Бүтэн сайны орой Сөүлээс гарсан МИАТ-ын онгоц орой 7 цагт Улаанбаатарт ирээд, салхитай байна гээд дээгүүр нь 40 минут эргэлдэв. Нэг доошлоол, нэг дээшлээл....................
Буцаад Сөүл нисчүүл би яршиг зүгээр цаашаа Канад нисчий гэж бодож байлаа ва ха ха ха ха.
За ёстой дассан газрын даавуу зөөлөн гээл МИАТ буусан байх. Бусдаар бол, Бээжин, Москва, Korean Air бүгд хойшлогдсон гэж байна шүү.
Би ч яахав дээ одоо тэгээд сурч байна доо. Гэрийн түлхүүр цүнхэнд, тэгээл буугаал ачаагаа аваал шууд такси бариал гэртээ ирээл, жорлонгоосоо эхлээд гэрээ цэвэрлээд, өчигдөр бүтэн гэрээ цэвэрлээд угаагаад, өнөөдөр нэг гадуур гарав.
Энэ Улаанбаатарын утаа чинь бүгд манай гэрийн ханыг нэвтлээд ороод иржээ. Ёстой нил утаа. Би бүр эхний өдөр унтаж чаддаггүй. Утаа үнэртээд, хоолой хорсоод байгаа юм чинь.
Гурван жилийн тоос, шороо ганц хүнд бас л чанга байна. Нөгөө сайхан тосуулдаг, угтуулдаг, дайлуулдаг юм чинь одоо аймгийн төв, сумын төв энэ тэрт л эхлэхийм даг уу даа.
Би чинь одоо аймгийн төв явна, дараа нь сумын төв орно, тэгээд цаашаа бригадын төв орно. Түүнээс цаашаа манайх нэг 30 кмт байгаа даа. Мал төллөөд юун яасан байна л гэж байна.
Олон жил шар хүмүүсийн дунд байгаад тэр үү, би бүтэн сайнд буугаал ачаагаа түрээл гараад ирсэн чинь аймаар олон хар хүмүүс харагдсы ш дээ кккккккккк. Барзайсан хүмүүс байгаа юм чинь.
Манайх мөнх ногоон гацуургүй болохоор нэг л нэг хар бор харагддаг байх даа. Их л бараан өнгө байхын. Тэгж байгаад дасах байлгүй дээ.
Өнөөдөр өглөө таксидлаа. Шахалдаж, дайрч майраад, би бол Канадад тал дээр ганцаараа давхиж байгаад л ирсийн байна. Нэг жолооч шахаад байсан чинь таксинй жолоооч шууд дунд хуруу өгдөг гэнээ.
Буцахдаа автобусанд суулаа. Өө ямар соёлтой болсон юм бэ тээн. Бүр тэнд нэг настай хүн зогсож байсан чинь залуучууд чинь дуудаал, та энд суу, суудал гарлаа гээл байхын. Нээх хөөрхөн. Бүр баярламаар.
Одоогоор хүмүүс гудамжинд их шүлсээ хаяхын. Тэр жаахан эвгүй юмаа. Бас тэгээд би гэдэг хүн чинь гарцаар гарахдаа ногоон гэрлээр гарна гэсээр байтал өдрийн тал дуусхын байна.
Гэрэлгүй газар бол зам тавьж өгнө гэдэг бас л асуудал юм шиг байна.
Сая их дэлгүүр ороод ирлээ. Өө тэнд чинь байхгүй юм байхгүй юм байна. Бүх орны бараа л байх шиг байна ш дээ.
За тэгээд өөр газруудаар явбал сонин сайхнаа бичнээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ямар гоё юм бэ? Ээждээ хурдан очоорой
ReplyDeleteОччоод ирлээ.
Deleteodoo tegiishde huuhee. gartsan deer gerel huleegeed gantsaar uldvel bishtii gaihaarai. tsetserlegt zaadag bsan durem yur uurchlugduugui shu
ReplyDeleteГарцан дээр зогссон хэвээрээ л байгаа ш дээ ккк.
Deleteөө чи бүр ганцаараа болохоор хэсээд амжиж. тэр их дэлгүүр хавиар очиж орохынсаан гсэн кккк. би гудамжинд гарахаар хэт их хүнтэй санагдаад бүр нервтээд бгаа. ядаж бхад манайхаас холгүй, сандай, нарантуул бгааг хэлэхүүү. хүнгүй хөдөө, лагер хавьцаа л бвал гоё бх
ReplyDeleteБи бүр бүх том дэлгүүрийг нь хэсий гэж бодоол байна ккккккк
DeleteСайн явж байна уу? Гарцаар асуудалгүй гарах л хамгийн хэцүү. Автобусан дотор болсон үйл явдал сайхан санагдлаа.
ReplyDeleteАвтобус эсвэл явган явах нь л их зөв юм байна лээ.
Deleteза сайн явж байнауу эх орондоо ирээ юу ... ямар сайхан юм бэ...
ReplyDeleteгэр нь хөдөө байдаг болохоор хүн тосож аваагүй нь жаахан тоогүй юм болж .. гхэдээ аймгийн төвөөс л тосоод байхым чинь гоё шдэ тээ
Өө ёстой аймгийн төв мөвд сүртэй тоссооон
Deleteehnii sar humuus aimar har haragddgiishd. ghdee joohon baijaad daschina
ReplyDeleteХарин тэгж байнаа, гайгүй болох байх хэ эх хэ
DeleteSain yavj irev yy? Bid sain suuj bailaa.
ReplyDeleteEx orondoo tavtai moril. :)
Сайн сайн. Баярлалаа.
DeleteZaa sain yawj hursen uu? nisleg hoishloh ch balai shuu. UB maani jaahan saaral haragddag n ch unen shuu. Zaa ter toos shoroo ch bas aimaar shuu dee, hehe. Ochood ehnii hed honog hamar bituureed hetsuu bdg. manai ohin hurtel ochood ehnii heden doloo honog bainga hamar n bituursii shdee. Huduu ochood shn amraarai, zunduu huurhun shinehen tul ugtah n dee chamaig hehe :)
ReplyDeleteХарин тиймээ. Тоосны харшил маршилд дарлуулаал...
DeleteБаахан ямаа ихэрлүүлээл...
za ysan goe-n irtsen u? goe l bgaa baihdaa
ReplyDeleteГоё байноо хэ хэ хэ
Deleteманай дүү хэдэн жилийн өмнө гаднаас ирээд харих гээд явж байхдаа, яанаа тэр гэр хорооллыг, яг хог новш шиг авчраад хаячихсан юм шиг, арчааагүй юмаа манай улс төрчид, 2-хон сая хүнээ аятайхан амьдруулчихгүй гээл цонхоор хараад үглээд явсышд. уг нь 2-хон жил болоод ирж байгаа царай.
ReplyDeleteХэ хэ хэ. 76 чинь бүр ил цагаандаа гараад хэрэлддэг болсон биш үү.
Deleteхолоос харахаар харлаж барайгаад эвгүй муухай л харагдсан юм байлгүй. гэхдээ яахав, удахгүй дасаад зохицоод манийнхаа нэгэн адил болоод ирсэн л дээ
ReplyDeleteХэ хэ хэ тэгэх л байх даа.
Delete