Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 26 April 2013

Энэ хүүхнүүд үү?

Явган хүний гарц дээр зам тавьж өгдөггүй нь дандаа эмэгтэй жолооч нар юмаа.

Би бүр төв шуудангийн өмнө нэг хүүхэнтэй муудалцах дөхлөө ш дээ. Явган хүний гэрэл асчихсан байсан чинь сигналдаад дайраад байвал яах уу? Нөгөөх нь 2 хүүхэд гээд бод доо.

Тэгээд бас энэ үйлчилгээний газарт оочер дайрдаг нь мөн л хүүхнүүд. Аймаар сонин. Харсаар байтал би гэдэг бүхэл бүтэн хүн оочерлоод зогсож байхад дайраал ороод ирж байгаам чинь.

Би ч одоохондоо  муухай хараал явж байна. Удахгүй өөш хүүхэн гуай оочеролсон бай даа энэ тэр гээд зогсох байлгүй. Одоо жаахан зориг, зүрх хүрэхгүй байнаа.

Та нар тэр тоосны харшил энэ тэр болж байсан уу? Ямар аймаар юм байдаг юм бэ? Ээ бурхан минь, хөдөө нус, нулимс гоожоод, хоолой аргаад ёстой ума хум болох дөхлөө ш дээ. За тэгээд ишиг тавина гээд буудал дотор орвол бүр будаа юмаа.

Үнэхээр аймаар, ээж бүр харахаар л өрөвдөөд байхын. Мах идэж чадахгүй байгаа нь ч дүүрч дүүрч одоо бүр буудал, тоос үнэрлэж чадахаа больсон байхдаа яахав дээ гээд байгаа юм чинь.

Сүүлдээ ээж намайг яв яв, энд ингэж нус нулимсандаа хутгалдаж байхаар тэр гайгүй газарт нь очоод хэвтэж бай гээд. Ус мус авахаас өөр гавьтай зүйл хийсэнгүй ээ. Шороо тавиад хаврын яг эмзэг мөчөөр таараад хэ хэ хэ.

Гэхдээ хөөрхөн хэдэн ишиг, хурга тугал энэ тэр харж байгаад ирсэн. Бас ээждээ эрхэлж байгаад ирсэээн.

Уяаг нь тавингуут сүүлээ оодогнуулаад алга болж өгнөө

Суниаж  муниагаал

Энэ 2 үерхдийн байна лээ

Ихрүүд

Хэн нь нарийхан бэ үзжийгаан

Өвс идэж сурах гээл 

Гараад 3 хонож байгаан

Нохойг ээжийгээ хэмээн андуурсан Цагаанаа

Сумын төв дээр ганц удаа бүжиг болсон чинь Цэрэг татлагт буюу цэргийн залуучуудад зориулсан бүжиг байж таараад. Би одоо тэр залуучуудын дунд ороод бүжиглэж өгий гэсэн чинь цуг явах хүн байхгүй. Бүгд хөгширсөн гээд байгаам чинь.

За тэр караокэд нэг орсон чинь пээ тэр аймгийн төвийн хүүхнүүд чинь ямар тасархай дуулдаг юм бэ? Би ми одоо 70,80 оны дуу дуулаад тэд нар 2013 оны дуу дуулаад байвал яах уу?

Намайг дуу дуулсан чинь яанаа ямар дээр үеийн дуу вэ гэсий ш дээ. Юу гээч нөгөө Уйлж дуулах хорвоо ва ха ха ха ха ха ха ха ах ах аха ха.

Тэр хүүхнүүд чинь ууна мууна гэж үнэн тас. Би бүр 10 дахин бага уугаад шөнө нь элгээ тэвэрч хоноод, өглөө нь ээж шөл мөл хийж гүйгээд.

Тэгсэн дараа нэг хүүхэнтэй нь таараад би ёстой яг мажийх гэж байсан гээд хэлсэн чинь намайг цохиж аваад ганц балга юм уучаад уу гээд инээж минээгээд байсы ш дээ ккккккк.

За одоо энд хэн надтай нийтийн бүжгэнд явах юм бэ?

6 comments:

  1. Хөөх. Хурга ишиг тугал төл малын бараа байтугай зургийг нь хараагүй бараг 10 жил болсон байх шүү. Ямар хөөрхөн юм бэ. Юун нохой шувуу наадам цагаан сар. 2 хүүхдээ аваад танайд очиж хонь хурга хариулж ааруул цагаа эргүүлсэн шиг хэд хонох юмсан. Хөдөө явах гэхээр очих айл байдаггүй шдээ үнэнийг хэлэхэд. Бүх ах дүү хамаатан садан хотод болохоор хэцүү юмөө.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээчээ асуудалгүй ш дээ. Манайх чинь хүн бужигнасан айл байдаг юм. Ажил ч ихтэй, хүн ч ихтэй. Гадаад дотоод найзууд их очдог юмаа. Очоорой.

      Delete
  2. тэр бүр нэтээр байгаад байдаггүй хөөрхөн зургууд байна шүү. тоосны юмуу өвс ургамалын юмуу нэг аймар болсон, нэг л зун. ургамлынх юм шиг ч тэрнээс хойш зунуудад гайгүй болчихсон. юу байсныг нь ойлгоогүй.

    ReplyDelete
    Replies
    1. Би өөрөө гэртээ дарсан болохоор тэр байхаа хэ хэ хэ.

      Би лав яг тоосны харшил болсон. Шороон шуургатай өдөр нэг хайрцаг салфетка дуусгадаг ажилтай.

      Delete
  3. за тэр очер гэдгийг чинь гаалиар орохоосоо эхлээд мэдэрсөөн. урд талын хүнийг шалгуулж бхад нь зайтай зогссон чинь арын хүмүүс шууд урдуур ород, би бүр сүүлдээ гайхаад. ёстой оочерлож сураагүй юмтай хүмүүс шүү, би одоо өмнөх хүнтэйгээ наалдаад зогсох юмуу хаашаан.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Зайг ёстой ашиглаал ороод ирдэг үнэн аймаар.

      Ажиглаал байвал тэд нар нь дандаа хүүхнүүд кккккккккк

      Delete