Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 24 October 2013

Филиппин авгайгаар чангалуулж мөн Барбадос хүүхнийг тэжээж чадахаа больсон нь ...

Энэ хүүхэд хөхүүлж байгаа хүн чинь даардаггүй, халуун зуух шиг байдаг юм уу?

Торонтогийн урт намар дуусаад түрүү 7 хоногоос сэрүү унаад эхэлдэг юм байна. Нар бага гараад, бороо их ороод, өрөөний дулаан энерги алга болж эхэллээ.

Хэдэн өдөр жаахан зэврүүн байв. Өрөөндөө зузаалаал, зузаалаал. Энэ айлын халаалт нь нийтээрээ, Кюбэк шиг өрөө өрөөндөө тоолууртай биш юм байна.

Манай өрөөнд ийм 2 юмаар халаалт орж ирнэ
7 хоног өнгөрлөө. Айл халаалтаа өгдөггүй. Нөхөр нь тэгсэн чинь манай эхнэр халаалт өгөх болоогүй, дулаахан байна гэсэн гээл тэгдийм байна.

Би ч гүрийгээл байлаа, дуугай л байлаа. Өөрийнхөө бээрэг гэдэгээ мэдэж байгаа болохоор бас хэт түрүүлж дугараад яахав гээд тэвчиж л явлаа.

Байхгүй ээ, тэгсэн чинь миний хоолой өвдөөд, хоолой паг сөөдөг юм байна. Уур ч хүрэх шиг, маргааш нь эхнэр нь ороол ирсэн чинь сайн уу майн уу л болдын байна.

Би өмнөөс нь шууд дохиогоор яриад, миний хоолой сөөсөн, гээл өрөө рүүгээ ороод явчихлаа. Тоож байгаа ч шинж алга.

Хоолой сөөсөн өдөр халуураад шөнө даараад унтаж чаддаггүй, бүр өөрийгөө хучих гэсэн хучих юм байдаггүй. Ногоон торгон дээлээ орхичихоод ирсэн чинь хэцүүддийм байна. Бүр куртик муртик их л олон юм овооллоо.

Бүр банныхаа алчуурыг ч дээрээ тавьлаа. Сүүлдээ одоо дээр тавих ч юм олдохоо больлоо. Арай гэж өглөө болоод шалгалтандаа явлаа.

Өдөр ирсэн нөхөр нь байна, би хэллээ. Танайх халаалтаа угаасаа орой өгдөг юм уу? Би урд шөнө унтаж чадаагүй. Үнэхээр ийм асуудал байсан бол та нар намайг энэ өрөөнд орохоос өмнө хэлэх ёстой байсан гээл хэлээд орхилоо.

Нөхөр нь инээгээл байхын өмнөөс...гайхмаар...

Тэгсэн тэр орой нөхрийнх нь дүү нь ирдийм байна. Нөхөр нь хэлсэн бололтой. Тэгсэн нөгөө дүү нь үүд тогшдым байна. Яанаа ёстой уучлаарай, чи мөнгөө төлсөн бид өрөөг чинь дулаан байлгах ёстой, ийм байж болохгүй, чи дахиад ийм асуудал гарвал шууд над уруу утасдаарай, одоохон өрөө чинь дулаан болно гэчээл гараад явчихлаа.

Үгүй ээ яахав дээ нэг ч гэсэн хүн гэж бодож байлаа.

2-3 хоног харзнаж байна. Сав л хийвэл халаалтаа унтраачаад байх шиг байна. Орой нээх халж байснаа өглөө аймаар хүйтэн хэвээрээ л байна.

Дээрээс нь энэ Филиппинчүүд ямар муухай дуу ихтэй хүмүүс вэ? Эхнэрийнх нь ээж нь ирнэ, дүү нь ирнэ, нөхрийнх нь дүү нь ирнэ. За тэгээд энэ гэрийг нураана л гэж мэд...

Манай хэдэн хонь хурганаас долоон дор. Эх, хурга 2 чинь бие биенээ олчоод чимээгүй болчды ш дээ. Эд нар байхгүй. Доод давхарт байж байж л орилоод байх нь тэр...Филиппин хэл чинь яасан муухай моторын дуу шиг пар пар гэсэн хэл вэ ва ха ха ха ха ах аха ха ах ах ах аха ха ах аха ха.

Та нарт тохиолдож байсан уу? Намайг лав Монголоор хэдэн үг хэлээч, сонсоход нээх гоё хэл юмаа гээд гадаадууд тэгдий ш дээ. Зун хүртэл жуулчид тэгж л байсан.

За дээрээс нь энэ манай Буржгарын ууж идэх нь дийлдэхээ байсан ва ха ха ха ха ха ха. Хоолоо ээлжилж хийгээд асуудлыг аягүй аятайхан шийдчихлээ гэсэн байхгүй бүр барын аманд гараа аваачаад хийчихсэн байна ш дээ ва ха ха ха ха ха ха.

Юу байна, авна, иднэ л гэнэ. Ерөөсөө өгнө гэхгүй, бүр асуухаар байхгүй л гэнэ.

Ингэлээ.

Айлын авгай нэг гоймон жимс, мимстэй салат хийжээ. Намайг ид л гэж байна. Өө баярлалаа гээд би амсаад л орхилоо. Буржгарт хэлсэн чинь цаадах чинь таваг дүүргэж аваад дахиад саванд хийгээд авч болох уу гээл асуусан гээл бод ва ха ха ха ха ха ха ха ха ха ах аха ха ха.

Айлын авгай юм хэлж чаддаггүй ээ, намайг л ид гээд байхын. Буржгар дайрсаараа байгаал тавгаа дүүргээл дээрээс нь саваа дүүргээл авдчын байна.

Дараагийн удаа миний хоол хийх ээлж боллоо. Ногоотой, гоймонтой шөл хийлээ. Би яг 4 хуваагаал өнөөдөр 2-уулаа нэг нэг аягыг идээд маргааш хичээл дээрээ нэг нэг аягыг иднэ гээл төлөвлөсөн байсан чинь Буржгар нэг суурин дээр хоёуланг нь идчихдийн байна ва ха ха ха ха.

Тэгсэнээ маргааш хичээл дээрээ юу иднээ, одоо хоол авч л идэхээс энэ тэр гээл уналаа. Миний хоолны ээлж байсан болохоор би санаа зовоол өөрийнхөө идэх ёстой хоолоо өгчихлөө. Аваал явчихлаа.

Маргааш нь би жаахал өлсөнги л байсан, гэхдээ хоолоо хүнд өгсөн гэж бодохоор нээх өлсөөгүй ээ. Би ч одоо сурагчын дотуур байранд байхдаа тэрлэгнийхээ бүсийг чанга бүсэлж, хоолондоо ороол их л цатгалан хүн гарч ирдэг байлаа.

Орондоо орон ортлоо тэрлэгээ тайлдаггүй байж билээ. Тайлах л юм бол гэдэс өлсөнө. Энд одоо гэдсээ чангалж боох нь хаашаа юм гэхдээ оюутан хүмүүс баруун зүүнгүй, харсан бүхнээ авч иднэ ч гэж юу байхав.

Буржгар бид 2 сард 1 удаа хүнсний дэлгүүр орно. Энэ айлын эзний дүүг гуйна. Бас нэг чанга дуутай хүүхэн бий.

Тэгсэн саяын 2 дахь өдөр нөгөөхийн маань зав гарсангүй. Буржгар бид 2 хамгийн сүүлийн удаа 9 сарын 23нд хүнсний дэлгүүр оржээ. Мягмар гариг гэдэг нь учир нь оюутны үнэмлэхтэйгээ очвол 10 хувь хөнгөлөлт эдлэнэ шүү дээ. Татвар төлөхгүй байна гэж хэлэхэд болно.

