Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 14 December 2010

Толгой тойроод машин эргэлдээд

Өнөөдөр цасан шуурганаар хичээлдээ орохын өмнө шүдний эмнэлэг зорив. Ээ бурхан минь зураг, хөрөг аваад л барилдахаасаа таахалзана л болжийн. Зөв л байх л даа. Тэгсэн нэг өрөөнд аваачаад нэг хүнд юм өмсгөөд аманд нэг юм зуулгаад зогсоов. За энэ машин толгойг чинь тойроод эргэлдэнэ, шүдний чинь зургийг авна ингэнээ. Тэгсэн эргэлджийнаа нөгөөх чинь пээ ямар эвгүйм бэ миний инээд хүрээд болдоггүй ээ нөгөөх зуусан юмыг нь алдчих гээд, байжийгаад ингэж тэнэг инээд хүрдий ш дээ. Тэгээд нэг юм удаа ч үгүй дууслаа. Тэгсэн дахиад л нэг юм аманд дэвхдээд бас л 2 талаас зураг авав. За байз юу гэлээ аан тийн радиография/ик/. За боллоо гээд л өрөөндөө оруулаад нөгөө зургаа ком дээр харуулав. Ээ миний 32 цагаан цахиур маань өө тийн 3-ы нь оюутан байхдаа авхуулцын. Үлдсэн хэд нь ярайжийн. Ямар эвгүй харагддым бэ дээрээс нь доороос нь хаанаас нь ч авцым бүү мэд. Тэгсэн эхо-р харна гэнээ бас. Бас юм оруулаал нааш нь цааш нь яагаад байгаан бүү мэд аман дотор баахан багаж аялуулав. Бас бөөн зураг. Эхо нь харин өнгөт арай дажгүй төрх харагдсан. Тэгсэн баахан юм асуугаал ухаал бариал байжийснаа одоо манай эмч ирж үзнэ гэнээ. Эмч нь юм байх гэсэн чинь сувилагч нь байжээээээээээээээээ. Тэгээл нэрийг чинь яаж дууддын хаанаас ирсийн, гэрээ санажийн уу гээд л баахан юм асуув. Их содон байгаа бололтой. Удалгүй залуухан байрын эмч орж ирж бас үзэв. Нэг шүдэнд ломб тавина гэнээ. Тэгсэн 2 ширхэг ломб байдаг гэнээ. Шар нь метал, цагаан нь пластик гэсэн. Пластик нь 100 доллараар илүү юм байна. Сайн бодоод ирээрэй гэсэн. Гэхдээ тэр нь болоогүй ээ. Бүүр 1 сарын дундуур. Шүдний эмч найзаасаа асууж ирьеээ л гэсэн. Тэгээд би ингэж асуув. Миний шүд энд ирээд шаралкаадайнаа цас шиг цагаан байлаа ингэсэн чинь насны доройтол гэдийм дааааааааааааааааааа. Мөн үү биш биш биш. Цагаан идээгээ л иджийхгүй бол болохгүйм байна. Аан тийн тэр жинхэнэ эмч нь ингэсэн одоо яаж ч байсан шүдээ авхуулж болохгүй шүү. Хадгалах хэрэгтэй ингэнээ. Энд бол шүдийг барагтай бол авахгүй ингэнээ. Тордоол_ засаал байлгаж байдын гэнэ. Тэгсэн нээрээ тэр авсан шүдний 2 талын шүд далийсан байлээ шүү. Саахалт айл уруу л дөхжийгаам байх. Эргэлдсэн машины зураг хавсаргав кккккк.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment