Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 9 October 2009

Шуудангийн өмнө 30 минут зогссон чинь од болох дөхлөө.

Өнөөдөр өглөө шуудан орох ажилтай байсан тул цайных нь цагаас өмнө очих санаатай явсаар очтол цайны цаг нь болоод зөвхөн заал нь онгорхой контор нь хаалттай байв. Ямар буцаад явалтай биш дээ. Тэгээд ч алхаж ирсийм чинь гэж бодоод хүлээлээ. Гадна нь сандал энэ тэр байхгүймаа зогсоол байлаа.
Эндэхийн нэг онцлог нь бүх төрлийн төлбөр, тооцоо, мэдээ, мэдээлэл нь шуудангаар ирдэг. Интернэтээр биш нөгөө л дугтуй, марктайгаа л явж байна. Тийм болхоор бараг өдөр бүр шуудангаа эргэхгүй бол болохгүй.
Эхлээд миний нэр дээр дугтуйтай захиа ирсэн байхаар их баярладаг байж билээ. Даанч тэр нь хэн нэгэн найзаас ирсэн захиа биш дандаа л мэдээ, мэдээлэл, зарлага, авлагын л баримт ирнэ. Банканд нэг данстай бол за тэгээд сард 2 удаа захиа ирнэ. Нээгээд үзэхээр таны дансанд тэдэн төгрөг байна та тэдэн төгрөг тэнд үрж ч гэх шиг.
Хадуурчийн байна. Гол сэдэв рүүгээ орьё. Тэгээд яахав дээ хүмүүс шуудангаа эргэх гээд тасралтгүй цувхымаа. Ядаж байхад цайны цаг нь таарчихсаныг хэлэх үү. Би зогсоол байлаа зогсоол байлаа.
Хүмүүс ирж шуудангаа эргээд л бөөн дугтуй, захиа бариад л гараад байна. Нэг охин орохдоо Сайн уу гэчихээд гарахдаа Баяртай гэж хэлээд инээгээд явлаа.
Дараа нь нэг эрэгтэй хүн шуудангаас гарч явахдаа Чи энд амьдардаг юм уу гэжийн Тийн гэсэн чинь энд үү гээд лавлажийн Тийн гэсэн чинь Би чамайг өмнө нь огт хараагүйм байна гэнээээ ха ха ха ха ха ха ха.
Тэгсэнээ юу хийж энд зогсжийгаан гэнээ. Аан шуудан уруу орох ажилтай гэсэн чинь Аан одоо 15 минут дутуу байна гэж байна.
Өндөр, нам, өргөн, нарийн, бүдүүн, туранхай, эр эм хүмүүс цувсаар л...
Дараа нь эндэхийн юу билээ дээ манайхаар бол Засаг дарга иржийн. Хүүе юу хийж энд зогсжийгаан сонин сайхан юу байна гэнээ. Шуудан уруу орох гэсийн гэсэн чинь аан гэснээ гарч явахдаа одоо 12 минут дутуу байна даа гээд явлаа.
Зогсоол байлаа зогсоол байлаа.
Гэтэл засаг дарга буцаад ирлээ. Тэгсэнээ над дээр ирсэнээ би чамд орчуулга хийж өгье шууданч бүсгүй англиар ярьдаггүй байхаа гэнээ. Тэгэхээр нь ярьдий ш дээ англиар гээд сонин аялгаар хэлсэн чинь аан за за тэгвэл би явлаа гэнээ.
Удалгүй нэг юм шуудан онгойж санаа амарлаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment