Өнөөдөр ийм юм болж өнгөрөв. Би нь гэртээ суужийсан чинь цасны машин ирэв бололтой дүн дан гээд л уналаа. Гараад харсан мөн байнааа. Би нь дээлээ өмсөөд, гутлаа дүрээд гарч үүд, довжоогоо цэвэрлэв.
Тэгээд л за өнөөдөр энэ том машинаар дийлэхгүй байгаа цасан овоогоо татуулая гээд оператор уруу дохьтол толгой дохиод л сайхан татжийн. Тэгсэн чинь нөгөө хөөрхөн цасан өвгөнийг минь арчаад хаясаааааааааааааааааааааан. Би бүр яг хашгирах гээл нүд, амаа эргэлдүүлээл өнгөрлөө ш дэээ. Ингээл хүн гуй гэжийгаам шиг. Гэхдээ цас ороод цасан өвгөн маань танигдахааргүй болцон байсан л дааа. Хараагүй байхоо. Эд нар малд нүдтэй биш юм чинь.
За тэгээл нөгөө том машин нь яваад өгөв. Би нь гэртээ ороод суужийсан чинь тар тар гээл бас нэг юм хаазлаад ирнв, гарсан чинь цас цэвэрлэгч нэг жижиг машинтай ирцэн булан тохойны цас цэвэрлэж байсан. Тэгээл бас гараал хамтраал хүрздээл цэвэрлэлээ. Тэгсэн нөгөөх чинь сүх рүү очоод унтарцан. Нэг талын 2 дугуй нь цементэн дээр нөгөө 2 тал нь сүх рүү далжийгаад будаа.
Тэгсэн нөгөөх чинь бас нэг мото авчираад учиргүй татлаа даа. Тэгэхээр нь би за за би одоо илүү биз гэсэн чинь нөгөөх мото-оо гаргаж чаддаггүй ээ. Орилуулаад байхын. Зүгээр л техникийн хар хүчээр үзээд байгаа байхгүй юу даа.
Тэгээд би очоод хартал яагаад ч татаж гаргахааргүй байгаам даа. Тэгэнгүүт би гүйгээд 2 панер авчираад нөгөө шигдсэн 2 дугуйны ард ивээд, хажуу дахь цасыг нь ухаад, Монгол аргаар үзэж тарав. Тэгсэн нээх удаагүй гараад ирсэн. Нөгөө залуу над уруу харж инээв.
Би ч дотроо багаасаа энэ элс, цас 2-т чинь сууж, ухаж, түрж өслөө дөө гэж бодоол хүүхэд насаа баахан дурсав. Машин, мотоцикл 2-ыг ч цас, элснээс их түрж гаргасан даа. Тэмээг хүртэл унаж явахдаа хаагуур гишгүүлэх вэ хаана хунгар, хаана жалга байгааг мэдэж явдаг болхоор аргагүй биз дээ.
mundag yma,mald nudtei hehe.mongol uhaan gej neeree uur shu.
ReplyDeleteБаярлалаа. Бил алсын бараа хараад хажуу, хойнохоо их сайн ажиглаад сурчихлаг байх. Эд нар модон дунд тийм юм мэдэрдэггүй байх хэ хэ хэ.
ReplyDelete