За тэгсэн бид 2-ын хүнс дуусдын байна. Өчигдөр миний хоол хийх ээлж болоод байгаа юмаараа хоол хийе гэсэн чинь Солонгос гоймонгоос өөр юм байсангүй.

Буржгарт хэлсэн чинь ганцханд цадахгүй ш дээ гэж авсан ва ха ха ха ах ха ха ах ах ах ах ха. Үгүй ээ нээрээ, яаж ийгээд цадаж болно доо.

Азаар 2 гоймон байж нөгөөхөө чаналаа. Буржгар зайлуул ам нь халаад идэж чаддаггүй ээ, би санаа зовоод тэгсэн чинь үгүй ээ зүгээр би идэж сурах ёстой гээл нүдээ аниал үзээд байсан шүү дээ ва ха ха а ха ха ха ах аха ха ха.

Би сүүлдээ өрөвдөх ч шиг. Эвгүй ч юм шиг. Тэгээд одоо хоосон хонолтой биш дээ. Халуун ногоог нь хийхгүй бол амтгүй болчихно биз дээ.

Манай Буржгар үүд тогшино. Тэгсэнээ Can I borrow гэснээ аймаар хурдан No no no, Can I have ...  гэнэ шүү дээ.

Нэг өдөр Монгол залуучууд ямар вэ мэ гээл асуудым байна. Би ч магтаад л байлаа. Монгол залуутай сууцан ч яахав л болсон шүү дээ. Эрчүүдээ та нарт хэлье. Манай Буржгартай суувал хамаг хонь, ямаа, үхэр, тэмээ, адууг чинь идэж дуусгана л гэж мэд ва ха ха ха аха ха ах аха ха.

Манай Монголчуудаас өөр цэвэр цэмцгэр, арчиж цэвэрлэхдээ гаргууд хүмүүс байна уу? Энэ Ирланд авгай, Буржгар хоёр 00-ийн өрөө цэвэрлэнэ гэж байхгүй.

Бүр цэвэрлэхийг мэддэггүй байх. Би л цэвэрлээд байх нь тэр. Бүр санаа зовж байгаа ч юм алга.
Ирланд авгай 00-ийн хэрэгсэл авна гээд 10 долларын татвар авсан юу авсын бүү мэд, бүр гайхмаар.

За одоо жаал өөр юм бичье.

14 хоногийн өмнө надад Шинэ Зеландаас шуудан ирлээ. Зун 25 хоног Баян-Өлгий, Увс аймгаар хамт аялсан өвөө эмээ 2 бэлэг явуулдын байна.

Аймаар романчик


Зүрхтэй шоко

Би энэ Кюбэк улавчыг үзүүлж, нэхэх аргы нь хэлж байсан чинь надад нэхээд явуулсан байна лээ
Аягүй хөөрхөн, яг миний ээж шиг, хэрэв томдоод байвал энэ улавчыг дэвсээд өмсөөрэй гээд улавч хүртэл явуулсан байсан шүү дээ.

Өөрийнхөө орны тухай ном явуулсан байна лээ. Чамайг зун өөрийнхөө орныг бидэнд маш сайхан үзүүлж, танилцуулж, тайлбарласан болохоор бид өөрийнхөө орны тухай багахан ч гэсэн танилцуулахыг зорьлоо гээд открытан дээрээ бичсэн байсан.

Энэ улавчыг өмсөөд, энэ шоког идээд, номоо уншаарай гээд бичсэн байна лээ нээх хөөрхөн.

Шоког нь идэж дуусаагүй л байна. Буржгартаа өгчихдийм үү гэснээ бас харамлах сэтгэл төрөөдөө. Хүний сайхан сэтгэлийн угаас гарсан юмыг яаж ийгээд идье л гээд сууж байна.

Манай ангийн Орос, Итали 2 номоо авна гэж байхгүй. Дувт номоо өгчих гээд гуйгаастай. Би ном зөөгөөл тэгсэн Орос хүүхэн санаа зовсоно уу яасан, намайг хахуульдаад ийм томо шоко өгөөд.



Буржгартаа өгөөл явуулсан. Цаадах чинь үг дуугай аваал гарсан. Шоко моконд нугасгүй гэсээн.

Тэгсэнээс нэг Со ажумматай танилцчих юмсан гээл бичээд байсан чинь мөрөөдөл биелдийн байна. Манай Со намайг энэ Торонтогийн баян Солонгосчуудын хоолыг хийдэг, Солонгост хоолны тухай хэд хэдэн ном гаргасан ажумматай үгүй залуу юм байнаа, хүүхэнтэй танилцуулсан.

Баячуудын хоол хийдэг хүний хоолыг худалдаж авна гэвэл дийлдэхгүй биз. Гэхдээ бас яахав, 1-2 хоол хийж сурвал ТБ минь ээ чамд хэрэгтэй биз дээ.

Нөгөөдөр намайг машинаараа ирж аваад энэ Торонтогийн хамгийн том Солонгос хүнсний зах үзүүлхийн гэсэн. Хүн болгон энэ захын тухай ярих юм билээ. Би зургий нь аваад ирнээ.

Хүүшээ бас тэгсэнээс энд жинхэнээсээ Барималчын хэлдэгээр УИХ-ын гишүүний охин ирдийн байна. Би бас Монгол хүн мүн олдвол хамт оры бас орой ирээд ангар унгар гэж байхад гэж бодоод ярьсан чинь пээ бурхан минь мэддэг тоо нь 1000. Энд чинь ямар төгрөгөөр ярьхын биш. Юм л ярьвал 1000$, сарын ийм үнэтэй байр хөлслөнө, том дэлгэцтэй тв авна, яг сургуулийнхаа хажуу талын байранд орно бүр яана яана гэчвээ.

За яахав уулзалды гэсэн чинь хүүшээ яанаа би смс бичиж чаддаггүй ш дээ гэж авсан ва ха ха ха ха ха ха ха ха ха ха. Ийм тэнгэр, газар шиг 2 чинь нэг байранд амьдрах уу?

Бүр яг тэнд тэдэн цагт уулзалды энэ тэр гэснээ таг алга болсон. Бүр яг Монголд байгаа юм шиг сэтгэгдэл төрсий ш дээ. Энэ тухай дараа Монголоор дүүрэн худлаа ярьсан хүмүүс гэж бичлэг бичих болно.

За хичээлийн тухайд, мэр сэр гайгүй болж байна. Тоо, статистик, физик бүр бодохгүй юм байхаа больсон.

Гол нь ерөөсөө унтахаас бусад үед л хичээлээ хийж байна. Торонто гэж ямар хот юм, хаана юу байдын, хэн хаагуур явдын бүү мэд. Ирсэнээсээ хойш ганц удаа найзыгаа гуйж байж уулзсан. Энэ байдлаараа 2 сард нэг удаа Монгол хүнтэй уулзалдах юм байна.

Бичих юм их байна. Ялангуяа Монголд 5 сар их юм болж өрнөлөө. Энэ тухай өвлийнхөө 21 хоногийн амралтаар 21 бичлэг бичнээ.

За одоо явж бантан хийлээ. Анх Буржгарыг идэж чадах болов уу гэж санаа зовдог байсан бол болиод одоо Буржгар бүгдий нь барчих болов уу гэж бодох болсоон ва ха ха ха ха ха ха ха.

Дээрээс нь яанаа дээрээс нь гээл бичээд байдаг, та нар уншиж барах нь уу? Энэ айлын авгай хүүхдээ уйлахаар авахгүй еэн. Орьлуулаал байхын, орьлуулаал байхын. Би 2 удаа тэсэхгүй очиж авсан. Одоо гүрийдэг болсоон. Тэгсэн чинь энэ хар хүүхдүүдээс чинь нөгөө нэг нялх хүүхдийн гоё үнэр үнэртдэггүй юм билээ ш дээ. Яагаад тэгдийм бол? Бүр ямар ч үнэр байхгүй хар хүүхэд.

Урждар Ирланд авгайн төрсөн өдөр боллоо. Найзуудтайгаа л гадуур тэмдэглэсэн байх. Аав, ээж нь өнгөрчихсөн, эхээс ганцаар хүн. Ах дүү, садан төрөл гэж байдаггүй еэн гэсэн.

Өрөвдөх ч шиг. Баярлаг гэж бодоод Монголоос авчирсан эсгийгээр хийсэн энгэрийн зүүлт, Солонгосоос авсан уруул өнгөлөгчөө өгсөн. Би хүн болгонд бэлэг өгөхдөө хэлдийн. Монголчууд хүнд ганц ширхэг юм өгдөггүй юмаа гээл.

Баярлаал байна лээ. Тэгсэн чинь Буржгар тэгнээ. Их олон найзтай хүн ш дээ гэнээ. Миний хувьд найз гэдэг хүн нэр төдий болсоон.

Одоо дахиад жаахан бичээтий. Хэд хэдэн хичээл дээр багийн ажил хийж байна. Нэг нь нэг 2-р курсын Итали охин, нөгөө нь нэг Филиппин банди 2. Их санал нийлнэ. Тэгэх үү ингэх үү гэхээр тэгье тэгье л гэнэ.

Бас нэг хичээл дээр Орос, Украйн 2 авгайтай, Volvo-ийн машины үйлдвэр дээр очиж туршилт хийнэ. Энэ 2-ын зөрүүд гэж яанаа. Ээ бурхан минь дөргүй бух л гэсэн үг.

Дахиад нэг хичээл дэр Португали хүүхэн, Канад залуу 2той багийн ажил хийгээд дууссан. Багаараа гайгүй байсан. Тэр 2 дажгүй ээ.

Энэ өвөлжингөө л бороо орж өвөлжих нь дээ. Хоёрын хооронд хүйтрэх гээд ч байгаам шиг дулааркаад ч байгаам шиг цаг уур чинь бас их ядаргаатай юмаа.

Өчигдөр Буржгар өрөөндөө даараад гэхээр нь манай өрөөнд ирж хичээлээ хий гэсэн чинь орон дээр гараад сууцан л байсын. Нэг харсан чинь Төрийн минь сүлд рү хөлөө жийцэн сууж байдын.

Үүшээ болдоггүй юм гэсэн чинь гайхаал байна лээ. Маргааш бид 2 хичээлээ тараад хүнсний дэлгүүр явахаар болсон. Тэргээ чирээл явж өгнө дөө.

Хоолондоо мах бараг хийдэггүй юм байж юу гэцэн бэ махаа багасгана гэсий шүү дээ, маргааш 2-лаа дэлгүүрт ороол би мах ав гэж дайраад Буржгар мах бага ав гэж дайраал хөөрхөн л юм болхын байна.

За за та нар минь дулаахан сайхан өвөлжөөрөй. Дулаан бай, дулаан яв. Дулаан явбал мянган лан. Эрүүл байвал бүхнийг хийнэ.

Хүүшээ гол юмаа мартцан байна ш дээ. Надад Өгөөжийн еэвэн явуулах бол хаягаа өгий шүү ва ха ха ха ха ха ха ха ха ха.

12 comments:

  1. Адал явдалтай, хөгжилтэй бас завгүй сонирхолтой амьдарч байгаа юм байна. Тэр еэвэнг нь явуулчих юмсан даа. Дулаан явбал мянган жин гэдэг байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Адал явдал их байнаа их байна кк. Еэвэн тэгж байгаад ирэх байхаа. 2.9 сая хүнээс ядаж нэг нь гэж мэгээд кккккккккккк.

      Жин гэдэг бил үү? Лан гээд цээжилчихсэн байхын кккк.

      Delete
  2. Хэхэ, ингэж амьдарна гэж. Ингэхэд өөрөө энэ солонгост хэр удсан вэ, зүгээр хэрэгт дурлаад асууж байгаа юмаа. Хариулахгүй байсан ч болно.

    ReplyDelete
    Replies
    1. Наад Солонгост чинь 10 жил амьдарсы ш дээ гэж мэгээд.......кккк худлаа худлаа. Монгол явахдаа л буугаад мордды ш дээ. Сөүлд баахан найзуудынхаараа ороол дайлуулж дайлуулж л явдын.

      Delete
  3. Naanaa hyatad solongos hunsnii delguurt orhod eveng orloh dajgui biscuit oldoh bailgui dee. Arab hunsnii delguuruud ch gesen Mongol byaslag zardag bas eldev Mongoltoi oiroltsoo ideh yums baidag l baih. Mongol byaslagaa sanaval tiishee och.

    ReplyDelete
    Replies
    1. Орос цайны печень идсээр байтал ...туулай болох нь ээ. Араб дэлгүүр олоогүй л байна.

      Монгол бяслаг санахаар бархав. Энд тэнд орхоорой төстэй юм байна уу амтлаал явж байна.

      Delete
  4. Гоё инээдийн байна :))

    ReplyDelete
    Replies
    1. Ашгүй дээ. Инээвэл залууждаг гэсэн ккккккк.

      Delete
  5. Янз бүрийн л юм үзэж яваа юм байна даа. Хүмүүстэй (гэр бүлийн бус) амьдрах төвөгтэй, гэхдээ юмыг эхнээс нь шулуухан ярьж хэлж, таалагдахгүй зүйлийг мэдэгдэж байх нь зүйтэй. Нэгэнт ах дүү биш улс биш болохоор энэ чинь өнөөдөр тиймэрхүү байх чинь яасан юм бол гэж анзаарахгүй дээ. Тийм болохоор ариун цэврийн өрөө цэвэрлэх, өрөөний халаалт дээр бодсоноо хэлж шаардлагаа тавьж байх хэрэгтэй байхаа. Чимээгүй байгаад байвал улам дордоно, бүр дордсон хойно нь буцаад эвлэрч болохгүй нөхцөл үүсэх тал бий. Тийм болохоор юмыг бага дээр нь ил тод шулуухан хэлж байгаарай даа, нэрэлхэлгүйгээр...

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Илэн далангүй хэлээд л байна. Эрхбиш бас дотроо юм бодоцгоож байгаа байлгүй дээ.

      Аль болгоныг таалахгүй байхав ч гэж бас бодхын. Нээх элит хүн биш дээ гээл бодхын, бас сэтгэлд таарахгүй юм гархымаа.

      Delete
  6. Peakiin sanaa ih zuv baina. 3 roommateuud shuud hural hiigeed 3iin dund hamaarah jorlon tseverleh busad asuudluudaa tohiroltsoj Toilet cleaning Schedule gesen yum 3 hunii nertei jorlongiinhoo hananii dotor n hiij hadaad humuus check hiigeed doloo honog bur tseverleh heregtei. Naad irish avgai chine tsaanaa ih shuluun gar baih yostoi shuluun shudraguu baih tusam naad irish chine sain demjine. Bas 3 roommatuud hamtraad ailiinhaa ezeded taivan tohitoi bailgah talaar shaardlaga tavij chimee shuugianaa bagasgahiig aytaihan shaardaj boliisht. Geh meteer nuhtsul baidlaa gartaa oruulj shiidej bolno.

    ReplyDelete
    Replies
    1. Миний өрөөнд хуучин Орос хүүхэн байж байгаад визаны асуудалд ороод нутаг буцсан гэсэн. Энэ 3 лав цэвэрлэгээ хийдэггүй байсан байх.

      Манай 2 цэвэрлэнэ, ээлжлэнэ л гэсэн байгаа. Гэхдээ цэвэрлээд байгаа нь нүдэнд үзэгдэж, харагдаж, мэдрэгдэхгүй юм.

      Манай Буржгар даараад байна гэчээл юм хэлэхгүй юм. Би гэтэл байнга гомдоллоод байх бас хэцүү л юм.

      Delete