Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 5 October 2009

Манай ангийн танилцуулга

Манай анги 15Б. Ангийн багш Нина. Африк тивийн Габон улсад төрсөн. Канадын Кюбек мужид өсч, бойжиж амьдралын гараагаа эхэлсэн. Ааая яяаааяааа.
Манай анги 2 сурагчтай. Нэг нь Монгол, нөгөө нь Венесуэл улсаас ирсэн. Нэг сурагч нь Англи, нөгөө нь Испани хэлээр ярьдаг. Энэ 2 хоорондоо хоорондоо хэл авалцах гэж багахан хэмжээний Тататунга тэмцээн болдог.
Манай анги энэ жил Франц хэлийг эх хэлний түвшинд эзэмшихээр шамдан суралцаж байна. Ангийн дарга энэ тэр байхгүй ээ.
Захынх нь багш тэгээд Венесуэл охин тэгээд би. За бид 3 чинь харин өнгө уусгасан юм шиг зогссон байна даа. Гүн хараас цайрч энэ тэр ха ха ха ха.
Бид 3т адил төстэй юм их бий адилгүй ч юм их бий.
Манай багш, сурагч 2 бие давхар. Би үгүй.
Бид 3 гурван өөр тивээс ирсэн.
Би бол дун өвөлөөрөө байна, багш бол зунаараа нөгөөх маань намраараа байхымаа. Бороо ороодайсийн. Тэгэхээр нь өвөлдөө орцийн.

2 comments:

  1. Egch duu 3 baatar
    Ereever huraavar 3 baatar
    En tentsuu 3 baatar
    Eejiin hairtai 3 ohin or huuhen

    kkk...

    Shulegleh aviyas halit bgaa l yum bna. Gambino s yu dutahav. :)

    ReplyDelete
  2. Цогцогоо цайрч ялгараад, санаа зовоогоод байгаа юм алга оо. Адилхан л юм байна ш дээ багштайгаа.

    ReplyDelete