Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 14 December 2009

Төөрөв

Түрүүний хагас сайн өдөр юм байна, курсээрээ багштайгаа гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн үзэх болоод 30 минутын өмнө гэрээсээ гарлаа. Метро хурдан юм чинь эрт очиж яахын гээл их л тайван байлаа. Метро ч хүссэн газар хүргээд өглөө. Гарах хаалган дээр ирлээ. Ёстой л нэг тоо шодох дөхлөө. Аль хаалга уруу нь гарвал үзэсгэлэнгийн танхим уруу нь орох нь вэ гээд харж харж уншиж уншиж баруун гар тийшхий нь дагаад нааж өгсөн, өө өргөн нарийн коридор, өндөр нам шатаар гүйгээл байлаа яваал байлаа нэг л бишээ. Өө нөгөөх чинь машины зогсоол уруу орох гэжийн тэгсэн билет гэсэн хаалга байхаар нь өө зөв байна гээд орсон чинь гадаа ч юм шиг дотор ч юм шиг болоод явчдаг байна ш дэээ. Дахиад шат байна нөгөөхөөр гарах гэсэн чинь шатан дээр нэг хар суужийн тэгэхээр нь буцаал гараад явцан. Би энэ харуудаас нээх айдын. Нам цохиод унагачихийм шиг санагдаад байдын инээж минээдэггүй нэг л но-той.
Тэгээл буцаж гараад дахиад нэг хаалгаар ороотохсон чинь ээ хөөрхий гадаа гараад ирлээ дээ. Инкээд төөрөөский эргэлдээл байлаа баруун зүүн тийшээ гүйгээл байлаа хүн хараас асуулаа нөгөө гудамжны нэрийг нь мэдкүймаа үзэсгэлэн болдог газар гээл аваал хаялаа бүгдээрээ над шиг юм байлгүй дээ. Өө тэгсэн чинь цаг өнгөрөөд 30 минут болчихож гүйгээл байлаа зам гараад байшин тойроол үгүй нээрээ өндөр уул байсан бол дээр нь гараал олчихгүй юу. Тэгээд нэг зам гарах гээд зогсжийсан чинь энэ абсолют водканы шил харагдаад бас зургий нь дараад завтай байгаамааа.
Тэгж тэгж 50 хүн дотороос харин нэг нь хэлдэг гэжийгаа. Одоо чигээрээ яваад хоёр гэрлэн дохио гатлаад дараа нь баруун тийш эргээд тэгээд очино. Гудамжны нэр нь тэр гээд за баярлалаа гээл гүйгээл нөгөө байшингаа олоол орсон чинь бүтэн цаг өнгөрчихөж за за өнгөрсөөн одоо тарчаа биз гэж бодчихоод за за нэгэнт ирсийм чинь үзэсгэлэнгий нь үзчээл явья гэж ороод эхлээд жаахан хайлаа дандаа танихгүй хүмүүс 30 минут хайсны эцэст багшийгаа олоод бөөн баяр. Багш бас намайг хараал байсан гэнээ яачдын бол доо гээл. Уулзаад л төөрөөд ингээд тэгээд гээл ярьж гарлаа. Эрлээ олох ч сайхан шүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment