Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 14 December 2009

Гадуур тэнэж газар үзэв.

Хичээл амарчихсан болохоор бүтэн сайн өдөр дэлгүүр хэсмээр санагдаад доороос хатгаад суулгадаггүй ээ. Гайгүй хэдэн дэлгүүрийн нэрийг бичиж байгаад нэтээс хайж гарлаа, Өө байна байна байна төрлөөрөө байна. Үгүй метрогоор явчуул ч хурдан 2 минут сүнгэнээл оччино л доо. Бас газар үзэж нүд тайлмаар ш дээ. Хамгийн хэцүү юм нь аль гудамжаар алхаад аль гудамжнаас унаанд суугаад аль гудамжинд зогсоно гэдэг чинь нотой. Би энэ гудамжны нэр цээжилдэгийг нь ерөөсөө чадахгүй байна. Өнгөлж, зүслээд л наачина. За тэгсэн яасан хэдэн гудамжны нэр дурайтал бичиж аваад нэг том газрын зураг бариад л шууд гадаа үүдэнд зогсдог автобусанд суучихсан. За дүүрсэн хэрэг энэ буудал л дэлгүүрт ойрхон юм байна гээд буудлынх нь дугаарыг гудамжний нэртэй нь цээжилж аваад суучихлаа.
Өө явж өгчийн хороо хорин дүүрэг гээд л явж өглөө тэгсэн дүүргээс гараад явчихлаа. Шинэ хотод л ороод иржийгаам шиг болжийгаам чинь тэгээд нэг газар зогсохоор нь ард суужийгаа эмгэнээс асуулаа. Бүтэн сайн өдөр эмээ нарын өдөр юм уу хаашайн дүүрэн эмээ нэмэх нь би л байлаа ш дээ. Тэгсэн эмээ тэгжийн хатагтай наад гудамж чинь арай болоогүй байна. Болхоор нь бил хэлнээ гэнээ. Жаахан сэтгэл уужирлаа. Ер нь бол автобуснаас буунгуут л миний хайсан дэлгүүр тал дээр торойж байхым сэтгэлд дүрслэгдээд байгаа ш дээ.
Тэгсэн их явлаа буудал болгон дээр л зогсоод хүн аваал буулгаал байна. Тэгсэн удалгүй миний хайсан дэлгүүр харагдлаа биш үү. Шууд суудлаасаа босоод хаалга уруу зүглэсэн чинь ард суусан эмээ хүүе хатагтай гээд ханцуйнаас шүүрээд авдаг байш д ээ. Тэгсэнээ энэ буудал дээр буухгүй ээ энэ биш гэжийн тэгэхээр нь би энэ дэлгүүрийг хайжийсиймаа танд их баярлалаа гэсэн чинь өө тийм үү за за за.
Өөд тлм дэлгүүр дотор тав тухтай сайхан зугааллаа. Бүгдийг шүүрмээр санагдаал байлаа. Зэ бараг 2 цаг дотор нь явсан байхаа жаал жуул юм аваал гарсан чинь бас нэлээд хүнд байна шүү. Үгүй ээ тэр шууд машиндаа суужийгаа хүмүүс сайхан харагдавааа.
Яджийхад цас оржийснийг хэлэх үү би гэдэг чинь автобусны буудал уруу үлгэрийн далай шиг л юм явлаа ш дээ. Нэг гарынхаа тохойнд гар цүнхээ зүүчихсэн нөгөөд нь 2 тороо зүүчихсэн гартаа халуун цай барьчихсан. Мөнгөө задлах гэж халуун цай авсийн. Автобусанд нэг удаа суухад 2.75$. Тэгээл нэг дэлгүүр ороод ирэхэд 5$ болжийгаа байхгүй юу. Үнэтэй байгааз дээ.
Тэгээл нэг үлгэр шиг цас мас болсон юм автобусны буудал дээр ирсэн чинь хэн ч алга хэдэн цагт автобус ирхийн бүү мэд хуваарь нь ч алга. Хүлээгээл байлаа 15 минутын дараа нэг залуу ирлээ. Тэгэхээр нь энэ ирэх автобус тэнд очих уу гээд гэртээ ойрхон метроны нэр хэлсэн чинь очино гэжийн. За за болоо болоо гээд л.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment