Ноднин хичээл ном, шалгалт, шүүлэг гээд юун Зул сар манатай байсан энэ жил жаахан анхаарлаа хандуулж, алсыг ажиглаж байна. Эднүүд гаднаа гэрэл дотроо дүүрэн саа, гацуур болдым байна. Би шууд ой руу ороод гацуур тасдаад энэ тэр кккк жинхэнэ гацуур худалдаж авлаа 30 доллар гэнээ. Машинынхаа багажанд хийх гэсэн чинь багтдаггүй, суудал нь урагшаа болдоггүй тэгэхээр даргын суудал дээр хэвтүүлээд аваад ирсэн чинь машин дүүрэн гацуурны мөчир, өд сөд юу гэдийм дээ.
За тэгээд нөгөөхийг чинь гэр дотроо засхым бол мэдкүү арц үнэртээд бас тэр мөчирнөөс нь унаад байх шинжтэй байхаар полкон дээрээ гацуур засцан кккккккккккк. Чимэглэж чимэглэж өглөө боссон чинь дүүрэн цас буусан байдаг байгаа. Ориг цас ороод гоё юм гээч. Шөнө гэрэл нь гэрэлтээд гоё юмоо. Харин бэлгээ дандаа гадаа тавина гэж юу байхав заримы нь оруулцан. Өчигдөрөөс эхлээд бэлэг, мэндчилгээ иржийн. Юу ирсэн гэж боджийн ӨГӨӨЖ-ийн еэвэн үнээр тасарцан. Түүнийгээ 31-нд гаргаж иднэ энэ тэр гээд ккккккккк.
Би нь өөрийнхөө гараар урлаж хийсэн бэлэгнүүдээ өчигдөр шөнөжин боогоод өнөөдөр шуудан дээр очоод явуулцан.
Энд одоо дэлгүүрээс юу авч явуулхав дээ бүх юм бэлэн байхад тээн. Тэгээд сэтгэлээрээ аая, өөрөө хийсэн зүйлээ явуулсан. Таалагдана байх гэж боджийн. Эхнээсээ Франц-д очфон байна гоё сайхан байна гээд дуу алдаж байна. Гацуур мод, ирсэн бэлэгнүүдийнхээ зургийг хавсаргав. Бүгдээрээ сайхан баярлаарай. БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ ШҮҮ!
шинэ оны мэнд.хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье.бас инээд хөөр, аз жаргал,эрүүл энхийг.
ReplyDelete