Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 2 December 2010

Эрдэмийн баяр

Франц хэл эзэмшсэн гээд Гэрчилгээ өгмөй гээд Эрдэмийн Баяр хийв. Зүгээр нэг гэрчилгээ ч гэсэн юу болдогийн байна гээд очсон чинь сүртэй нь аргагүй сайхан юм болжийноо. Мастер, Доктор бүгд зэрэг цолоо авжийн. Докторууд нь улаан өнгийн хувцастай ямар сүрдмээр байваа. Миний хажууд гүн ухаан, анагаах ухааны дүүрэн докторууд нь сууцан. Би нэг гэрчилгээ авах гээд сууцан кккккккккккккккккккк. Эхлээд гэр бүлийнхэн, найз нөхөд нь танхимд суудлаа эзэлсэний дараа нь төгсөгчид нь нэг эгнээгээр жагсаал хамгийн урд талын эгнээнүүдэд байраа эзлээд л суусан. Тэгсэн нэг үлээвэр хөгжим дугараал профессорууд нь орж ирээд хамгийн сүүлд сургуулийн тэргүүн нь орж ирсэн. Хааны суудал шиг тусгай суудалд суудым байна. За тэгээд тэргүүн нь нээж үг хэлээд л дараа нь шилдэг багш нараа шагнааал тэгээд л төгсөгчиддөө гэрчилгээ, диплом гардуулах ажил эхлэв дээ. Өглөө, өдөр гээд 2 хувааж баяраа хийсэн. Миний ээлжинд лав 300 төгсөгчид байсаан. Бүгдийнх нь нэр цолыг нь дуудаад л. Тэр нь 5 шаттай. Эхлээд тайзны булан дээр гарч Канад, Кюбэк, Сургуулийн 3 тугны өмнө зургаа авхуулна. Дараа нь зарлагчид нэрээ өгч цолоо дуудуулна. Дараа нь Тэргүүн адис өгч баяр хүргэнэ. Дараа нь өөр хүн дээр очиж дипломоо авна. Дараа нь Дипломтойгоо зургаа авхуулна. Ингээд л Гүн Ухааны Доктор гээл Юү Вэй Чан гэж эхлээл 300 гаруй төгсөгчид ороол сувилахуй ухааны баклаврын зэрэг Еэн Жүн Юү гээл дуусдым даа. Хятадаар эхлээд хятадаар дуусч энэ тэр. Ядаж над дээр дуусахгүй энэ тэр кккккк. Канадаараа эхлээд Канадаараа дуусахгүй. За тэр ч яахав хамаагүй биз дээ. Зүгээр миний л бодол. Монгол хүмүүн байна уу гээд нүдээ бүлтийтэл ширтээд олоогүй эээ. Юу л байна хужаа л байна лээ. Тэгээд Тэргүүн хаалтын үг хэлж Канад улсын төрийн дуулал яваад би энэ тэр нь амны хайрцаг бариад өндөрлөвөөөө. Гараад ирсэн чинь хөл ,толгой нь үл мэдэгдэм байнааа. Зураг хөрөг даруулаад бэлэг, сэлт болоод үнээр хачин байнааа. Тэгсэн манай Со найз хүүхэн оргилуун дарс энэ тэр гээд ууттай юм барьчихсан зогсож байсан. 2-лаа патиараа татуулаад хувцасаа солиод гараад алга болж өгсөн. Солонгосууд аймаар олон байна гээд л манай найз тэгсэн. Тэгтэл манай хүн тэмдэглэнэ л гэж байна. За эхлээд зоогийн газар орж зооглов. Дараа нь уушийн газар орж ууна би даана энэ тэр болоод явчив. За тэгмой гээд л дагаад явав. Ороод л ямар шар айраг авхав гэнэ. За харийг гээд авсан нэг л бишээ өө шарыг гээд авсан бас бишээ. Баахан худлаа үнэн сорж байсан чинь манай найз за за би уучихья гээл аваад ууцан. Хүний амссан юм энэ тэр гэхгүй нэг бодлын хээ шаагүй юмоо манай Со хүүхэн. Герман хүүхэн ирэх гээд ажилтай гээд урд өдөр нь намайг гэртээ урьсан. Бид 2 баахан дэвэн дэлхийн сонин сайхан яриад салат, зууш идээд буу халаад өнгөрмой доо. Австри залуу-н утасыг буруу тэмдэглэж аваад будаа ккккккккккккккккккк.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment