Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 23 December 2010

Шуудан цөм хийжийн

За өөрийн өдрүүдэд шуудангаас салахаа байлаа би. Бэлэг явуулаад бас хүлээгээд энэ тэр кккккккк. За тэр яахав ойрын өдрүүдэд шуудан үнэхээр цөм хийжийн. Яасан ч их бэлгээ явуулдын бас ямар ч их бэлэг ирдийн. Би л гэхэл энд таньдаг хэдэн хүндээ мэндчилгээ бас жин багатай зүйл явуулахад л дор хаяж 100 гараад л явсан шүү. Тэгэхээр энд байнга амьдардаг, олон ах дүү нартай хүмүүс яахнав 200-300 болох нь байна ш дээ. Тэгээд шуудан бас аймаар үнэтэй. За Монгол уруу бол юм явуулаад мартаад ул мөр нь арилаад сураггүй болсоны дараа 3 сарын дараа очдын. Би явуулж үзсэн. Нэг сайхан юм нь найдвартай бас сумын төв дээр шууд очдог. Гэхдээ үнэтэй. Жин, хэмжээнээсээ хамаарна. Онгоцоор явуулна гэдэг бол үлгэр гэсэн үг. 1 кг илгээмж 120 доллар болно ш дээ. Аймаар байгааз дэээ.
Ойрд шуудан орохоор л оочертой байдаг боллоо. Гоё гоё хайрцаг, ууттай бэлэг их харагджийн. Би нэг бэлэгний уутанд хэдэн бэлгээ боогоод шуудан дээр очсон чинь боолт нь хангалтгүй байна гэснээ нэг цагаан гялгар уутанд боогоод скочдцон ш дээ. Би сандраад наад чинь бэлэг би гоё уутанд хийгээд ирье гэсэн чинь зүгээр зүгээр гэснээ хүлээгээд авчдым даа. Тэгсэн эхнээсээ очсон хүмүүст ааруул шиг бодогдсон гэнэээ. Нэг үнээ байвал саагаад, сүүг нь хөөрүүлээд, тараг бүрээд, аарц буцалгаад, архи нэрээд сууж байхад болохгүй юм алга. Даанч тэр үнээ нь алга. Бусад нь бүгд байна.
За юун үнээ болоод явчихавааа. Тийн ш д ээ тэгээд шуудан бол үнээр баяжиж байна.

Friday, 17 December 2010

Зул сар, Шинэ жил

Ноднин хичээл ном, шалгалт, шүүлэг гээд юун Зул сар манатай байсан энэ жил жаахан анхаарлаа хандуулж, алсыг ажиглаж байна. Эднүүд гаднаа гэрэл дотроо дүүрэн саа, гацуур болдым байна. Би шууд ой руу ороод гацуур тасдаад энэ тэр кккк жинхэнэ гацуур худалдаж авлаа 30 доллар гэнээ. Машинынхаа багажанд хийх гэсэн чинь багтдаггүй, суудал нь урагшаа болдоггүй тэгэхээр даргын суудал дээр хэвтүүлээд аваад ирсэн чинь машин дүүрэн гацуурны мөчир, өд сөд юу гэдийм дээ.
За тэгээд нөгөөхийг чинь гэр дотроо засхым бол мэдкүү арц үнэртээд бас тэр мөчирнөөс нь унаад байх шинжтэй байхаар полкон дээрээ гацуур засцан кккккккккккк. Чимэглэж чимэглэж өглөө боссон чинь дүүрэн цас буусан байдаг байгаа. Ориг цас ороод гоё юм гээч. Шөнө гэрэл нь гэрэлтээд гоё юмоо. Харин бэлгээ дандаа гадаа тавина гэж юу байхав заримы нь оруулцан. Өчигдөрөөс эхлээд бэлэг, мэндчилгээ иржийн. Юу ирсэн гэж боджийн ӨГӨӨЖ-ийн еэвэн үнээр тасарцан. Түүнийгээ 31-нд гаргаж иднэ энэ тэр гээд ккккккккк.
Би нь өөрийнхөө гараар урлаж хийсэн бэлэгнүүдээ өчигдөр шөнөжин боогоод өнөөдөр шуудан дээр очоод явуулцан.
Энд одоо дэлгүүрээс юу авч явуулхав дээ бүх юм бэлэн байхад тээн. Тэгээд сэтгэлээрээ аая, өөрөө хийсэн зүйлээ явуулсан. Таалагдана байх гэж боджийн. Эхнээсээ Франц-д очфон байна гоё сайхан байна гээд дуу алдаж байна. Гацуур мод, ирсэн бэлэгнүүдийнхээ зургийг хавсаргав. Бүгдээрээ сайхан баярлаарай. БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ ШҮҮ!

Tuesday, 14 December 2010

Толгой тойроод машин эргэлдээд

Өнөөдөр цасан шуурганаар хичээлдээ орохын өмнө шүдний эмнэлэг зорив. Ээ бурхан минь зураг, хөрөг аваад л барилдахаасаа таахалзана л болжийн. Зөв л байх л даа. Тэгсэн нэг өрөөнд аваачаад нэг хүнд юм өмсгөөд аманд нэг юм зуулгаад зогсоов. За энэ машин толгойг чинь тойроод эргэлдэнэ, шүдний чинь зургийг авна ингэнээ. Тэгсэн эргэлджийнаа нөгөөх чинь пээ ямар эвгүйм бэ миний инээд хүрээд болдоггүй ээ нөгөөх зуусан юмыг нь алдчих гээд, байжийгаад ингэж тэнэг инээд хүрдий ш дээ. Тэгээд нэг юм удаа ч үгүй дууслаа. Тэгсэн дахиад л нэг юм аманд дэвхдээд бас л 2 талаас зураг авав. За байз юу гэлээ аан тийн радиография/ик/. За боллоо гээд л өрөөндөө оруулаад нөгөө зургаа ком дээр харуулав. Ээ миний 32 цагаан цахиур маань өө тийн 3-ы нь оюутан байхдаа авхуулцын. Үлдсэн хэд нь ярайжийн. Ямар эвгүй харагддым бэ дээрээс нь доороос нь хаанаас нь ч авцым бүү мэд. Тэгсэн эхо-р харна гэнээ бас. Бас юм оруулаал нааш нь цааш нь яагаад байгаан бүү мэд аман дотор баахан багаж аялуулав. Бас бөөн зураг. Эхо нь харин өнгөт арай дажгүй төрх харагдсан. Тэгсэн баахан юм асуугаал ухаал бариал байжийснаа одоо манай эмч ирж үзнэ гэнээ. Эмч нь юм байх гэсэн чинь сувилагч нь байжээээээээээээээээ. Тэгээл нэрийг чинь яаж дууддын хаанаас ирсийн, гэрээ санажийн уу гээд л баахан юм асуув. Их содон байгаа бололтой. Удалгүй залуухан байрын эмч орж ирж бас үзэв. Нэг шүдэнд ломб тавина гэнээ. Тэгсэн 2 ширхэг ломб байдаг гэнээ. Шар нь метал, цагаан нь пластик гэсэн. Пластик нь 100 доллараар илүү юм байна. Сайн бодоод ирээрэй гэсэн. Гэхдээ тэр нь болоогүй ээ. Бүүр 1 сарын дундуур. Шүдний эмч найзаасаа асууж ирьеээ л гэсэн. Тэгээд би ингэж асуув. Миний шүд энд ирээд шаралкаадайнаа цас шиг цагаан байлаа ингэсэн чинь насны доройтол гэдийм дааааааааааааааааааа. Мөн үү биш биш биш. Цагаан идээгээ л иджийхгүй бол болохгүйм байна. Аан тийн тэр жинхэнэ эмч нь ингэсэн одоо яаж ч байсан шүдээ авхуулж болохгүй шүү. Хадгалах хэрэгтэй ингэнээ. Энд бол шүдийг барагтай бол авахгүй ингэнээ. Тордоол_ засаал байлгаж байдын гэнэ. Тэгсэн нээрээ тэр авсан шүдний 2 талын шүд далийсан байлээ шүү. Саахалт айл уруу л дөхжийгаам байх. Эргэлдсэн машины зураг хавсаргав кккккк.

Monday, 13 December 2010

Канад технологийг Монгол ухаанаар

Өнөөдөр ийм юм болж өнгөрөв. Би нь гэртээ суужийсан чинь цасны машин ирэв бололтой дүн дан гээд л уналаа. Гараад харсан мөн байнааа. Би нь дээлээ өмсөөд, гутлаа дүрээд гарч үүд, довжоогоо цэвэрлэв.
Тэгээд л за өнөөдөр энэ том машинаар дийлэхгүй байгаа цасан овоогоо татуулая гээд оператор уруу дохьтол толгой дохиод л сайхан татжийн. Тэгсэн чинь нөгөө хөөрхөн цасан өвгөнийг минь арчаад хаясаааааааааааааааааааааан. Би бүр яг хашгирах гээл нүд, амаа эргэлдүүлээл өнгөрлөө ш дэээ. Ингээл хүн гуй гэжийгаам шиг. Гэхдээ цас ороод цасан өвгөн маань танигдахааргүй болцон байсан л дааа. Хараагүй байхоо. Эд нар малд нүдтэй биш юм чинь.
За тэгээл нөгөө том машин нь яваад өгөв. Би нь гэртээ ороод суужийсан чинь тар тар гээл бас нэг юм хаазлаад ирнв, гарсан чинь цас цэвэрлэгч нэг жижиг машинтай ирцэн булан тохойны цас цэвэрлэж байсан. Тэгээл бас гараал хамтраал хүрздээл цэвэрлэлээ. Тэгсэн нөгөөх чинь сүх рүү очоод унтарцан. Нэг талын 2 дугуй нь цементэн дээр нөгөө 2 тал нь сүх рүү далжийгаад будаа.
Тэгсэн нөгөөх чинь бас нэг мото авчираад учиргүй татлаа даа. Тэгэхээр нь би за за би одоо илүү биз гэсэн чинь нөгөөх мото-оо гаргаж чаддаггүй ээ. Орилуулаад байхын. Зүгээр л техникийн хар хүчээр үзээд байгаа байхгүй юу даа.
Тэгээд би очоод хартал яагаад ч татаж гаргахааргүй байгаам даа. Тэгэнгүүт би гүйгээд 2 панер авчираад нөгөө шигдсэн 2 дугуйны ард ивээд, хажуу дахь цасыг нь ухаад, Монгол аргаар үзэж тарав. Тэгсэн нээх удаагүй гараад ирсэн. Нөгөө залуу над уруу харж инээв.
Би ч дотроо багаасаа энэ элс, цас 2-т чинь сууж, ухаж, түрж өслөө дөө гэж бодоол хүүхэд насаа баахан дурсав. Машин, мотоцикл 2-ыг ч цас, элснээс их түрж гаргасан даа. Тэмээг хүртэл унаж явахдаа хаагуур гишгүүлэх вэ хаана хунгар, хаана жалга байгааг мэдэж явдаг болхоор аргагүй биз дээ.

Monday, 6 December 2010

Манай энд зуд болжийн

Үнээр аймаар их цас оржийн 4 дэх өдрөө оржийн. Өглөө хаалгаа онгойлгох гээд барахгүй цагдаа дуудах дөхлөөө. Тэгсэн цасаар дараад хаяцан байгаам чинь Хөөрхий миний муу нөгөө машин бол байхгүй сүүл нь л харагдсан. За бусад юм хум ярих ч хэрэг байхгүй. Алхана энэ тэр гэж гонж зүгээр. Өвдөгнөөс дээшээ гаржийгаам чинь яахым. Хоёр хөршийг ажиглалаа ухаан, мэдрэл орсон шинж алга. Байшингаасаа цухуйгаагүй ч байгаам чинь яахын. Бас тэр 2-оо бодоод хальт хараад гэхдээ тэр 2 эрэгтэй юм чинь бүсгүй намайг бодвол гайгүй л байх л даа. Бас нутгийн Индиан шүү дээ.
Тэгээл би бодлоо за за онцгой байдал бараг заралсан бусуу гээл төв зам уруу шагайтал үгүй шүү бүх юм байдгаараа болдогоороо болж энэ тэр. Тэгсэн нэг танил хүүхэн Хөөе Сайн уу гээд цаснаар муухай орилж энэ тэр...За ямар байна цас гоё байна уу энэ тэр гэнээ. Ёстой хүсхийм биш зүгэээр ингэж аймаар ороод байхдаа яахав дээ гэсэн чинь Ха ха ха ха энэнээс их орноо энэ тэр гээд пүүзтэй явж байжууу.
За тэгээл нөгөө цасыг чинь хүрздэж гарсан. Хот тохижилтын цасны машин нь хэзээ ч ирэхийн бүү мэд. Манай хоёр хөрш бол цасны машиныг хүлээгээл яхийж байгаам дааа.
Тэгсэн мартсан цаана нөгөө цасны машин ирэв. Өө сайхан гэдэг чинь хэд сайхан түлхээд зам ч гарлаа хөөрхий миний машин хамар, толгой гээд цухуйсаар.
Өө би чинь дохио өгөөд зааварчлаад ямар ч байсан машинаа төв замд ойр тавья гээд зогсоол гаргуулаад авлааа. Тэгэхгүй бол өглөө эрт хичээлтэй тэгээд цастай зууралдаж байтал нар жаргана. Цасны машин мань мэтийнд эрт ирэхгүй л дээ.
За тэгээд нөгөө машинаа асаагаал хальт явж үзэв. Замаа цэвэрлээд элс асгаад байгаа хэрнээ зай намгүй цас орхоор чинь алаг тарлан юм болжийгаам чинь.
Тэгээд явжийсан чинь бензин дуусдым даа. Ядаж байхад түрийвч гэрт байгаа тэр чигт нь шар гэрлий нь асаагаад гэртээ ирж түрийвчээ аваад буцаж клонк ороод бензин хийлгээд явах гэсэн машин асахаа байсаан. Хөөрхий клонкны хүүхэн гарч ирээд яасан гэнээ? Би нь ягаан дээлтэйгээ зогсож байгаа. Өө асдаггүй гэсэн чинь юу нь ч гэнэв ингэдийн 10 минутын дараа асна гэнээ. Зоо зоо гээл байшинд нь ороол суужийсан мань хүүхэн орж гараал байсан нэг мэдсэн машин чинь ассан гэсэн. Би нь робот юмуу хаашаа еэн. Эсвэл нэгдлийн дарга юмуу ха ха ха ха.
Хөөрхйи энэ муу машин бид хоёр энэ өвлийг өнтэй давбал их юмны ард гарах гээд байгаан. Урагшаа явжийвал баярлаал болохоо байчуул машинаа муулаал явжийдийн. Машин уг нь гайгүйм шиг байгаан би л миа шүү дээ.
Хөөрхий муу өвлийн хүүхэн маань цасанл дарагдсоон нэг муу юм байжийгаа.

