Энэ интернет гээч юм яасан ч сайхан эдэв дээ нээрээ. Хэлэх сайхан үг алга. Юу л болкүү байна энүүгээр л засчий ш дээ. Хэд хоногийн өмнө Орхидос гээд кино шууд нэт-с үзлээ тэгсэн чинь сүүлийн 15 минут нь дуугүй наасссссссссссс.
Нөгөө киноныхоо нэрийг бичжийгаад шууд хайсан чинь наян гэзэр тавиатай байна нөгөө кино чинь. Болдоггүй ээ яг адилхан сүүлийн 15 минут нь дуугүй.
Тэгсэн нэг блогны эрхлэгч нь бүр ногоон гэрлээр гялтайтал суужийн. Танихгүй ч гэсэн хаалгыг нь тогшоод ороод, мэндлээд уучлаарай танай энэ кино гэсэн салбар дээрх Орхидос киноны сүүлийн 15 минут нь дуугүй байнаа гээд хэлтэл аягүй уриалгахан хүлээж аваад өө тийм үү уг нь зүгээр байсым даа. За та одоохон, хүлээж байгаарай гэнээ.
Хүлээжийсан чинь буцаад ирлээ за энэ, эндээс үзээрэй гээд хаяг өглөө. Буян чинь дэлгэрч Бутан чинээ сахал урга гээд би цааш эргээд нөгөө хаягаа олоод үзэх гэтэл бас байдаггүй ээ.
Тэгэхээр нь буцаж очоод хүү минь ээ болкүү байнаа гэсэн чинь өө дөө за тэгвэл би таньд яриад өгчий гэжий ш дээ. Дүрсий нь харцийм чинь гээд яриулцоон ха ха ха ха ха ха ха ха.
Бас нэг тохиолдол нь нэг үг олоод хүнд хэлсэн чинь ойлгодоггүй ээ. Бүр этүд зураг, үзэг, бал хамаг аргаа хэрэглэлээ. Амжилтанд хүрсэнгүй. Тэгэхээр нь шууд нэт-р орчуулга гэж хайж байгаад Францаар орчуулуулаад гаргаад иржийгааан биш үү.
Үгүй ээ одоо хийж чадахгүй юм алга нээрээ.
Нөгөө хэл ам уркаадайдаг Франц хэлээ багшгүйгээр нэт-р заалгасан ч болжийн доо билжийн. Болохгүй юм нэг ч алга.
Тэгэхээр нь би сая бодлоо л доо. Ер нь энд байхгүй юм гэж алга гээд шууд Монгол уруу үнэгүй ярих гээд бичээд хайсан чинь арай л бишээ. Битгий донгос гэжий ш дээ. Би нээрээ арай л даварчиж. Уучлаарай. Чи шүү.
Davarch boldoggui setgel uu,
ReplyDeleteNehej boldoggui uilchilgee yu,
Tee ??? kkk