


Чихэр бид хоёр их багаасаа үерхэж эхэлсэн дэээ. Мэдээ орсон цагаасаа хойш гэж хэлэхэд болно. Бид их сайн андууд байлаа, бие биедээ үнэнч, дурламтгай, хайламтгай. Гэтэл чихэр намайг 24 насан дээр минь хаясан. Нэг л өглөө сэрсэн чинь Чихэр надад юу ч хэлээгүй юу ч үлдээгээгүй чимээгүй л явсан байсан. Яг үнэндээ явсаныг нь мэдээгүй их удсан байсан. Хөөрхий надад гомдсон байх. Гэхдээ баярласан ч байж магадгүй. Би эргэж, буцаж, уйлагнаж унжаагүй. Тэр чигт нь зөнд нь орхисон. Одоо алсаас л харж, сайхныг нь үнэртэж, биширч явдаг даа. Гэтэл одоо заримдаа чихэрийн найзуудыг хараад би атаархдаг. Зүгээр л залгина. Зажлах, мэдрэх, амтлах, уусгах, хүлхэх, гаргах-буцаах, долоох, үнэрлэх, барьж үзэх, буцааж цаасанд нь боох гэх мэт энэ бүх үйл явдлуудыг товчлоод шууд залгиал болоо. Шоклат зажилж иддэг хүнийг хараад би их гайхдаг. Сайхан байгаа байхдаа гэхдээ уусгавал бүр сайхан бус уу гээл. Одоо энэ гэрээр л нэг чихэр хөвөрчийн. Манайд ирсэн хүмүүс их чихэртэй айл вэ гээд л гайхдаг. Аргагүй байх л даа би нь чихэр идэхгүй чихэр нь намайг идэхгүй. Чихэр найзад хаягдсанаар шүдний эмчээс д 5 оноо аваад байгаам даа. Гэхдээ бас хааяа чихэр аваад амталмаар санагдана. Бас мэдмээр байна ш дээ гоё уу муухай юу гээд. Гэтэл байхгүй мэрээл тэр. Бүтнээр нь идэж чадахгүй. Үнэхээр амьдралын шаардлагаар зайлшүй идэх шаардлагатай бол араас нь боорцог цайны печень идэж даруулна. Жишээ нь айлд очоод тавган дээрээс чихэрээс өөр юм авах боложмгүй бол аваад, задлаад, амандаа хийгээд гэрийн хүний нүдийг хариулаад буцааж гаргана. Гэхдээ би варень иддэг. Гаа иддэг. За тэгээд бусад нь хоолойгоор давахгүй, хүсэх ч үгүй. Нэг удаа эмч найз хүүхэн дээрээ очтол их царай алдсан байна кальци витамин С юу ч гэнэв дээ дуслаар хийнэ тэгээд сайхан болно энэ тэр гэхээр нь Анагаах Ухаан үзсэн хүн зөв юм харж, боджийдийн байгаа биз гээд хийлгээд орхисийн. Тэгэхэд л чихрийн доз хэтрүүлээд шахчаагүй бол чихрэнд ханаад байнаа хө.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment