Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 14 December 2009

Хятад хэл сурцгаа ах дүү нараа

За ер нь бол Хятад хэл одооноос оролдож байхгүй бол болкүү шүү. Энүүгээр бол судалгаа энэ тэрээр хэлэхдээ 4 жилийн дараа бол Хятад хэлгүй бол мөлхөөд ч амжихгүйм яриад байна. Үнэний ортой ч байж магадгүй.
Би ч бас хэрэгтэй гээл бодоол байгаа.
Гэхдээ ийм байнаа хэлийг сурахад нь орчинд нь сурвэл за тэгээл тасраа л гэсэн үг. Би одоо биеэрээ мэдрээл суужийн. Давуу тал, боломжууд маш их байна. Гагцхүү мэдээж хичээх хэрэгтэй. Би бол Хятад хэл сурна гээл төлөвлөчихсөн аая нөгөөтөх чинь авч өглөө. Аан гэхдээ Бээжинд ч юмуу эсвэл нэг дажгүй хотод очиж нэг жил суугаал болоо бид дээ. Яахав дээ сурий ш дээ. Үзэж харна. Уншина, судлана гээл. Манай ангийн 2-3 хүүхэд хятад хэл сурж байгаа.
Манайханд бол бас ойрхон давуу тал байна ш дээ тийм биз дээ тээн. Давуу талаа ашиглаад Орос хэл сурсан шигээ сурах хэрэгтэй. Бид чаднаа.
Ни вэн во айни гээл авч өгнө бид дээ. Амжилт хүсье. Ганц 2 ханз цээжлээл байгаарай одооноос.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment