Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 10 December 2009

0.1 оноо хэрэгтэй юу?

Ха ха ха ха үнэн өджий ш дээ. 21 хоног бэлдсэн соёлын танилцуулга хичээлийн дүн гарсан чинь манай баг түрүүлчиж, Бразил, Канад, Монгол 3. За бид 3 чинь бөөн баяр л байлаа тэгсэн яасан гээч 0.1 оноо түрүүлсэн гэж өгч байгаан гэнээ. Үнэн харамч наасссссссссссссс. Үгүй ээ нэрээ ядаж 0.5 байвал яажийн. Ёоох тэгжийснаас больчуул дээр харагдаж байгаа биз дээ.
Би энэ дүнгийнх нь системийг ойлгож чадахгүй байгаан толгой хүрэлцэхгүй байгаан. Дүн мүнд бол аймаар харамч ш дээ. Дүнгийн төлөө гүйдэг хүн бол хэдий нь цус харавцоон байхгүй.
Одоо ингэжаагайн. За та нар 67-с дээш авжийвал дараагийн шатанд тэнцлээ гэсэн үг гэнээ. Тэгсэнээ ингээл шалгалт энэ тэр авахаар манай ангийнхан дээд тал нь 80 л авна. Та нар 80-с дээш авах боломжгүй хэрэв 80-с дээш авчийвал шууд дараагийн анги уруу яв гэжийгаа байхгүй юу.
Тэгээл би чинь одоо 7-ийн тоо л авайдайх нь тэр. За тэр яахав гэхдээ энэ 0.1 оноонд би их гомдоодайгаан.
Бас боджийн л даа цагаа тулахаар 0.1 оноо хэрэгтэй байх л даа. Жишээ нь 6.9 байвал 7.0 болж энэ тэр гайгүй ч юмуу гэсэн ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment