Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 29 April 2013

Дандаа ийм байгаасай

Гадаадад байгаа хайртууд минь ээ, Улаанбаатар минь их гоё болсоон.

Ингээд зохицоод явж болдог юм байна. Бас ийм сайхан цэвэрхэн байж болдог юм байна.

Гудамжаар явах хүмүүсийн сэтгэл санаа ч өндөр байна. Үнэндээ хог байна уу гээд хог байхгүй байна.

10 алхам тутамд хогийн сав, бас сандал байрлуулсан байна. Жинхэнэ утгаараа улсын нийслэл шиг, хот шиг байна.

Түгжрэл энэ тэр гэдэг юм байхгүй. Морьтой цагдаа ч явж байна.

Морьтой цагдаа бас мод будсан байгаа нь

Ийм үзэсгэлэн үзлээ

Өглөө 10 цагт ийм сайхан сэлүүхэн 


Талбайг савандаад угаасан гэнэ. Угааж болох бүх зүйлийг угаагаад, будаж болох бүх зүйлийг будаад өнгө оруулаад гоё болгосон.

Моднуудын ишийг нэг хэмжээнд цагаанаар будсан байна лээ. Үнэхээр гоё харагдаж байна лээ.

Онгойж байхаар умайж бай гэдэг үг байдаг даа. Муухай байж болно, цэвэрхэн байвал болоо биз дээ тийм үү.

Одоо тэгээд түгжрэл энэ тэр байхгүй болохоор хүмүүсийн бухимдал ч алга болчихдог юм байна. За би ямар машинтай биш. Ерөөсөө өглөө босоол гүйгээл гүйгээл гүйсээрээ байгаал орой гэртээ орж ирж байгаа ш дээ.

Цахим үнэмлэхээ авна гээд баахан харайлгав. Тэгсэн чинь хороон дээр бэлэн байсан байна ш дээ. Яахав дээ хариуцлагатай хүн Оттава орж шинэчилсэн бүртгэлдээ орж байсан минь буян болжээ.

Намайг яах гэж тэр сайхан газраас ирсийн гэсий ш дээ ва ха ха ха ах ах аха ха ах аха ха ха ха.

Энэ 104 орны хүмүүс ирээд бид нар ийм сайхан цэвэрхэн, түгжрэлгүй байж болдог юм байна гээд мэдээд, үзээд авлаа. Дандаа  ийм байгаасай.

Одоо тэгээд түгжирч явж байснаас энэ чигээрээ тэгш, сондгой тоогоороо явбал ер нь болохгүй юм байхгүй юм биш үү.

Би машингүй болохоор сайхан ярьж байж болно. Гэхдээ автобусанд суугаад эсвэл алхаад явж болж байнаа болж байна.

Ер нь хүмүүс их жин нэмсэн байна ш дээ. Гудамжинд бандайсан  хүүхнүүд, бондойсон залуучууд л харагдаж байна.

Хааяа нэг таньдаг хүнтэй таархын. Би тэд нарын мяраалагийг гайхаад тэд нар миний туранхайг гайхаад зарим нь бүр амьдралдаа чам шиг туранхай хүн хараагүй гэсий ш дээ ва ха ха ах ха ха.

Би ёстой эмзэглэдэггүй ш дээ. Надад мяраалаг байсан үе байсоон. Гэхдээ 2 кг 200 гр төрсөн хүн чинь яаж том байж чадхав дээ тийм биз дээ.

+15 гэхэд ёстой халуун байна. Одоо палатье өмсөхөөр болсон байна шүү.

Ууж идэхгүй болохоор чинь одоо ууж иддэг хүмүүсийн тооноос хасагдчихдаг юм байна шүү.

Хүүшээ нээрээ Гуталчин яасан бэ? Би чамайг баахан хүлээсий шүү.

8 comments:

  1. Replies
    1. Ирээчээ, сайхан дулаахан байнаа

      Delete
  2. хэхэ .. манахан гоё байгаа байгаа .. хөөрхөн байгаа кэкэ ..
    нээрээ уулзаж муулзахгүймуу
    миний утас 50004952

    ReplyDelete
    Replies
    1. Уулзанаа ккккккк. Утасыг чинь тэмдэглээд авчий хө.

      Delete
  3. gutal chin maani ireed butssaan. Nadtai uulzsan sh d, goyo bna uu? :P. xexexe, aimaar gaixuulsan.

    ReplyDelete
    Replies
    1. Гоё байнаа. Би Гуталчинг над уруу залгана гэхээр нь эврээ өгч явуулсан тэмээ шиг өдөржингөө утас уруугаа ширтээд хэ хэ хэ хэ хэ

      Delete
  4. sainuu busgui, yavah odriin urd oroi buyu 2laagiin jujig uzeh odor tsag garna gej tootsoolj bsan ch nz ni amjuulah gants hoyor ajil maani duusdaggui, duusgaj bj yavah gej ulairaad cham ruu ch yarij chadsangui muuhai yum bolloo. uneheer uuchlaarai, chamg butsahaas omno dahiad ochih bhaa. ter uyed zaaval uulznaa

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэгсэн байх гэж бодсон. Гэхдээ би чиний утасыг аваагүй их тоогүй юм болсон байна лээ ш дээ.

      Энэ нэг утасыг бүрэн ашигладаг мэдрэмж чинь 100 хувь ажиллах гэж удах юм шиг байнаа хө ккккккккккккк

      Delete