Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 3 December 2010

Өвлийн хүүхэн

Ха ха ха ха Өвлийн өвгөн эхэлж хийгээд өвлийн хүүхэн болгоод дууслаа. Аяя яаяаяааа нээрээ. Ур дүй энэ тэр тэнгэрт хадсан байна ш дээ. Бага байхдаа пингийнхээ гадаа зөндөө л өвлийн өвгөн хийдэг байлаа. Ахын далавчин дор далдагнаж байсым байна л даа. Тэр бөөрөнхий хэлбэр энэ тэр нь бүүр болдоггүй эээ. Хэдэн талаас нь шаваал байлаа. Гартаа хийгээд бөөрөнхийлнө гэх биш дэээ. Сэтгэл байгаад үзээл байсан бараг 2 цаг болсон байх. Тэгсэн цасан хүүхэн болдийм даа. За одоо би дүрсэлж сайн мэдэхгүй нь ээ. Ямар ч байсан эмэгтэй хүний 90/60/90 харьцаа лав будаа болсон. 100/70/45 энэ тэр ха ха ха. Та нар харж кайф аваарай. Нүд, ам, хамар нь хаймран чихэр шүү. Майр сэтэгсэн байна уу тээн ха ха ха ха. Одоо харин дээр нь нэг малгайрхуу юм тавьдым уу. Яамаар байна таанууд хэлээрэй ккккк.

2 comments:

  1. хөөрхөн болж.бодсон чинь цас бөөрөнхийлнө гэдэг том ажил байна шүү.гар хийгээд гарт нь хувин бариулвал ямар.
    хэдэн хэмийн хүйтэн байдаг юм? энд цас ороогүй л байна.

    ReplyDelete
  2. За баярлалаа хө. Нээрэн гар хийж болхым байна. Үзээд алданаа хө. Баярлалаа найзаа. Энд -20 байна одоогоор. Цас их байна.

    ReplyDelete