байгаа хэ хэ хэ.