Ionizing and Non-ionizing Radiation нөгөө нь Physical Agents гэдэг 2 хичээл амьд эсийг минь үхүүлж, сэтгэлийн бөөн дарамтанд унагаж байна.
Шууд л томьёо тоо болоод явчих юм. Энэ 2 дээр туслаад, заавар өгөх хүн байвал маш их баярлах байна. Одоо юу вэ, баахан график зуруулчихаад үүнийгээ тайлан болгож бичиж ир гэсэн шүү дээ.
Тоог яаж үсэг болгож бичихийн бүү мэдээ бүү мэд. Энэ ангид ер нь над шиг шинжлэх ухааны ойлголтгүй хүн байхгүй байхаа.
Ирэх 7 хоногт бүх багш нараасаа зөвлөгөө авах цаг авсан. Одоо үнэнээ л хэлнэ. Нэг багш нь бүр ингэсий ш дээ. Та нар 70:70=1 гэж бодож чадах уу? Бид нар "Чадна". Өө тэгвэл тэгээл шалгалтан дээр асуудалгүй ва ха ха ха ха ха ха ха ха. Ингэж сайхан сэтгэл хуурч байна ш дээ.
Манай энэ байшинд чинь саяын 7 хоног бөөн л юм болов. Даваа гарагт манай эзэн хичээл хүнд байна сургуулиасаа гардаг ч юм бил үү гээд. Буржгар бид 2 яахын тэгээл болчы ш дээ. Хүнд байж л байдаг. Нэг мэдэхэд даваад гарна энэ тэр гээд сайхан сэтгэлий нь засаваа.
Авгайгаасаа сургуулиасаа гар гар гэсэн хариу сонсох гээд байгаа бололтой. Авгай нь гүрийгээд.
Тэгсэн өчигдөр би байдаггүй. Сэтгэлээр навс унаад. Уншаад л байдаг уншаад л байдаг. Бүр юу ч тогтоодоггүй. Бүр сургуулиасаа гардаг ч юм билүү гэсэн нүглийн бодол бодож үзлээ.
Орой Буржгараа ирэхээр нь үнэнээ хэлсэн чинь пээээээ цаадах чинь одоо ямар сайхан цэцэн цэлмэг үгтэй юм бэ. Энэ ёстой юу ч биш. Байдаг асуудал. Нэгдүгээр курс угаасаа хэцүү, зүгээр зүгээр. Чамд туслах хүн олдоно молдоно ёстой авч өгдийн байна.
Мань хүн өөрөө вэб дизайны анги шүү дээ. 2-р курс. Өмнө нь бас энд баклавар төгссөн хүн. Мартсанаас манай Буржгар Барбадос гэдэг улсаас ирсэн юм билээ. Эвий хөөрхий газрын зураг дээр нэг цэг байна лээ. Манайхыг газрын зураг дээр харчаад дуу алдаж унаад ва ха ха ха ха ха ха ха.
Амралтын өдрүүдэр 3000 км явж эрээн даавуу дэвтэр номоо авчирав. Галт тэрэг, автобус машин, 2 зээрд үгүй ээ ер нь онгоцноос бусадыг хөлөглөв. Кюбэк орсон нэг л сайхан дотно байна лээ ш дээ. Хүн яагаад шинэ газар хурдан дасчихдаггүй юм бол доо.
За ингээд өрөөгөө тохьжуулсан нь:
Ороо бүтээсэн энэ тэр гангарсан байгаа биз дээ |
Орныхоо толгойд |
Манай цонхыг хүмүүс их гоё гээд байхын ккккк |
Төрийн далбаа, дэлхийн газрын зураг, Монголын газрын зураг 3-тайгаа байвал хэн баян бэ ТБ баян гэж... |
Хоолны жортой хуанли ккккк |
Манай гал тогоо, ядаж байхад хундагатай нөгөөдөх чинь |
За одоо ер нь л товхийгээд авлаа. Хөргөгч өрөөндөө тавьмаар байна гэсэн чинь манай эзэн надад хөргөгч байгаа өгье гээд өгсөн. Нэг гэм нь тог гүйдэг юм ярьлаа. Би тогны мөнгий нь төлье гэж бүлтэрээд тэгсэн чинь эхний сар харья гэлээ.
Монголд энэ байтугай энэнээс том хөргөгчний тог нээх сүртэй гараад байдаггүй ш дээ тээн. Та нар мэдвэл хэлээд өгөөрэй.
Буржгартайгаа ярьж байгаад 1,2 дахь өдөр Буржгар, 3,4 дэх өдөр би хоол хийхээр болов. Тийм биз дээ. 2 хүн 2 удаа нэг хүний хоол хийж байснаас 1 хүн нэг удаа 2 хүний хоол хийсэн нь хэн хэндээ ашигтай биз дээ.
Манай Буржгар нээх лаг лаг хоолны нэр хэлээл байна лээ. Би ч эхний өдөр будаатай хуурга дараагийн өдөр нь чадвал цуйван чадахгүй бол гоймонтой хуурга хийнээ гээд л хэлсэн.
Би үнэнээ л хэллээ. Би одоо хүн дуу алдам тийм амт шимттэй, гоё хоол хийж чаддаггүй ээ. Гэхдээ би түүхий юм хийж өгөхгүй ээ. Болсон юм хийж өгнө гэсэн чинь би ч гэсэн тийм л гэсэн. За яахав энэ 7 хоногт хэн хэнийгээ харья даа.
Сургууль дээр хичээлээ давтах найз нөхөд жаахан тиймэрхүү. Ази хүн байхгүй болохоор их эвгүй юмаа. Манай Палестин намайг хулхидсан. Ёстой муухай. Тэр хүүхэн дээр 2 хичээлийн нэгийг үзэн яддаг. Гэтэл Итали хүүхэн түүнд нь маш сайн. Итали хүүхэнг дагаж гүйгээд намайг тэр 2 жийх гээд үзээд байгаа.
Би бас эвтэйхэн жийгдчих гээд үзээд байгаа. Палестин хүүхэн энэ сургуульд 2 дахь баклавартаа сурч байгаа. Итали хүүхэн Физикээр дагнасан болохоор тоо бодох, график энэ тэр дээр баллаад өгнө. Надад энэ 2т тусалчих хичээл байдаггүй ээ, үнэн инээдтэй ва ха ха ха ха ха.
Орос, Украйн 2 байнаа. Гэтэл тэр 2 цөөхөн хичээлтэй. Дээрээс нь би тэр 2-ын Англи хэлийг ойлгохгүй. Яг Оросоор яриад байгаа юм чинь.
Тэгээд одоо нэгдүгээр курсынхныг сургууль цаанаас нь хичээл хамтарч хийх груп болгож өгнө гэсэн. Тэнд нь бүртгүүлэх санаатай. Над шиг төөрсөн амьтад ирэх биз. Тэгээд болгоно доо болгоно.
Энүүгээр чинь хүн болгон л 6-7 хичээлтэй байх юм байна ш дээ. Би 7 хичээлтэй гээд орьлоод байсан чинь үгүй юмаа. Одоо тэгээд хүн болгон ингэж стрэссддэг юм уу яадаг юм бүү мэдээ.
Уг нь хичээл нь яг миний хүсээд, сурах гээд байсан юм заана. Даанч би энэ тоон дээр алхдаггүй ээ. Дээрээс нь бас манай энэ боловсролын системийг жаахан өөрчилмөөр юмаа. Хүн ямар ч мэргэжил эзэмшиж байсан Математикийн нэг семестэрийн хичээл оруулж байхаар юм. Тийм биз дээ. Бусад орнууд бол Математик байтугай Хими, Биологи юу юу ч гэнэ үү үздэг гэж байгаа юм чинь.
Өнөөдөр Со ирээд. Би чинь бараг уйлах шахаад. Ямар сайхан байсан гээч. 2-лаа юм яриал, инээгээл, хоол идээл, алимны дарс уугаал. Метрогоор цуг яваал. Би чинь бүр ээжийгээ ирсэн юм шиг баярлав. Явахад нь арай л уйлсангүй.
Эвий эвий хадам ээж нь надад 3 тор дүүрэн бичиг хэрэгсэл бал мал өгсөн гээд өгсөн. Нээх хөөрхөн. Хаа байгаа тэр холоос танихгүй хүн миний төлөө хуруугаа хөдөлгөж байхад гээд л үзэж тарна даа. Намайг энэ сургуульд сургах гэж бие сэтгэл, санхүүгийн тусламжыг ямар их хүмүүс үзүүлж байгаа гэж бодно.
Хөөрхий миний Тэмээчин ээж за миний хүү хичээлээ ойлгож байна уу? Ямар хичээл нь хүнд байна гэж асууна. Ээж рүүгээ ярихаар уйлаад байдаг болсон. Би ч их л эрт сэтгэлээрээ хөгширч байх шиг байна.
Манай энэ айлын эзэгтэйн ээж нь энд байдаг гэнэ. Орой хичээлээсээ ирэхэд л өдөр бүр хүүхдүүдээ дагуулаад ээж рүүгээ явчихсан байдаг юм нээх гоё, би бүр энд атаархаад унаж байгаа юм чинь.
Та нар минь 1 цаг 2 цаг 5 цаг 8 цаг бүтэн өдөр явдаг байлаа ч гэсэн ээж дээрээ өдөр бүр очиж байгаарай. Бид нарын ганц шүтэх ёстой хүн чинь ЭЭЖ.
Өглөө гараад явахаар байж байдаг алимны мод |
Сургуулиас гараад ирэнгүүт угтдаг дүр зураг |
Галт тэргээр явж байхдаа дарав |
Сайхан намрын дүр зураг, галт тэргээр |
За нэг иймэрхүү. Дараа зав чөлөө гарахаад дахиад бичий. Ирсэнээсээ хойш сургууль, гэр гэсэн маршрутаас өөр юмаар явсангүй. Дараа жил энэ тэр л жаал гадуур жаалий даа.
Монголын сонин сайхан бичээрэй. Би бүр ганц хоёр мэдээ хардаг байсан, байдаггүй ээ. За тэгээд урам зориг өгөөрэй. Дээр 2 хичээл дээр туслаарай. Баярлалаа.
Ээ ТБ минь хичээл болно доо яахав. Яг жилийн өмнө би бас чамтай адил хими, физик, мат суурьтай баахан хичээлүүд үзэж эхлээд шантраад бүр сургуулиасаа гаръя, харъя буцъя болж байлаа. Гэхдээ хийгээд байхад болдог юм байнаа, ямар ч байсан хоёр семестрээ амжилттай давсаан. чи ч бас чаднаа, амжилт шүү
ReplyDeleteХарин тиймээ. Баярлалаа. Найз нь хийгээд л байна. Болох л шинжтэй байна.
DeleteБи мат дээр чинь тусалж чадах байх temeechinbusgui@gmail.com руу чинь мэйл явуулсан
ReplyDeleteБаярлалаа хө. Нөгөөх дээр чинь гайгүй авсаан. Гэхдээ тооноос гадна бас бичих ёстой байсан байна лээ. Тэгвэл онц авах байсан байна лээ.
DeleteTohijood awchee, amjilt
ReplyDeleteТохьжоол байна. Гол нь тохьжсоор байгаад явах болоход даагдахаа байчих вий гээд их жимбийж байнаа хэ хэ хэ.
Deleteximiin xicheeld chini naraa, lxagva 2 tusalj dungux bx aa, bi ch bas ene taliin yumnaas asar xol xyn shyy. Yaj amidrax bgaan byy med. :p
ReplyDeleteТоо бодох өдөр ирдэг л юм байна шүү дээ хонгор мину...
DeleteZarim emegteichuud dotood gadaadad surch baihdaa 1-2 jijig huuhedtei surhiin hajuugaar bas huuhdee yaj archildgiin tegj yavaad baigaa n end tend haragdjiin teheer tuunii hajuud uuriin chine achaalal 50% sul jargaj baigaa bailgui dee.
ReplyDeleteТийм тал байлгүй яахав. Гэхдээ тийм болвол улам бүр гялалзах байхаа. Юу гэдэг билээ. Ачаалал их байх тусам улам гялалзаж тодорноо гэж...
DeleteEr ni yamarch turliin hund hetsuu ue uud ayandaa tsagiin ursgalaar unguruud l yavdag. Tiim bolohoor uuriinhuu chadlaar hiihiigee hiigeed l uridchilj shanalahgui bai tegj btal bolno. Bi ni ch bas odoo 1 sard diplom bichih geed bgaa hun umnu ni negiig bichtsiim chin 2 dahiig bichne dee geed l bodtson bgaa
ReplyDeleteХарин тийм байна. ОДоо ч ёстой үзэж тарж байнаа. Сэмэстэр талдаа орцон.
Delete