Saturday, 4 December 2010

Чихэр бид хоёр

Чихэр бид хоёр их багаасаа үерхэж эхэлсэн дэээ. Мэдээ орсон цагаасаа хойш гэж хэлэхэд болно. Бид их сайн андууд байлаа, бие биедээ үнэнч, дурламтгай, хайламтгай. Гэтэл чихэр намайг 24 насан дээр минь хаясан. Нэг л өглөө сэрсэн чинь Чихэр надад юу ч хэлээгүй юу ч үлдээгээгүй чимээгүй л явсан байсан. Яг үнэндээ явсаныг нь мэдээгүй их удсан байсан. Хөөрхий надад гомдсон байх. Гэхдээ баярласан ч байж магадгүй. Би эргэж, буцаж, уйлагнаж унжаагүй. Тэр чигт нь зөнд нь орхисон. Одоо алсаас л харж, сайхныг нь үнэртэж, биширч явдаг даа. Гэтэл одоо заримдаа чихэрийн найзуудыг хараад би атаархдаг. Зүгээр л залгина. Зажлах, мэдрэх, амтлах, уусгах, хүлхэх, гаргах-буцаах, долоох, үнэрлэх, барьж үзэх, буцааж цаасанд нь боох гэх мэт энэ бүх үйл явдлуудыг товчлоод шууд залгиал болоо. Шоклат зажилж иддэг хүнийг хараад би их гайхдаг. Сайхан байгаа байхдаа гэхдээ уусгавал бүр сайхан бус уу гээл. Одоо энэ гэрээр л нэг чихэр хөвөрчийн. Манайд ирсэн хүмүүс их чихэртэй айл вэ гээд л гайхдаг. Аргагүй байх л даа би нь чихэр идэхгүй чихэр нь намайг идэхгүй. Чихэр найзад хаягдсанаар шүдний эмчээс д 5 оноо аваад байгаам даа. Гэхдээ бас хааяа чихэр аваад амталмаар санагдана. Бас мэдмээр байна ш дээ гоё уу муухай юу гээд. Гэтэл байхгүй мэрээл тэр. Бүтнээр нь идэж чадахгүй. Үнэхээр амьдралын шаардлагаар зайлшүй идэх шаардлагатай бол араас нь боорцог цайны печень идэж даруулна. Жишээ нь айлд очоод тавган дээрээс чихэрээс өөр юм авах боложмгүй бол аваад, задлаад, амандаа хийгээд гэрийн хүний нүдийг хариулаад буцааж гаргана. Гэхдээ би варень иддэг. Гаа иддэг. За тэгээд бусад нь хоолойгоор давахгүй, хүсэх ч үгүй. Нэг удаа эмч найз хүүхэн дээрээ очтол их царай алдсан байна кальци витамин С юу ч гэнэв дээ дуслаар хийнэ тэгээд сайхан болно энэ тэр гэхээр нь Анагаах Ухаан үзсэн хүн зөв юм харж, боджийдийн байгаа биз гээд хийлгээд орхисийн. Тэгэхэд л чихрийн доз хэтрүүлээд шахчаагүй бол чихрэнд ханаад байнаа хө.

Friday, 3 December 2010

Өвлийн хүүхэн

Ха ха ха ха Өвлийн өвгөн эхэлж хийгээд өвлийн хүүхэн болгоод дууслаа. Аяя яаяаяааа нээрээ. Ур дүй энэ тэр тэнгэрт хадсан байна ш дээ. Бага байхдаа пингийнхээ гадаа зөндөө л өвлийн өвгөн хийдэг байлаа. Ахын далавчин дор далдагнаж байсым байна л даа. Тэр бөөрөнхий хэлбэр энэ тэр нь бүүр болдоггүй эээ. Хэдэн талаас нь шаваал байлаа. Гартаа хийгээд бөөрөнхийлнө гэх биш дэээ. Сэтгэл байгаад үзээл байсан бараг 2 цаг болсон байх. Тэгсэн цасан хүүхэн болдийм даа. За одоо би дүрсэлж сайн мэдэхгүй нь ээ. Ямар ч байсан эмэгтэй хүний 90/60/90 харьцаа лав будаа болсон. 100/70/45 энэ тэр ха ха ха. Та нар харж кайф аваарай. Нүд, ам, хамар нь хаймран чихэр шүү. Майр сэтэгсэн байна уу тээн ха ха ха ха. Одоо харин дээр нь нэг малгайрхуу юм тавьдым уу. Яамаар байна таанууд хэлээрэй ккккк.

Thursday, 2 December 2010

Эрдэмийн баяр

Франц хэл эзэмшсэн гээд Гэрчилгээ өгмөй гээд Эрдэмийн Баяр хийв. Зүгээр нэг гэрчилгээ ч гэсэн юу болдогийн байна гээд очсон чинь сүртэй нь аргагүй сайхан юм болжийноо. Мастер, Доктор бүгд зэрэг цолоо авжийн. Докторууд нь улаан өнгийн хувцастай ямар сүрдмээр байваа. Миний хажууд гүн ухаан, анагаах ухааны дүүрэн докторууд нь сууцан. Би нэг гэрчилгээ авах гээд сууцан кккккккккккккккккккк. Эхлээд гэр бүлийнхэн, найз нөхөд нь танхимд суудлаа эзэлсэний дараа нь төгсөгчид нь нэг эгнээгээр жагсаал хамгийн урд талын эгнээнүүдэд байраа эзлээд л суусан. Тэгсэн нэг үлээвэр хөгжим дугараал профессорууд нь орж ирээд хамгийн сүүлд сургуулийн тэргүүн нь орж ирсэн. Хааны суудал шиг тусгай суудалд суудым байна. За тэгээд тэргүүн нь нээж үг хэлээд л дараа нь шилдэг багш нараа шагнааал тэгээд л төгсөгчиддөө гэрчилгээ, диплом гардуулах ажил эхлэв дээ. Өглөө, өдөр гээд 2 хувааж баяраа хийсэн. Миний ээлжинд лав 300 төгсөгчид байсаан. Бүгдийнх нь нэр цолыг нь дуудаад л. Тэр нь 5 шаттай. Эхлээд тайзны булан дээр гарч Канад, Кюбэк, Сургуулийн 3 тугны өмнө зургаа авхуулна. Дараа нь зарлагчид нэрээ өгч цолоо дуудуулна. Дараа нь Тэргүүн адис өгч баяр хүргэнэ. Дараа нь өөр хүн дээр очиж дипломоо авна. Дараа нь Дипломтойгоо зургаа авхуулна. Ингээд л Гүн Ухааны Доктор гээл Юү Вэй Чан гэж эхлээл 300 гаруй төгсөгчид ороол сувилахуй ухааны баклаврын зэрэг Еэн Жүн Юү гээл дуусдым даа. Хятадаар эхлээд хятадаар дуусч энэ тэр. Ядаж над дээр дуусахгүй энэ тэр кккккк. Канадаараа эхлээд Канадаараа дуусахгүй. За тэр ч яахав хамаагүй биз дээ. Зүгээр миний л бодол. Монгол хүмүүн байна уу гээд нүдээ бүлтийтэл ширтээд олоогүй эээ. Юу л байна хужаа л байна лээ. Тэгээд Тэргүүн хаалтын үг хэлж Канад улсын төрийн дуулал яваад би энэ тэр нь амны хайрцаг бариад өндөрлөвөөөө. Гараад ирсэн чинь хөл ,толгой нь үл мэдэгдэм байнааа. Зураг хөрөг даруулаад бэлэг, сэлт болоод үнээр хачин байнааа. Тэгсэн манай Со найз хүүхэн оргилуун дарс энэ тэр гээд ууттай юм барьчихсан зогсож байсан. 2-лаа патиараа татуулаад хувцасаа солиод гараад алга болж өгсөн. Солонгосууд аймаар олон байна гээд л манай найз тэгсэн. Тэгтэл манай хүн тэмдэглэнэ л гэж байна. За эхлээд зоогийн газар орж зооглов. Дараа нь уушийн газар орж ууна би даана энэ тэр болоод явчив. За тэгмой гээд л дагаад явав. Ороод л ямар шар айраг авхав гэнэ. За харийг гээд авсан нэг л бишээ өө шарыг гээд авсан бас бишээ. Баахан худлаа үнэн сорж байсан чинь манай найз за за би уучихья гээл аваад ууцан. Хүний амссан юм энэ тэр гэхгүй нэг бодлын хээ шаагүй юмоо манай Со хүүхэн. Герман хүүхэн ирэх гээд ажилтай гээд урд өдөр нь намайг гэртээ урьсан. Бид 2 баахан дэвэн дэлхийн сонин сайхан яриад салат, зууш идээд буу халаад өнгөрмой доо. Австри залуу-н утасыг буруу тэмдэглэж аваад будаа ккккккккккккккккккк.